ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн шийдвэрийн дагуу ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг эгүүлэн томилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилжээ.

Тодруулбал шүүхийн шийдвэрийн дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг эгүүлэн томилсон байна.

Тэрбээр 2016 онд уг албан тушаалыг хашиж байсан ч чөлөөлөгдсөн билээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй нэгэн.