ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал 2024 оны гуравдугаар сарын 14, 15-нд боллоо.

Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэн

  • Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,
  • Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргалаа.

Тус хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны хурлаараа бодлогын хүүг 13 хувьд хүргэхээр шийдвэрлэж байсан бөгөөд түүнээс хойш дөрвөн улирал дамнан хэвээр нь хадгалсаар байв. 

Өнөөдрийн шийдвэрийн талаар Монголбанкнаас өгсөн мэдээлэлд жилийн инфляц 2024 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 7 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьд хүрч буурсныг онцлов. Мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүлсэн гэлээ.

Цаашид инфляц алгуур буурч, төв банкны зорилтын дээд интервалын орчимд байх төлөвтэй байгаа ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин, тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бийг дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.94.181.66] 2024/3/16
Монгол банкны МАН-ын тавиул п и з д а нууд сонгуульд зориулж их дарвалзаж байнаа? Төгрөг хэвлэж ханш хог болгочихоод.
1 | 0 Хариулах
Эдийн засаг элгээрээ хэвтлээдээ [202.126.89.117] 2024/3/15
Эдийн засаг элгээрээ хэвтлээдээ
8 | 3 Хариулах