Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын талаар мэдээлэл өглөө.
Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх юм байна.
№ | КЕМБРИЖИЙН AS, A ТҮВШНИЙ ОУ-ЫН ШАЛГАЛТ |
---|---|
1 | English 9093, 9695, 8695, 8021 хөтөлбөр |
2 | Mathematics 9709, 9231 хөтөлбөр |
3 | Physics 9702 хөтөлбөр |
4 | Chemistry 9701 хөтөлбөр |
5 | Biology 9700 хөтөлбөр |
6 | Geography 9696 хөтөлбөр |
№ | ОУ-ЫН БАКАЛАВРИАТ (IB) ХӨТӨЛБӨРИЙН 2 ТҮВШНИЙ ШАЛГАЛТ |
---|---|
1 | English SL, HL |
2 | Mathematics SL, HL |
3 | Physics SL, HL |
4 | Chemistry SL, HL |
5 | Biology SL, HL |
6 | Russian SL, HL |
7 | Geography SL, HL |
№ | ШАЛГАЛТ |
---|---|
1 | TOEFL /IBT/ |
2 | IELTS |
3 | PTE- academic |
4 | SAT-Math |
5 | SAT- Evidence-Based Reading and Writing |
Кембрижийн олон улсын шалгалтууд, IB хөтөлбөрийн шалгалтууд, TOEFL, IELTS, PTE, SAT-н шалгалтын оноотой хүүхдүүд тэр хичээлээрээ ЭШ өгөхгүйгээр авсан оноогоо дүйцүүлэн дотоодын сургуулиудад элсэн орох боломжтой аж.
Хуучин дүйцүүлж байсан аргачлалд нэлээд өөрчлөлт орсон. Ямар хичээлийг ЭШ-ын хичээлтэй дүйцүүлэх, ямар оноог ЭШ-ын оноотой дүйцүүлэх зэрэгт нарийвчилсан заалтуудыг өөрчилсөн гэдгийг БҮТ-өөс мэдээллээ.
Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Боловсролын Үнэлгээний Төвийн цахим сайтаар дамжуулан хүлээж авах юм байна.
Дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн "Батламж хуудас”-ыг цахимаар олгоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|