"Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал"-ын талаарх судалгааны үр дүнг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос танилцууллаа.
Тус сэдвийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барихаар болсныг мэдээлэв.
Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудлаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ дараах мэдээллийг хүргэсэн юм.
ХЭҮК-оос судалгаа хийхийн зэрэгцээ гэр бүлийн хүрээн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүс, гэр бүлийн гишүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал ямар байгааг илтгэлдээ тусгасан. Мөн үүнтэй холбоотой эрхийн хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг боловсруулж байгааг тэрбээр дурдаж байв.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харахад 2023 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад нийт 941,500 өрх амьдарч байна.
Үүнээс
Гэрлэлтийн бүртгэл, цуцлалтын хэмжээнд онцын өөрчлөлтгүй жил бүр 4,000-4,500-гийн хооронд хэлбэлзэж байна.
Тоон мэдээллээс харахад 1,478 үрчлэгдсэн хүүхэд байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар
Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн асуудлын судалгаанаас онцлох мэдээллийн тоо баримтыг дурдъя.
Эцэг, эх, үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хүүхдийн эрхийн зөрчил гарч байна. Тодруулбал эцэг, эхчүүдийн 57 хувь нь хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг.
Шинээр гэр бүл болж байгаа иргэдийн 57 хувь гэрлэлтийн гэрээ байгуулахыг дэмжиж байсан.
Тухайн гэр бүлийн гэрээндээ "гэр бүл цуцалсны дараа хүүхдээ хэн нь өсгөн хүмүүжүүлэх", "хэн нь ямар үүрэг хүлээх вэ" гэдгээ тодорхой тусгахыг 34 хувь нь дэмжсэн.
Нөгөө талаар 44.4 хувь нь гэрлэлтийн гэрээндээ "эд хөрөнгийг захиран зарцуулах"-тай холбоотой асуудлыг тусгая гэсэн саналыг илэрхийллээ.
Улсын бүртгэлийн мэдээллээс харахад дийлэнх тохиолдолд эрчүүд өмчилдөг. Эмэгтэйчүүдийн нэр дээр өмчлөл маш бага байдаг.
Хамтын шийдвэр давамгайлахын сацуу өрхийн тэргүүн гэдгээрээ эрчүүд илүү их шийдвэр гаргаж байгаа.
Цалин хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд илүү их эрхэлж байгаа нь статистикийн дүнгээс гарсан.
Тодорхой хэлбэл гэртээ хүүхэд харах, гэрийн ажил хийх, аяга таваг угаах, хоол хийх, ахмад настай хүмүүсийг асрахад эмэгтэйчүүдийн 74.1 хувьтай илүү их оролцож байна.
Гэтэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|