Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Н.Мөнхбат, Ч.Отгочулуу нар өндөр үнэтэй барилга худалдан авсан хэргийн ялыг хөнгөрүүлсэн. Хөгжлийн Банкны давж заалдах шүүх хурал энэ сарын 7-нд болно"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн Банк гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон Ч.Отгочулуу нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа Хөгжлийн Банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон гэх хэргийн шүүх хуралдаан өчигдөр болж шийдвэрээ гаргажээ. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулуу болон Б.Шинэбаатар нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн билээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр давж заалдах шатны шүүхээс Н.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг хоёр болгож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хассан байсныг хоёр жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. 

Харин Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг хорих ялаас чөлөөлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. 

"Хөгжлийн Банк"-ны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 7-нд товлогджээ. Тус хуралд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нар оролцоно. Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгасан юм.