Монбийф брэнд нь эрчимжсэн мал аж ахуйг Монгол улсдаа анхлан хөгжүүлж, хөдөө аж ахуйн кластер системийг бүрдүүлэн эмийн болон антибиотикийн үлдэгдэлгүй эрүүл, чанарын баталгаатай үхрийн махыг хэрэглэгчдэд хүргэн ажилладаг билээ.
Нийт үхрийн 100 хоногийн бордолтын үйл явц 3 үе шаттайгаар явагддаг.
Эхний үе шат: Тэжээлд дасгах үе -15 хоног
Монгол малчдын хотноос ирсэн 18-24 сартай бяруу шүдлэн үхрийг фермд хүлээн авч хоргүйжүүлэх ариутгал болон угаалгыг хийн, малын эмчийн үзлэг хийгддэг. Тариаланчдаас шим тэжээл өндөртэй өвс тэжээлийг тогтмол фермдээ нийлүүлэн авч, үхрийн махны ашиг шим, эрдэс баялгийг нэмэгдүүлэх тэжээлийн тусгай жороор өдөрт 3 удаа хооллож, малын эмчийн ажиглалт тогтмол хийгддэг.
Дунд үе шат: Бордолтын үе.
Тэжээлд дасгах үеийн ажиглалт дууссанаар үхрийн биеийн жингийн онцлогт тохирсон хэмжээгээр уураг өндөртэй хүчит тэжээлийг бага багаар нэмэгдүүлэн бордолтын дунд үеийг эхлүүлнэ. Энэ үед жингийн масс нэмж эхэлдэг.
Эцсийн үе шат: Бордолтын төгсгөл үе.
Төгсгөл үед хамгийн сайн чанарын хүчит тэжээлээр бордож, тэжээлийн мэргэжилтэн, малын эмч нар хяналт, ажиглалт, анхаарлыг өндрөөр өгсний үндсэнд Монгол үхрийг 100 хоногийн турш нийт 3 үе шатыг дамжин уураг, эрдсээр баялаг органик өвс тэжээлээр бордон тэжээх үйл явц дуусаж, эрүүл, найдвартай бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт хүрдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!