Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Шинэбаатар: Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүдийг мэдээллээр хангах үүрэг байгаагүй

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Шүүхийн мэдээ

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар мэдүүлэг өгч, прокурорын асуултад хариуллаа.

Түүнийг “Тавантолгой- Гашуунсухайт" чиглэлийн авто замын төсвийг ам.доллароор бичүүлж, анхны төсвийг үндэслэлгүй нэмсэнд буруутгаж буй бөгөөд тус чиглэлийн авто зам ашиглалтын хураамжид 2017 оноос хойш өөрчлөлт ороогүй байна. 

- Гишүүн Н.Батбаярыг хэзээнээс эхэлж таньдаг байсан бэ?

- Н.Батбаярыг 1982 оноос мэднэ. Нэг газар ажиллаж байсан хүмүүс. Ажил төрлийн холбоотой.

- Танд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах саналыг хэн, хэзээ тавьсан бэ?

- 2016 онд Н.Батбаяртай тааралдаж, надад санал тавиад яаманд ажилласан.

- “Эрдэнэс монгол” ХХК-д зээл олгох асуудлаар Монгол Улсын Хөгжлийн Банкны ТУЗ хоёр удаа хуралдсан байна. Энэ хугацаанд та ТУЗ-ийн даргаар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Авто зам, дэд бүтцийг худалдан авах, үнийг тогтоох ажлын хэсгийг удирдан ажиллуулсан. Гэтэл Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүд тухайн замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй гэрээний нөхцөлийг 10 жил ашиглаад шилжүүлэх байсныг мэдээгүй. Хэрэв мэдсэн бол өөр асуудал яригдах байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Та ямар учраас ТУЗ-ийн гишүүдийг мэдээллээр хангаагүй вэ?

- Нэгдүгээрт, надад ТУЗ-ийн гишүүдийг мэдээллээр хангах үүрэг байгаагүй. Миний үеийн ТУЗ-ийн дарга зээлийн хороогоор орж ирсэн асуудлыг хэлэлцүүлээд, саналыг нь сонсоод санал хураалтаар эцсийн шийдвэр гаргадаг. Санал олонх болсон нөхцөлд тухайн тогтоолд гарын үсэг зуруулж баталгаажуулдаг байсан. 

Би ажлын хэсэгтээ ямар нэгэн чиглэл өгч байсан түүх байхгүй. Бэхбатын мэдүүлэгтэй танилцсан. Мэдүүлэгт намайг даалгавар өгсөн гэх зүйл байгаагүй. Санхүүгийн татан төвлөрүүлэх зардал, шимтгэл, хүүгийн зардал ам.доллароор байсан тул 20.6 сая ам.доллар гэсэн тооцоог хийсэн.

ВИДЕО: 

https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/1023645795305146