ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гаргана

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнөөр автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтын хамрагдалт, энэ онд хэрэгжих сургууль, цэцэрлэг, дотуур байрны төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэв. 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

  • 2024 оныг "Тохижилт-Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтуудыг хооронд нь уялдуулах
  • Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлтэй болгох бэлтгэлийг сайтар хангах
  • Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах
  • Нийслэлийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулах
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх
  • Шар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Гал түймэр, үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангах
  • Нийслэлийн төсвийн орлогын нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах бэлтгэлийг хангах зэргийг даалгасан юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.232] 2024/2/28
Зуслангаар дүүрэн хүний явдаг зам,түргэн,цагдаагийн машин хаасан шуналтай хүмүүсийн хэтрүүлж эзэмшиж байгаа газар их бүгдийн буулгаж нураах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
зочин [66.181.186.127] 2024/2/28
Хашаа буулгана гээд яриад байдаг хэрэгжихгүй юм. Гүйцэтгэлийн хяналт хэрэгжилт гол юм байгаа юм. Үүрэг өгөөд хаядаг мөн болоогүй зүйлээ яаран зарлах маш буруу Хэлсэн бол маргаашнаас шийдвэрлэдэг байх нь чухал Удирдлагын зарчимдаа анхаарна уу
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.207] 2024/2/28
Ёох. Жирийн иргэнд 0,07 га ч олдохгүй байхад УБ-ын эргэн тойрон (жишээ нь Налайх, Хөшигтийн хөндий хүртэлх хэдэн мянган га) бүх газрыг газрын албатай сүлбэлдсэн хэдхэн хулгайчууд авчаад га-аар нь олон зуун саяар шаглаж суухийн. Төр засаг гэж байгаа бол хураагаад дуудлагаар зарахад л метро барих мөнгө босно шдээ.
0 | 1 Хариулах
Зочин [14.52.172.12] 2024/2/28
Барилга угсралтын эрсдэлийг бууруулахын тулд Хариуцлагын Даатгал шаарддаг. Дэлхийн бүх улс л тийм. Манайх л төрийн хүчээр мундагдах гэж үзээд барахгүй байна. Төр хувийн хэвшил нийлж нийгмээ хөгжүүлэх ёстой баймаар.
0 | 0 Хариулах
Зочин [202.180.218.250] 2024/2/28
Нийслэл хот юм бол бүх дэвсгэр газраа татвартай болго. Ахиухан шиг, сар бүр төлж байхаар. Та нийслэлд амьдарвал татвар төл. Төлөхгүй гэвэл нөхөн төлбөр өгөөд өөр тийш нүүх боломж нөхцлөөр хангаж өг. Тэгж байж энэ их гэр хороолол чинь цэгцэнд орж зам, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц, сургууль цэцэрлэг барих хангалттай газартай болно.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.100] 2024/2/28
Хөндлөнгийн хяналт тавихгүй бол холион бантан болно. Хороо хорины ахлагч, дарга нартай хуйвалдаад л хашаагаа гудам руугаа 3-5 м сунгасан. Одоо тэд нараар хянуулах гэвэл бас л сайхан найзан дундаа өнгөрнө. Гудмны өргөн анх 12 метр байхаар тавьж өгсөн. 4 айл тутамд нэг нарийн гудамтай байсан. Хонхор судаг, усны цуглабар хэсэгт шороо асгаж тэгшлээд хашаалсан айл Сонгинохайрхан дүүрэгт хэдэн мянгаараа бий. Энэ жилийн шар усны үер батлаад өгөх байх. Мөн дүүргүүдийн газрын албанд ажиллаж байсан дарга, мэргэжилтнүүдиыг шалгамаар байна. Газрын наймаа Бадамжунай, М.Энхболд, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ц.Батбаяр, Э.Бат-Үүл нар дээр данслагддаг ч гүйцэтгэгчид нь бүх дүүргүүдийн газрын албаны ажилчид, дарга нар юм шүү. Тэд бүр ах дүүс, хамаатнаараа газрыг шилжүүлэн зарсан байдаг. Сонгинохайрхан дүүрэг газар ихтэй. Энэ дүүргийг сайтар шалга. 2000 оноос эхлүүлээд.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2024/2/28
Зуслангиин хашаа гж бс хэрэг алга. Дан төмөр хашаанууд..хөршиинхөө газраас хүртэл сэмхэн хулгайлж хашаална..ямр нэг гал гарлаа гхэд машин орох зайгүй л юмнууд бх юма..
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.106] 2024/2/27
Хамгийн гоё бөгөөд зөв арга бол энэ их газар авсан нөхдүүдээс газрын татварыг нь ямар ч өршөөлгүйгээр, хууль журмынх нь дагуу ав. Тэгээд л аяндаа ном журмандаа орно.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.120] 2024/2/27
Энэ маш зөв шийдвэр шүү. Гэр хороолол дэнжийн 1000г сайн шалгах хэрэгтэй. Гудамжинд 2 машин зөрхөд хүндрэлтэй. Чингэлтэй 21 хороо булгийн 20 гудамж
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.66] 2024/2/28
Гэр хороололд ер нь явган хүний зам байхгүй хэцүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.41.93.118] 2024/2/27
Хамаа замбраагүй нэмж хашаалсан газрыг хасвал гудамж талбай арай дээр болно доо
0 | 0 Хариулах
Zochin D [202.126.91.6] 2024/2/27
… Нийслэлийн төсвийн орлогын нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх… Татвар торгууль нэмэх гэж байгаа бол май шүү. Урдаас нь өгснөө араас нь нугалж аваад байгаа энэ ла-н системийг яая даа байз.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.119] 2024/2/27
Илүү гарцан байна гэвэл хахуул өгнө бас нэг бизнес
1 | 2 Хариулах
Сараа [202.179.26.105] 2024/2/28
Авилга авахгүй бол Монгол хүн бишшүү Зуслангынхаа газрыг яагаад өмчид өгөхгүй байгаа юм бэ. Газын алба гэж хээл хахууль, хүнд суртал болсон жинхэнэ Монгол хүн
0 | 0 Хариулах