УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Сү.Батболд АНУ-д авлигын мөнгөөр байшин авсан гэх мэдээлэл гадаадын сайтад гараад байгаа.
Түүнийг УИХ-д нэр дэвшүүлэх үү, ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сү.Батболдын талаар хэвлэлийн мэдээтэй л байгаа. MАН-ын бүлгийн хуралдаанаар түүний талаар ямар нэгэн асуудал яригдаагүй" хэмээн товч хариулав.
Монгол улсын ерөнхий сайд асан эрхэм “бохир” мөнгөөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тансаг ангиллын хоёр орон сууц худалдаж авсныг тогтоосноо АНУ-ын эрх баригчид мэдээлээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!