ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын улирал ба Д витамин

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Д витамин нь бусад витаминуудтай харьцуулбал маш цөөн нэрийн хоол хүнсэнд агуулагддаг. Д витамин хамгийн ихээр агуулдаг хүнс бол өөхтэй загас юм. Энэхүү витамин өндөгний шар, үхрийн элэг, мөөгөнд багахан хэмжээгээр агуулагдана. Түүнчлэн хөхний сүүнд Д витамин бараг байхгүй.

Хоол хүнснээс хангалттай авч чаддаггүй Д витаминыг хүн нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар арьсан доорх өөхөн эддээ нийлэгжүүлдэг. Харин Монгол орны хувьд нарны тусламжтайгаар Д витаминаа нийлэгжүүлэх хугацаа дэндүү богино: 6-р сарын дунд үеэс 8-р сарын эхэн үед гэж НЭМҮТ судлан тогтоосон байдаг.

зураг
 

Тэгэхээр хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд нэн чухал энэхүү витаминыг хаврын улиралд ч үргэлжлүүлэн уулгах хэрэгтэй. Хаврын улиралд хүүхдийн амьсгалын замын халдварт өвчний гаралт өндөр хэвээр байдгаас гадна харшлын эмгэгүүд идэвхэждэг үе билээ. Хүүхдийн цусан дахь Д витамины хэмжээ бага байх нь эдгээр өвчин эмгэг хүнд явцтай байх нэг нөхцөл болдгийг анагаах ухаан нотолсон байдаг.

Одоогоос 10 жилийн өмнөхтэй харьцуулбал манай улсад хүүхдийн Д витаминуудын сонголт их болжээ. Д витамины үйлдвэрлэл өндөр технологи шаарддаг тул эдгээр нь бүгд импортоор орж ирж байна. Гэхдээ витамины үйлдвэрлэл өндөр хөгжсөн АНУ-аас цөөн хэдэн хүүхдийн витамин орж ирдэг.

Энэ удаад бид та бүхэнд АНУ-ЫН PEDIA брэндийн витаминуудыг танилцуулж байна. Эдгээр нь Bayshore Pharmaceuticals компанийн бүтээгдэхүүн бөгөөд уг компани 40 гаруй жилийн түүхтэй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг шингэн хэлбэрээр үйлдвэрлэдэг, бүтээгдэхүүнээ АНУ даяар төдийгүй дэлхийн 10 гаруй оронд гаргадаг юм.

зураг
 

АНУ-ын Bayshore Pharmaceuticals компанийн Ди-Вайт, Три-Вайт, Поли-Вайт (төмөртэй, төмөргүй), Мульти-Вайт, өндөр тунтай Д витамин (2000 нэгжтэй) нь:

  • Шингэн хэлбэртэй тул нярай, бага насныханд залгихад амар, шингэц маш сайн (100%), хурдан, тунг нарийн хэмжих боломжтой
  • Спирт, сахар, глютен, лактоз, химийн өнгө, амт оруулагч агуулаагүй, байгалийн интоор жимсний тааламжтай амттай.
зураг
 
  • Хүүхэд онгойлгож чадахгүй таглаатай бөгөөд
  • GMP (Good Manufacturing Practice) хангасан үйлдвэрт үйлдвэрлэгддэг, чанарын өндөр шалгуур хангасан
  • АНУ-ын Хүнс Эмийн Алба (FDA)-ны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж буй орц найрлага, савлагаа, шошгын чанарын хяналт хангасан
  • ISO 17025 стандартын шаардлагыг хангасан лабораториор итгэмжлэгдсэн байдаг тул аюулгүй, үр дүнтэй нь нотлогдсон байдаг.
  • Эдгээр бүтээгдэхүүн манай улсын зах зээл дээр худалдаалагдаад 10 орчим жил болж ээж аавуудын таашаалыг хэдийнээ хүртсэн бөгөөд Монгол хүүхдүүдийн рахит, Д витамины дутагдалтай тэмцэхэд өөрийн томоохон хувь нэмрийг оруулж байдаг билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.