ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

АТҮТ: Гурав ба түүнээс дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах гэж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.

Хэрвээ таны тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг АТҮТ-өөс зөвлөлөө.

ЗТХ-ийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулагдах гэж байна.

зураг
 

Үнийн тариф:

Суудлын машин-22,000 ₮

Ачаа, автобус, механизм-33,000 ₮

Мотоцикл, чиргүүл-11,000 ₮

Техникийн хяналтын үзлэгтээ цаг тухай бүрд нь хамрагдаж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, өөрийгөө болон бусдыг зам тээврийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

 

Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.121] 2024/2/28
засвартай хөдөлгөөнд оролцож чадахгүй машиныг яах уу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.15] 2024/2/28
2 jжил ороогүй бол шууд хасах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.4] 2024/2/28
Аль дээрээс хасна л гээд байдаг хасдаггүй хасахгүй болохоор татварын алба татвар нэмээд л нэхэмжлээд яваад байдаг
0 | 0 Хариулах
Төрөө [103.57.94.202] 2024/2/28
3жил Арай бага байна шд. Ядаж 5 байвал ул нь.
0 | 2 Хариулах
Би [202.21.108.51] 2024/2/27
5н жил гэж байснаа 3 жил болгочих юм, суурин дээрээ хэд эргэлдчих юмаа.3н жил гэснээ 4 болгочих.Сэлбэг нь олдохгүй бна.
2 | 0 Хариулах
Зочин [203.217.139.241] 2024/2/27
Машиныхаа сэлбэгийг АНУ руу захисан. Ирж явах замдаа алга болсон. Дахиад захисан, одоо ирж яваа. Ирэхээс нь өмнө 3 жил болчих вий дээ. Уг нь хөдлөхгүй байгаа ч гэсэн бүх татвараа өгөөд л яваад байгаа юмсан.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.114.78] 2024/2/27
Хамрагдсан ч үзлэгт үзлэгт тэнцэхгүй бол шууд л хасах хэрэгтэй ш тээ бас
0 | 4 Хариулах
Зочин [203.217.139.241] 2024/2/27
Тоормосны гэрэл нь шатсан бол шууд л хасах уу?
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.202] 2024/2/28
Чи битгий хуц
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.99] 2024/2/27
Дугаараа авч үлдэж болно гэсэн биз дээ..
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.55] 2024/2/27
Энэ зөв арга хэмжээ шүү дэмжиж бна
0 | 1 Хариулах
Zochin [103.9.88.115] 2024/2/27
Бүртгэлээс хасвал улсын дугаар дээр байсан торгууль яаж болж байна?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.175] 2024/2/28
Өр болоод регистер дээр чинь хадгалагдана гэсэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2024/2/27
зөв шүү дээ Машин олон машин задаргаанд ороод сэлбэг болоод дуусдаг Жнь приус 10,11 бараг бхгүй Бүртгэл дээр хэдэн арван мянгаараа бж л бгаа
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.141] 2024/2/27
Машинаа орхичихоод гадаад явсан хүн ирэхэд нь машин нь төмрийн хог болох юм байна л даа. Ха ха. Манай байрны хонгилд байдаг нэг Лексус лав 4 жил байрнаасаа хөдлөөгүй. Дугаарыг нь би нэр дээрээ авна аа. Гоё дугаартай.
3 | 1 Хариулах
Зочин [122.201.19.4] 2024/2/27
гадаадад интернэт байдаггүймүү Татвараа төлөөд бхд яваж учиртай Интернэтээр холбогдоод ах дүү найз нөхдөө гуйгаад үзлэгт оруулчихад яахавдээ Ямар 13р зуун биш
2 | 1 Хариулах
Зочин [202.170.68.162] 2024/2/27
Сэлбэгэнд өгчөөд, улсын бүртгэлээс хасагдаагүй машинууд зөндөө байдаг юм билээ. Ингэх нь зүйтэй. Байхгүй машин дээр бөөн татвар энэ тэр үүсчихсэн явдаг.
3 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/2/27
Зөв ш дээ
2 | 0 Хариулах
Б.дорж [202.126.91.28] 2024/2/28
Хүнээс авсан машинаа нэр шилжүүлж амжаагүй байтал авсан эзэн нь бурхан болчихсон тул нэр солиулахаар очиход эзнийг нь авчир авчир гэх юм энгээд яваад байж болох уу..
0 | 0 Хариулах