“М-Си-Эс Кока-Кола” компанийн ViO Millenia байгалийн эрдэст ус нь Монгол орны онгон дагшин нутагт, газрын гүний хөрс чулуулгийн найрлагаар эрдэсжин байгалиасаа зөөлөн, цэнгэг амтыг бүрэлдүүлсэн онцлогтой гэдгээрээ хэдийн хэрэглэгчдийн танил болсон билээ.
Зөвхөн шилэнд савлагддаг байсан “VIO” Millenia байгалийн эрдэст ус савлагааны төрлөө нэмж, хуванцар савлагаатай болсон бөгөөд Асралт хайрхны салбар уулс, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт усны эх үүсвэр дээр нь савласнаар хэрэглэгчдийн гарт хүрч байна.
Тус бүтээгдэхүүн нь Европын Холбооны “Байгалийн усны стандарт” үзүүлэлтүүдийг бүрэн хангасан болохыг Германы SGS лабораторийн 3 жилийн шинжилгээний дүнгээр баталгаажсан ба дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Кока-Кола компанийн албан ёсны эрхтэйгээр “ViO” брэндийн бүтээгдэхүүн болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!