ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Халиа, тошин, шар усны үер дуусаад хаврын гачиг үе эхэлж, зунаас бороо орж ахиад үертэй золгоно"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 2 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас мөн голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой гэдгийг Усны газраас мэдээлэв. 

Энэ талаар Усны Газрын дарга З.Батбаяр "Их хэмжээний цас орж зудын байдалтай байна. Их цас бол мөн устай холбоотой байгалийн гамшиг. Өмнө нь ажиглагдсан шиг температурын өөрчлөлтүүд гарч нэмэх температурт гэнэт орлоо гэж бодоход улс орны хэмжээнд шар усны үерийн аюул бодитоор нүүрлэнэ гэж харж болохоор байна. 

"Байгалийн биш зохиомол байж болох бүх төрлийн үер манай улсад болж байна"

Байж болох бүх төрлийн үер манай улсад болж байна. Иймд урд өмнөхөөсөө илүү усны асуудалд анхаарах хэрэгтэй байна. Бид боломжит усны ашиглалт дээр анхаарал хандуулах ёстой. 

Улаанбаатарчуудын нэг сар хэрэглэх усыг ганцхан барилгын компани 2.6 жилийн дотор шавхан зайлуулсан байх жишээтэй. Халиа тошин, үерийн асуудалд хөрсний усыг шавхан зайлуулж байгаа үйл ажиллагаа нөлөөлж байна гэсэн үг. Байгалийн биш зохиомол үерүүд бий болж байна. 

Бүтэн зургаан сарын турш улсын хэмжээнд үерийн байдалтай байлаа. Шар усны үер дуусаад цас хайлаад голын мөс унах үеэс эхлээд хаврын гачиг үе эхэлнэ. Түүний дараа зургаадугаар сараас бороо ороод ахиад үертэй золгож болзошгүй байна" гэлээ. 

Үер болж байгаа нь голын болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөөгүйтэй шууд холбоотой гэдгийг Усны Газраас онцолж байв. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.113] 2024/2/25
Сэлбэ голын зүүн эрэг далангүй л байдаг ш дээ. Битон далан бариаач дээ. Маш олон жил гуйж байгаа биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.113] 2024/2/25
Үерийн далангаа хийгээч.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.137] 2024/2/24
Газар шороогоо гадныхаар бага ухуулаа
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.236] 2024/2/23
Батчимэг ээ одоо боль битгий муу ам муухай үгээр дайралт хийгээд бай
0 | 0 Хариулах
Зочин [46.19.75.45] 2024/2/23
Юмыг хэцүү талаас нь харж ядаргаатай стресс нэхэр зүйл бичих юмаа. Эргэх 4 цаг эргэдгээрээ эргэнэ. Арчаатай нь амьдраад, арчаа муутай нь тиймхэн цаг хугацаа бүгдийг арчаад л өнгрөнө.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.81] 2024/2/23
Бөгсөн дээрээ цэнхэр будагтай улс уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.103] 2024/2/23
тарчиг ч гх шг эргүүллр вээ
1 | 0 Хариулах
zochin [59.153.112.27] 2024/2/23
batchimeg durakaa , baigalyn uzegdliig zokhiogood baigaarai , mal we
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.129] 2024/2/23
зүгэрээ бид монголчууд тэнгэрийн амьтад учир тэнгэр биднийгээ ивээнэ. хурлийз эрлийзүүд нь харин хохирч магадгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.28] 2024/2/23
Яг үнэн үнэний төлөө сэтгэл нийлдэгүй би болж байвал болоо гэсэн аминчхан бодолтой бурууг төр засагаас биш өөрөөсөө хай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.23] 2024/2/23
Энэ одоо хот сайн аж ахуй мэддэг хүн ядаж зөвлөхөөр аваач ээ!!!! Сэлбийн мөс хуулахыг харлаа эхлэж сувагчлалаа гаргачихаад дараа нь хуулдаг юм аа битүү битүү нүх ухаад байх юм нөгөөх нь халиа орж ирэхээр урсах юмгүй учир өдөржингөө ухсан нүхэнд нь орж дүүрээд шөнөдөө хөлдчих юм Өглөө нь дахиад л эхнээс нь хэ хэ ингэж болдог юм уу???? Харин сүүлийн өдрүүдэд нь халиа дошин үүсээгүй учир хуурай мөс тулдаа дуусгах гэж байх шшиг бна….
1 | 0 Хариулах
Зочин [103.41.93.142] 2024/2/23
Boljil baidag bizde boldgui bol bolod bgamu
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.126] 2024/2/23
Жон Жон жов жов бла бла ингэж чалчаад хэнд ч хэрэгтэйн энэ гар л гишүүн болох байхдаа өөр ч юмгүйдээ
2 | 1 Хариулах
Зочин [84.17.41.94] 2024/2/23
Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон
4 | 0 Хариулах
h [27.123.214.8, 165.225.116.162] 2024/2/23
haha
0 | 0 Хариулах
Зочин [174.192.69.85] 2024/2/23
😂
0 | 0 Хариулах
МАНин хулгайчуудын газрын наймааны гай [66.181.160.126] 2024/2/23
гол нь ийм газар газар олголт хийгээд газрын наймаа хийсэн МАНингийн албан тушаалтнуудад хариуцлага байна уу. хэдэн мянган га газрын наймаа хийсэн шүүдээ. одоогийн ханшаар бол хэдэн их наядын газрын наймаа хийсэн. энд газар авсан хүмүүсийн буруу биш шүүдээ МАНин төр нь энд газар олгосон юм чинь.
9 | 0 Хариулах
Зочин [103.9.88.115] 2024/2/23
Бид өөрсдөө хууль зөрчиж баригдсан байр савнаас авахгүй байж чаддаг бсан бол ийм зүйл болох бсан уу? Цагаа тулбал би л болж бвал гэж боддог хог зантай монголчууд бид амсах хүртэх ёстойгоо л хүртэж бн!
1 | 2 Хариулах