• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Миягино дэвжээ

Японы Сүмо Бөхийн Холбооны Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаад их аварга Хакүхогийн удирддаг Миягино дэвжээг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Мөн тус дэвжээний бусад багш, арын алба болон бөхчүүд нь Исэгахама дэвжээ рүү шилжихээр болсон юм.

Дэвжээ нь хаалттай байх хугацаанд Хакүхог монголчуудын эртний танил озеки асан Кайо (Асакаяма ояката), Исэгахама дэвжээний багш ёкозүна асан Асахифүжи нараас суралцахыг үүрэг болгов.

Миягино дэвжээ бол жирийн нэг жижиг дэвжээ биш. Тус дэвжээнд харьяалагддаг 20 гаруй хүн бий. Ийм хүнтэй дэвжээг байрлуулна гэдэг тийм ч амар шийдэгдэх зүйл биш юм. Тиймээс сүмогийн холбооноос бөхчүүдийг нь хуваахаар төлөвлөж байсан ч Хакүхогийн шавь нараас зодог тайлахаар төлөвлөж байгаагаа зарласны дараа зөвхөн Исэгахама дэвжээнд шилжүүлэхээр болжээ.

Ингэснээр Исэгахама дэвжээ одоогоор хамгийн олон бөхтэй дэвжээ болж байна.

Тус дэвжээнд ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, гуравдугаар сарын башёд түрүүлсэн Такафүжи нарын зургаан цолтой бөх бий. 

Миягино дэвжээний эргэн тойронд:

  • Хоёрдугаар сарын 21-нд: Сүмо Бөхийн Холбоонд залуу бөхчүүдээ дээрэлхсэн хэргээр Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлах өргөдлөө өгсөн бол түүний багш Хакүхог хоёр зиндаа бууруулж, гурван сарын хугацаанд цалингаас нь 30% хасах шийдвэр гаргажээ.
  • Хоёрдугаар сарын 23-нд: Холбооны Удирдах Зөвлөл хэлэлцээд зөрчил гаргасан Хокүсэйхогийн зодог тайлах хүсэлтийг нь хүлээн авчээ. Түүнчлэн Исагэхама галд гуравдугаар сарын башёд Миягино дэвжээний бөхчүүдийг удирдаж оролцуулах даалгавар өгсөн.
  • Хоёрдугаар сарын 27-нд: Ошима дэвжээний багш Тамагакиг Миягино дэвжээний түр багшаар томилсон юм.
  • Гуравдугаар сарын 10-нд: Исэгахама галын удирдлагууд хэлэлцээд Миягино дэвжээг хаах, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх санал гаргажээ.
  • Гуравдугаар сарын 13-нд: Исэгахама галаас гаргасан шийдвэрийг сүмогийн холбоо хүлээн авав.
  • Гуравдугаар сарын 28-нд: Сүмо Бөхийн Холбооны Удирдах Зөвлөл хуралдаад Миягино дэвжээг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ.    

 

Эх сурвалж: Hochi News

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochon [66.181.176.153] 2024/3/29
Neg muu uchiraa medehgyui batsaan. Hulgai bolon hun zoddog gsen zuils netees harsan. Hun tejeevel tolgoi tsusdana gej obog deedes unen heljeee. . .
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.14] 2024/3/29
Манай үндэсний бөхийн дэвжээ нэртэй жалга довоороо нийлсэн бүлэглэлүүдийг ч гэсэн түрүүчээс нь тараавал яасан юм бэ, эртхэн дарж авахгүй бол мафи маягийн юм болоод дийлдэхээ болино шүү
3 | 1 Хариулах
Зочин [103.168.34.162] 2024/3/29
Onigoo!
0 | 0 Хариулах
Эх орон [59.153.112.18] 2024/3/29
Уужим монгол орны чинь шөнө нь хүртэл сайхан .аавын чинь гарын үсэгтэй номоор өвөө чинь гангарч явдаг шүү
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.101] 2024/3/29
Монгол бөхчүүдэд ийм хариуцлага тооцдог болоосой, манай монголчууд ер нь ямар ч юманд хариуцлага хүлээдэггүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/3/29
Хариуцлага хүлээхгүй байгаагаа хүний эрх гэж ойлгодог оркууд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/3/29
Япон улсад нэг албан байгууллагын ажилчин нэр хүндээ алдвал тэр байгууллагынхан үйл ажиллагааг бүр мөсөн зогсоодог тийм нэр төрийг эрхэмлэдэг мундаг соёлч хүмүүс.
11 | 5 Хариулах
Зочин [103.57.95.56] 2024/3/29
Озэки Киришима Лхагвасүрэнгийн дэвжээний эзэн 4 сард 65 нас хүрч байгаа тул дэвжээг нь хаах болсон. Киришима Какурюү Анандын удирддаг дэвжээ рүү шилжих хүсэлтээ Сумогын холбоонд өгснийг холбоо хүлээж авсан байна.
2 | 0 Хариулах
🥃 [66.181.184.244] 2024/3/29
65-тай аяката байж болдоггүй юм байх даа. тэгвэл сумоогийн холбоо? арз хорз борз.
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.184] 2024/3/29
Дэвжээ авч явна гэдэг хүнд ажил, өндөр хариуцлага, сахилга бат байдаг байна.
3 | 0 Хариулах
Чойр [5.253.206.122] 2024/3/29
Ёпооны иргэн ёпоондоо юугаа хийж юу болж бгаа маниуст падлы алгоо гэж
5 | 6 Хариулах
Зочин [103.57.95.56] 2024/3/29
шаа чи
2 | 4 Хариулах
[66.181.184.244] 2024/3/29
ам руу хууруддаг, цавьддаг, цагдаа зоддог батсуурь аваргын клуб дэвжээ галыг тарааж бөх … арслангийн галд хувиариллаа гэсэн үг юмуу даа
0 | 0 Хариулах
Зочин [51.15.78.38] 2024/3/29
Доодхоо дээрэлхэхийг Монголчууд үзэж чаддаггүй юм.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.117.205] 2024/3/29
Болж муу хогийг бүр монголруу нь хөөгөөд явуулах хэрэгтэй эндээ ирээд нөгөө хэдтэйгээ нийлээд авгай хүүхэн сольж хулгай дээрэмээ хийгээд жаргаж хэвтэг ард түмэн нь ч баастай бурхан шиг толгой дээрээ тахиад сууг
8 | 1 Хариулах
Зочин [66.181.179.248] 2024/3/29
хакухо дэвжээний туслах болсон тул одооноос яг дэвжээнийхээ бөхчүүдтэй хамтдаа байрлах болсон. уг нь дэвжээний багш бөхчүүдтэйгээ хамт байх ёстой байтал хакухо 2022 оноос хойш орой бүр гэр лүүгээ явдаг байдлаас дэвжээний хууччуул нь шинэчүүдээ зоддог байдал үүсэлтэй
2 | 0 Хариулах
Зочин [172.59.186.251] 2024/3/29
Gerlvvgee bish nuuts amrag ruugaa yawdag bsn. Mongol ohind vntei bair tvreesrlj ugsun
1 | 0 Хариулах
Зочин [210.217.57.227] 2024/3/29
Буруу зүйл хийвэл хариуцлага хүлээлгэдэг сайхан шударга улс
17 | 1 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/3/29
Өмхий монголчуудаас олон зуун дахин илүү соёлтой ёс суртахуунтай суурь хүмүүжилтэй хүмүүс юм чинь аргагүй шдээ.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.183.63] 2024/3/29
Өмхий үнэрээ арилгаач?
0 | 1 Хариулах
Зочин [66.181.183.10] 2024/3/29
Япончууд Монолчуудыг сумогоос түрж гаргах башир аргаа хэрэглэж байна.... харийн нутаг, харийн бодлогыг одоо яалтай билэээ.
3 | 21 Хариулах
Зочин [207.244.71.83] 2024/3/29
Монголд допинг хэрэглэж түрүүлээд байдаг бил үү? Тэгээд тэрийг нь их хурлын гишүүн ах нар нь хүртэл гүрийлгээд. Шодоргостой улс өөр өөр
10 | 0 Хариулах
Зочин [51.15.78.38] 2024/3/29
Хүн дээрэлхэхдээ харин ч Монголын нэр явж байгааг мэдэж байсан гэж бодож байна.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.208] 2024/3/29
Москвагийн террорист халдлагын ард АНУ, Их Британи, Украин байгаа гэж Оросын тагнуулын газрын дарга мэдэгдэв.
2 | 14 Хариулах
Зочин [172.59.186.251] 2024/3/29
😂
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/3/29
Medrelee naadakh chin bidend yamar hamaa baina? Hakuho chukhal bn
0 | 1 Хариулах
[66.181.184.244] 2024/3/29
сонор сэрэмжтэй байгаагүй, хичээгээгүй, өөрөө буруутай гэнээ
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.10] 2024/3/29
terunofuji zodog tailaad devjee uvluhuur door n Hakuho zuvluh bagsh hiine gej bodohoor Hakuho maani setgel zuin huvid tesdeg bgaa?
0 | 0 Хариулах
тархиа засаглая [66.181.184.244] 2024/3/29
даваажаргал урт зорилго тавих хэрэгтэй шд. бөхөөрөө дуусан дуустал юу хийх вэ. олон шивигчинтэй феодал уу. засуул уу. эбэ шөнөжин алга болоод засуул хийсээр ирлээ гэдэг
0 | 0 Хариулах