ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тамир: Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа

ikon.mn
2024 оны 2 сарын 19
Сурталчилгаа

Энэ хаврын тэсрэлт “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны кино 3 дугаар сарын 7-ноос эхлэн бүх кино театраар гарах болсон. Үүнтэй холбогдуулан Фантастик Продакшны жүжигчин, найруулагч Б.Тамиртай ярилцсаныг хүлээн авна уу.

Ярилцлагыг видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү.

зураг
 

- Юуны өмнө ЗУРА III киногоо нээх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Ярилцлагаа ЗУРА төсөл эхэлсэн түүх болон нэрийн утгын талаар эхэлье.

- Баярлалаа. ЗУРА төслийн гол зорилго нь нийгэмд буй асуудлыг хөндөж, аль болох судалгаатайгаар гаргаж ирэн үзэгчдэд дохио өгөх юм. Зохиол маань анх “Тоглогч” гэдэг нэртэй байсан ч яг цацахын өмнөхөн “Тоглогч” нэртэй ном гарч, бид өөр нэр өгөх хэрэгтэй болсон юм.  Яг юу гэж нэрлэх тухай их удаан ярилцсаны эцэст “дайчин” гэсэн утгатай санскрит үгийг сонгосон нь одоогийн ЗУРА. Анхаарал татахуйц, чихэнд хоногших бөгөөд төслийг эхлүүлсэн зорилгыг маань утга төгөлдөр илэрхийлж байна гэж үзсэн.

Ийнхүү цоо шинэ нэршлээ илүү сайн таниулах, хоногшуулах зорилгоор ЗУРА шоуг хийж байсан. Нэг үзэгч маань бүр хүүхдэдээ Зура гэдэг нэр өгөөд, гэрчилгээг нь надад үзүүлж билээ.

- ЗУРА анхнаасаа цогц төслөөр төлөвлөгдсөн үү, эсвэл явцдаа дараагийн ангиудаа хийх болсон уу?

- ЗУРА-г гуравдугаар анги хүртэл хийнэ гэж огт төсөөлөөгүй ээ. Анх хэлсэнчлэн эхний анги маань нийгмийн асуудлыг хөндөж хийгдсэн. Өнөөдрийн Монгол улсад болж буй зарим үйл явдалд бидний сэтгэл их эмзэглэдэг бөгөөд үүнээс л шинэ уран бүтээл төрөн гарч байгаа. Ийнхүү үргэлжилсээр “ЗУРА II: Цурам ажиллагаа” уран сайхны кино бүтсэн. Харин хоёрдугаар ангийн төгсгөлд Баяраа, Алдар бид 3 гарч ирснээр ЗУРА III хийгдэх нь тодорхой харагддаг. Бид тухайн кинонд гарсан асуудалтай хуулиас гадуур үзэлцэж, нийгэмд “цэвэрлэгээ” хийх нь ЗУРА III: Цэвэрлэгээ киноны гол санаа болсон.  

- ЗУРА III өмнөх ангиудаасаа юугаараа онцлог болов?

- Фантастик Продакшн нь аливаа уран бүтээлдээ шинэ туршлага хуримтлуулж, Монголын кино урлагт урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ алхам хийхийг зорьдог. Бид өөрсдийгөө сорих дуртай.  Гаднынхан кино зураг авалтын үеэр элдэв осол эндэгдэл гарлаа гэхэд түүнийг нь PR маркетинг гэж боддог байсан юм. Гэтэл үнэхээр аз сорьсон, эрсдэлтэй хэсгүүд тохиодог юм билээ. ЗУРА III зураг авалтынхаа үеэр ч мөн айж, болгоомжилж байсан явдал цөөнгүй тохиосон. Гэхдээ бэлтгэлээ сайн хангасан учир даваад л гарсан. Монгол уран бүтээлчид чаддаг гэдгийг баталж, бага багаар шат ахиж байгаадаа баяртай байна.

- Кино багийнхан ямар техник ашигласан бэ?

- ЗУРА II дээр зодооны хэсэгт цонхоор үсрэхэд камер дагаж үсэрдэг. Тэр бол тухайн үедээ урьд өмнө хийгдэж байгаагүй алхам байлаа. Бид туршсан, үзсэн, чадсан. Энэ удаад бас арай өөрөөр, цоо шинэ техникээр машинтай зураг авалтыг гүйцэтгэсэн. Нэг л эвгүйтвэл бүх зүйлээ алдах эрсдэлтэй, хийх процесс нь амаргүй байсан ч цоо шинэ шийдлээр хэрэгжүүлж чадсан. Аливаа уран бүтээлдээ арын баг хамт олондоо шинэ туршлага болж үлдэх ажил шингээхийг зорьдог.

- Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?

- Энэ удаад кинонд маань МУСТА Н.Ялалт, МУГЖ Б.Золбоот, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Тодгэрэл зэрэг уран бүтээлчид шинээр оролцсон. Мөн уран бүтээл болгондоо залуу жүжигчдийг дэмжин ажилладгийн хүрээнд шинэ дүр төрх болох Ганболорыг оролцуулсан байгаа. “ЗУРА III: Цэвэрлэгээ” киноны тийзер трейлэрийг үзсэн зарим үзэгчид маань Бархүү ахыг ямар ширүүн өнцгөөс харуулсныг гайхаж байсан.

- Үзэгчдийн зүгээс Фантастикийг кинон дээрээ л эх оронч гэсэн зэмлэл ирдэг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид чинь уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Хятад, Солонгос зэрэг гаднын кинонууд өдөр бүр зурагтаар гарч, үзэгчдэд гаднын соёл, бодлогыг түгээж байна. Гэтэл түүнээс гадна Монгол уран бүтээлчид ч бас чанартай бүтээл хийж чаддаг, Монгол үзэгчид түүнийг нь хүлээж авдаг болмоор байна. “Халтар царайт” гардаг байх үед хүн бүр гэртээ киногоо үзээд, гудамж талбай хоосордог байлаа. Фантастик Продакшн “37-р точка” цувралаа хийхдээ яг л тийм зорилго тавьж байсан, түүндээ ч хүрч чадсан.

Түүнээс гадна манай ихэнх кино эх оронч сэдэвтэй. Үнэхээр бид эх оронч биш байсан бол ийм сэдэвтэй кино хийхгүй. Хүн бүрийн тэмцэх арга барил өөр бөгөөд бидний арга барил бол уран бүтээл юм гэдгийг үзэгчид маань ойлгоосой гэж хүсдэг юм.  

зураг
 

- ЗУРА II цацагдсаны дараа ямар нэгэн улс төрийн санхүүжилттэй, хэн нэгний захиалгаар хийсэн кино байна гэж цөөнгүй үзэгчид үзэл бодлоо хуваалцсан байсан. Ер нь олон нийтээс ирж байгаа сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Хүн бүхэн хардах эрхтэй. Гэвч бид нэг бүрчлэн үнэн худлыг тоочиж тайлбарлах албагүй. Аливаад баримт, ул суурьтай хандаж, мэдээллийг шүүлтүүртэй хүлээж аваасай гэж л хүсдэг. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, нэг хүний хэлсэн үгээр үг хийгээд явдаг бүлэг хүмүүс бий. Жишээ нь, “37-р точка” киноны ардчиллын хэсгийг харуулсан зураг авалтын үеэр ахмадуудыг цуглуулаад олны хэсгийг авч байсан юм. Гэтэл тэр үед нэг хүн: “Энэ Элбэгдоржийн кино байна” гэсэн чинь бүгд тараад алга болчихсон. Зураг авалтын үед хэцүү л үйл явдал байсан даа. Уг нь энэ яриа ямар ч баталгаагүй, баримтгүй л явган яриа байсан юм.

- ЗУРА III кино сонгуультай жил нээлтээ хийж байгаа болохоор үзэгчдээс улс төртэй холбоотой таамгууд харагдаж байсан. Кино цацагдсаны дараа ч энэ сэдвийг үргэлжлүүлэн ярилцсаар байх төлөвтэй байгаа. Та юу гэж бодож байна?

- Сонгууль болох гэж байна, хэнд саналаа өгөхөө сайн бодоорой гэж мянган удаа давтаж хэлэхийн оронд сонгуулийн өмнө киногоо гаргаж байгаа нь хангалттай гэж бодож байна. Та бүхэн саналаа өгөхөөсөө өмнө хэрхэн “Цэвэрлэгээ” хийх талаар тунгаан бодоорой.

- Оюуны өмч, хулгайн киноны талаар Фантастик Продакшн маш их дугардаг. ЗУРА III гарсны дараа хууль бусаар тараах оролдлого багагүй гарах байх, үүнтэй холбоотой олон нийтэд өгөх сануулга, уриалга юу байх вэ?

- Хэрэв энэ камерыг хэн нэг хүн зөвшөөрөлгүй аваад явчихвал хулгай. Гэтэл киног хуулбарлаж түгээхийг хулгай гэж үзэхгүй байгаа. Хүмүүс ер нь гарт баригдах биет эдийг л хөрөнгө гэж үзээд, контент буюу гарт баригдахгүй хийсвэр зүйлсийг эд хөрөнгө гэж тооцдоггүй юм байна.Тиймээс ч хүний оюуны бүтээлийг буюу кино контентыг хууль бусаар тарааж буйгаа хулгай гэж ойлгохгүй байх шиг. Киногоо алдчихлаа гэхэд баригдсан хүн нь улсад торгууль төлөөд, харин уран бүтээлчид бид хохироод л үлддэг. Үүн дээр бас дэлгэрэнгүй зохицуулалт хэрэгтэй л байна.  

- ЗУРА IV хийгдэх болов уу? Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

- Яг одоогоор дараагийн анги хийнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, цаг үеийн байдлаас л шалтгаална. Үргэлжлүүлэн хиймээр байгаа өөр кинонууд ч бидэнд цөөнгүй бий. Тухайлбал, “Маш нууц”, “37-р точка” гэх мэт. Энэ жилийн хувьд “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноноос гадна тайзны уран бүтээл амжуулахаар төлөвлөж байна. Мөн өөр нэгэн том төсөл бий. Фантастикийн залуус удахгүй тэр ажил руугаа ханцуй шамлан ороод, усанд хаясан чулуу шиг алга болох байх даа.

- Цаг гарган ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа. Нээлтээ хийх гэж байгаа кинонд нь амжилт хүсье.

“ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноны албан ёсны трейлэрийг ЭНД дарж үзээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
125
Зураг
ТЭНЭГЛЭЛ
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
95 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [43.242.242.65] 2024/2/20
Jenkog mandan badarch yavahad Like ntr gsn ayaniig demjeed l dagaad l yavj bsan chn unen biz de... Bayangol resort-d n ochij zurag avaal... Tegeed yasan Huuk Oyuk garaad irenguut n bas tgd l ted nartai sujreldeed yavj bga chn bas l unen... Odo tgd yaaltai bilee sergelen bna l gej helii da
2 | 0 Хариулах
Зочин [103.41.93.249] 2024/2/20
Киногоо хар бараан сэтгэхүйгээр биш, амьдралыг гийгүүлж гэгээрүүлэх юм хий л дээ. Тэртээ тэргүй энэ нийгэмд чинь гэрэл гэгээ л дутаад байхад. Хар бараанд цадаад хахаад үхэх нь байна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.25] 2024/2/19
Дүү минь чиний зөв..энэ хэдэн no war -г бүү тоо Чи бодит харж бна..
1 | 3 Хариулах
Зочин [202.126.90.44] 2024/2/19
Монголд угаасаа ном уншдаг хүн хэдэн хувь билээдээ. Зүгээр энэ комментыг харахад хангалттай. Ийм байхад уран бүтээлээр үзүүлсэн мессежийг ойлгохгүй л дээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.44] 2024/2/19
Social deer influencer ner zuusen yashkanuudiin tuhai uran buteel hiigeech. Hooson tolgoitoi garuud eldev ym hutsahaar nogoo malnuud n itgeed shaachihiin
1 | 0 Хариулах
popuri [103.57.93.237] 2024/2/19
Ингэж шаагаад яахав Тамир минь та хэдийн уран бүтээл дээр байгаа идэж ууж ханадаггүй новшнуудаас санхүүжилтээ авч байгаа үед хэзээч мотивац, цочироо болж чадахгүй шүү
11 | 2 Хариулах
Зочин [45.117.35.21] 2024/2/19
Алиа гөлөг, салбадай.
4 | 1 Хариулах
Зочин [202.21.108.8] 2024/2/19
Huukiin bogsni bandi nar ta nar shig gologuud zondoo bn atshanud
0 | 0 Хариулах
Ар царам [77.24.7.205] 2024/2/19
Монголчууд одоо хэрсүүжих хэрэгтэй. Хэдэн саагисан залуусын киногоор тархиа хага угаалгадаг цаг өнгөрсөн. Хэн ч харсан ардаа нам болон улс төрчдөөс захиалгатай кино хийдэг чинь илт.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.219.88] 2024/2/19
Сонгууль дөхөөд мөнгө нүдэнд харагдаад л...
0 | 0 Хариулах
Wavy [202.55.188.91] 2024/2/19
Edniig uzej, aldarshuulj bna gdg mongolchuud massaaraa haranhui bgan shinj.
5 | 0 Хариулах
Монгол кино үзэхээ больсон [66.181.188.44] 2024/2/19
Бүгд зохиолч, найруулагч болчихсон. Ичиж үхмээр. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Тэгээд хийсэн кино нь үнэн доод түвшинд. Одоо бүүр сүүлдээ алаан хядаан зодоон луйвар хулгай, банзал, янхан цус нөж болсон гамшиг кино хийдэг болж. МОНГОЛ КИНО СӨНӨСӨН
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2024/2/19
Сайн анзаараад бгаарай Ардын хүжигчин Хөдөлмөрийн баатар Цэрэндагва Мэндбаяр гуай хоёр Фантастикийн 1 ч кинонд тоглоогүй нь их анхаарал татдаг Яагаад гэвэл цагаахан атаархал бдаг гэж сонсож бсан юум бна Тамир гэж хүүхэн солиж хөөрцөглөж МАНгаруудыг магтан дуулахаас цаашгүй шалдан банди шүү дээ Нэрэндээ тохирсон фантазтай кино хийсэн болдог
0 | 0 Хариулах
туяамандах [86.13.121.138] 2024/2/19
Ирээдүйрүүгэ Хол харж хөдөлмөрлөж, Сэтгэж байгаа Залуусдаа баяр Хүргий Дараа дараагын төлөлөлөгөөнд Өндөр Амжилт Хүсий, Оюунлага Манлайлагчид байгаарай
1 | 1 Хариулах
БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭВ ... [202.179.25.203] 2024/2/19
ЭНЭ ИХ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛЫН ... БОДИТ ЯВДЛААС КИНО ХИЙМЭЭР ЮМ...
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2024/2/19
Мөнгийг нь өгвөл хэнийч төлөө юуч гэж хууах гаруудшдээ. Сонгуулийн яашканууд
0 | 0 Хариулах
Зочин [202.21.163.142] 2024/2/19
Гошгоно царайлаад заасан үгийг нь тоть шиг тавтаад суудаг юм байж....
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.115] 2024/2/19
Цэвэрлэгээ гэсэн зарим нь ямар эмзэг байхын зүгээр л кануу шд ккк
0 | 1 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/2/19
эд нар мөнгөний төлөө явж байгаа нь ч үнэн лдээ гэхдээ кино гэхээрээ л маанайсан, дүмбийсэн даруухан, эморсон нэг тийм сул дорой, эсвэл эмэгтэй давамгайлсан өнгө аястай байх дэмий
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.204] 2024/2/19
ХУДЛАА ХООСОН ТОЛГОЙ
3 | 0 Хариулах
Оньгоо [43.228.130.118] 2024/2/19
Фантазладаг залуусын ганц сэдэв нь хятадын аюул, өөр шинэ сэдэв, шинэ санаа байхгүй, урлагын гэхээсээ илүү хүүхэд насны дайн байлдааны хийсвэр мөрөөдлөө хэрэгжүүлж байгаа гэлтэй
11 | 0 Хариулах
Зочин [202.131.235.142] 2024/2/19
zov bichij nairuulj chadadgui bj bas nairuulaagch kino zohiolchid
0 | 0 Хариулах
zochin [203.91.116.147] 2024/2/19
ene hed kino hiine gej yu bhav de, mungu ugsun hund n naaldaj gachin yum hiideg zaluus
5 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.118.71] 2024/2/19
ИЙМЭРХҮҮ ХООСОН ХОНГИО ТОЛГОЙТНУУДЫН КИНО ХИЙХ ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙХ ВЭ! ТОМ ТОМ БҮЛТРЭХ ГЭЖ ҮЗҮҮЛНЭ!
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.180] 2024/2/19
ман намаас санхүүждэг болохоор тэрүү
7 | 0 Хариулах
Зочин [118.163.148.116] 2024/2/19
Tegsnee bhaana huulsan gemt hereg haruulsan kinonuudaa gargadag zdee. Teriigee neeh urialan duudah ntr geed bgamu haishaa yum. Tamiraa kinonuud chn barag talaas iluu ni gadnii kinonii huulbaruud shuu, humuusiig teneg gej bitgii bodooroi
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.40] 2024/2/19
Хүмүүсийг турхирсан сурталтай кино хийдэг хүмүүсдээ
7 | 0 Хариулах
Зочин [66.181.189.92] 2024/2/19
бас нэг цус шинэжлэгч гараад ирсэн ирсэн үү хахахахаха алахынмааа сонгууль дөхөөд ирэхлээр
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.71] 2024/2/19
зарим нөхдүүд нь хүүкийн сурталчилгаанд тууж явсан биз, ер нь мөнгө илүү төлсөн нь энэ урлагын бие үнэлэгчидийг ажиллуулдаг нь нууц бишшүүдээ. энэ жил бодвол МАН энэ мэтийн нөхдүүдэд асар их мөнгө зарцуулж сурталчилгаа хийлгэх биз.
5 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.117] 2024/2/19
ДАНДАА СӨРӨГ КОММЕНТУУД. ЯАЧИХСАН ХҮМҮҮС ВЭ? ФАНТАСТИКИЙН ЗАЛУУЧУУД КИНО ХИЙЖ БАЙГАА НЬ ЯГ ХЭНД ЯМАР ГАЙ ТАРЬЧИХСАН ЮМ? ТҮҮХ СУДАЛЖ БАЙГААД ОРЧИН ҮЕТЭЙ НИЙЦҮҮЛСЭН САЙН КИНОНУУД ХИЙХ ГЭЭД Л ХИЧЭЭЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД ГЭЖ ОЙЛГОДОГ. АЛДАА ОНОО БИЙ Л БАЙХ. ТААЛАГДАХГҮЙ БОЛ ТЭР КИНОНУУДЫГ НЬ ҮЗЭХЭЭ БОЛЬЧИХООЧ ТА НАР? МАШ НУУЦ, БАЙТАГ БОГД, ЗУРА ГЭЭД ТҮҮХ, НИЙГМИЙН АСУУДАЛ ХӨНДСӨН КИНО ХИЙЖ БАЙГАА НЬ ХЭНД ГАЙ БОЛСОН ЮМ? ӨӨР ХЭН ИЙМ КИНО МОНГОЛД ХИЙЖ БАЙГАА ЮМ? АТААРХУУ Б Ө Ө С НҮҮД ШҮҮ. БИ ЭНЭ ЗАЛУУСЫГ ТАНИХГҮЙ. ГЭХДЭЭ ХИЙСЭН КИНОНУУДЫГ НЬ ҮЗДЭГ. ДАЖГҮЙ Л САНАГДДАГ.
6 | 18 Хариулах
Зочин [66.181.189.241] 2024/2/19
энэ тэнэгт хэн атаархах юм бэ, ха ха. түүх судалсан гэнэ үү? хэний бичссэн түүхийг судалсан юм? бүүр дебилээ барьж дийлэхгүй ийм тэнэгийн хийсэн бантанг хэн кино гэж тоож үздэг юм. Хүүхэд залуучуудыг тархийг хордуулахаа зогсоо л гэж бна
4 | 3 Хариулах
Зочин [202.21.117.2] 2024/2/19
худлаа аашаад хүмүүсийн тархи угаагаар хүмүүсийн айдас дээр дөрөөлж кино хийдэг болохоор л тэр
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/2/19
үхсэн пропагандаа явуулж байгаа биздээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.68] 2024/2/19
Женко гийн тэжээмэл гөлөг шдээ. Тамгын дарга Шижир нь Фантастик ийн нэг гишүүн нь гэхээр тодорхой байгаа биз дэ
12 | 0 Хариулах
Зочин [66.181.170.34] 2024/2/19
MCS-n Nomadia Pictures ene tarhi ugaaltiig sanhuujuulsen geheer arguu yumaaa.
0 | 1 Хариулах
Zochin [188.156.90.56] 2024/2/19
Ta nar ER NI YI HIISIIN. MONGOLCHUUDAA SHULAHAAG UUR OLIGTOI YU CH HIIH CHADVAR, SETGEL ZURH, BAIHGUI JIJIGCHIN NER UUUSEN HUNII ORONTSOGUUD, HUDLAA DALDGANASAN UURSDIIGUU REKLAMDSAN, TOLGOI gej UCHUUHEN, BUHNIIG HUULBARLAJ, ARD TUMNIIG HUURAHAAS UUR YH CH BGUI.
1 | 0 Хариулах
Иргэн [202.21.107.11] 2024/2/19
Дандаал нэг балай худ ёстой жикэн фантазны кино хийдэг гарууд
3 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2024/2/19
Songuuliin biye unelegchid
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2024/2/19
Сэтгүүлч, урлагын гарууд нийгэм, улс төр, эдийн засгаа хэзээ ч ойлгохгүй.44 их наяд гэсэн сансарын тоогоор хийрхдэг улсад эд аргагүй.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.78] 2024/2/19
ЭД НАРЫН ЦОЧРОО СИГНАЛ ГЭЖ АЦ БАЙХАВДЭЭ. ХҮН БОЛГОНЫ МЭДДЭГ УЛИГ БОЛСОН СЭДЭВ, МЭДЭЭГ КИНО БОЛОГЧОО АЯДДАГ.
5 | 0 Хариулах
Зочин [1.146.209.234] 2024/2/19
Уран Сайхны Кино гэдэг мөртлөө дандаа түүх гуйвуулна. Эх оронч байхыг уриалах мөртлөө дандаа Хятад бол бидний дайсан гэж сурталдана. Бидний амьд үлдэх, оршихуй бол Хятадтай хийх мөнхийн тэмцэл үү? Монгол улсад ямар ч дайсан байхгүй ба хөжил дэвшил биднээс хамаарч буйг ойлгоцгооно уу.
16 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2024/2/19
МОНГОЛЫН ДАЙСАН БОЛ ХУЛГАЙЧ ДАРГА НАР МАН !!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.72] 2024/2/19
Эгэ бандийг Багабанди ерөнхийлөгч та бурхан гэж байгаа шүлэг зохиогоод явж байсныг санах л юм
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.72] 2024/2/19
Цогтоо талбайд гарч овоо нэр олоод хэдэн төгрөг олчихсон. Эцсийн эцэст жүжигчин жүжигчин л байдаг нь батлагдсан
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.18] 2024/2/19
Баахан ноцолдсон зодолдсон самуурсан балай юм хийхээ больцгоо . Та нар л тийм болохоос ард олон хэвийншүү
14 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/19
ОДОО ҮЕИЙН ЗАЛУУЧУУД БОЛОВСРОЛТОЙ БОЛООД БАЙГАА. ХЭРҮҮЛ ЗОДООНТОЙ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ КИНО ГЭЖ ХЭЛХЭД ХЭЦҮҮ ЮМ ҮЗХЭЭ БОЛЬСОН. ИЛҮҮ ШИНЖЛЭХ УХААН ХЭЛ СОЁЛ СУДАЛДАГ БОЛСОН.
8 | 0 Хариулах
Зочин [203.91.115.39] 2024/2/19
Монгол улсын ерөнхийлөгч зөв хүн үү Тамираа. Та хэд хөдөлмөрч гэсэн олон зүйл дээр алдаж байгаа шүү. Залуучуудын тархийг угаагаад л бай. 126 гишүүнтэй болгосон энэ том бүлэглэл та нарын буянд гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэх өдөр ирнэ ээ
1 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/19
НИЙГМИЙН БОЛОХГҮЙ БАЙГАА АСУУДЛЫГ ДАЛИМДУУЛЖ ЯВЦГҮЙ КИНОГОО СУРТАЛЧЛАХ ХЭРЭГГҮЙ. ХҮЧИРХИЙЛЭЛ ЗОДООН ИХТЭЙ ХУДЛАА КИНО БАЙНА ЛЭЭ. УЧРАА МЭДЭХГҮЙ 10 ЖИЛИЙН ХҮҮХДҮҮД ТООЖ ҮЗЭЖ МАГАДГҮЙ. ӨӨРСДИЙГӨӨ ХӨӨРГӨХ ХЭРЭГГҮЙ. ТА НАР НИЙГМИЙГ ЗОЧРООЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ҮЗЛИЙН КИНОГООР. ХАРИН 10 ЖИЛИЙГ ХҮҮХДҮҮДЭД БУРУУ ҮЛГЭР БОЛЖ БАЙНА. СҮҮЛИЙН ҮЕИЙН КИНОНЦОРУУД ХЭРҮҮЛ ЗОДООНТОЙ ХҮЧИРХИЙЛЭЛ ИХТЭЙ ХАР ЯРИАТАЙ АВАХ ЮМ БАЙХГҮЙ БОЛСОН.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.107.26] 2024/2/19
хэн санхүүжүүлж байгаа нь ойлгомжтой шүү дээ, иймэрхүү хэт үндсэрхэг хятадын эсрэг үзлээр тодорч улс төрийн суудал авдаг ганц л баян улс төрч байгаа хэхэ. Монгол залуучууд уул нь эерэг, боловсролтой, хүний өөрийн хар шар цагаан гэхгүй хүн гэж хардаг, олон улсын олон залуучуудтай инээд дүүрэн харилцсан гоё л баймаар байна. Тэгэхгүй нэг л их үндсэрхэг ууртай хардсан айсан зангидсан жижиг бөмбөлөг үүсгээд бүгдээрээ шигдээд байдаг.
5 | 0 Хариулах
Зочин [103.41.93.142] 2024/2/19
Садар самуунтай, хүчирхийлэлээр нийгмийг бузарлагчид
8 | 0 Хариулах
Зочин [139.5.216.19] 2024/2/19
Shit
3 | 0 Хариулах
Зочин [160.238.37.82] 2024/2/19
та нар ямар балантуушаараа цочроодог юм, суис-н алиалагчид
8 | 0 Хариулах
Зочин [58.84.137.121] 2024/2/19
Фантастикынхан Монголын кино урлагт яалт ч гүй шинэчлэлт авчирч байгааг бүгд л харж байгаа хэрнээ тэр Монгол хүний атаархуу зан нь түрүүлж гарч ирээд муулаад үхэх гэж байгаа хүмүүсийг өрөвдөж байна. Тэр муулаад байгаа муу кино чинь гараагүй бол дараа дараагийн сайн кинонууд гарахгүй гэдгийг сана. Энэ бол Монголын киноны хөгжил, одоо бараг Фантастик Монголын киног чирж яваа гэхэд ч буруудахгүй байх шүү!
1 | 11 Хариулах
Зочин [202.21.107.46] 2024/2/19
Одоогийн монгол кинонууд зураг авалт, хувцас хэрэглэл бол сайн болсон нь үнэн, гэвч хамгийн гол амин сүнс болсон нийгмийг тольдож харуулах, үзэл санаа, эргэцүүлж бодох юм хүнд өгөх гол юм нь түй ч байхгүй, социализмийн үеийн тархи угаалтдаа хэвээрээ л бгаа нь хөөрхий
3 | 0 Хариулах
zochin [203.91.116.147] 2024/2/19
huuhdiin kino yu?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.114] 2024/2/19
Аа үхсэн баас хуц муу бөгс долоогч ац
3 | 0 Хариулах
зочин [202.21.96.212] 2024/2/19
Олон нийтийг жагсаалд уриалаад байдаг гаруудаас олон түмэн минь хол явж үзээрэй. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж гоё уянгалж байгаад л нийгмийг бусниулж ашиг хонжоо хайх гэсэн юмнууд хаа сайгүй болжээ.
5 | 0 Хариулах
zochin [192.82.64.248] 2024/2/19
tonil tsaashaa
1 | 0 Хариулах
Latin 49 [103.212.117.220] 2024/2/19
yamarch chadvargui nairuulagch geed baigaa hun dee yagaad uuriiguu nairuulagch geed baidag yum bol hiisen kino ter yum n unen urudvultei shde minii ah atmaan ene teriig n haraad baigaarai.
3 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/2/19
ТАЛБАЙ ОЧИЖ ЖАГС ГЭЖ ХАШХИРДАГ ӨЛӨН ГАРУУД ӨӨРСДӨӨ ЖАГСАЖ Ч ҮЗЭЭГҮЙ НУСНУУД БАЙГАА ДАА. ЭРГҮҮ ООРКУУД АЖЛЫН ЦАГААР КОМПЬЮТР ДЭЭРЭЭ ФБ НЭЭЧИХСЭН, УРДАХ АЖЛАА ХИЙХГҮЙ ХҮН МУУЛАХААС ӨӨР ХИЙДЭЛГҮЙ.
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.34] 2024/2/19
та нарын кинонууд нийгэмд ялангуяа залуучуудад маш муу нөлөө үзүүлж байгаа гэмт хэрэг танхайралд турхирдаг
9 | 1 Хариулах
Зочин [133.106.55.132] 2024/2/19
Huukiin shees
15 | 0 Хариулах
Hav [202.126.90.124] 2024/2/19
Энэ долоогчоор нийгэм цочруул бид юу болохуу. Згр л тэнэгүүдийнхээ тархийг угааж мөнгөөр нь хүүхнээ шаа
7 | 0 Хариулах
Zail [202.126.90.124] 2024/2/19
Hurgan comunist. Comnusmaar mungu higch zail
7 | 0 Хариулах
Зочин [211.30.180.94] 2024/2/19
Сонгуулийн охидууд…
14 | 0 Хариулах
Зочин [48.135.29.29] 2024/2/19
За яахав дээ хийм кино зөндөө л байдаг шд ээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.44] 2024/2/19
Jenkogiin bool bandi yu ch genu ene hulgaich nariig shalgah heregte jenkogiin ued hulgaichuud tengeriin amitad bolson
9 | 0 Хариулах
Зочин [203.91.115.39] 2024/2/19
Hurelsuhiig erunhiilugch bolgoh odoogiin ih hural-g 126 gishuuntei bolgoh huuliig batluulahad ih huvi nemer oruulj teneg zaluuchuudiin tarhiin bazsan daa sda
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.21] 2024/2/19
Мөнгийг нь өгвөл альч намын бөгс долоох гарууд байж юунч том юм яридаг юмбдээ
6 | 0 Хариулах
Зочин [202.131.240.170] 2024/2/19
37р точка гаа үргэжлүүлж хийгээсэй. Авцалдаагүй төгссөн шдээ
0 | 5 Хариулах
Зочин [66.181.161.72] 2024/2/19
Бөгс бөөр, аллага, хар тамхи гэх мэтийн америк кино хуулбарлаад үүнийгээ урлаг гэнээ. Гэмт хэрэгтнүүдийн захиалгаар тэдний амьдарлыг харуулсан кино жүжиг хийж гар хөл нь болдог, үнэнээ хэл
9 | 0 Хариулах
Хаха [66.181.161.83] 2024/2/19
Үхсэн элэнцэгний цочроо байхав. Бөгсийг бол мөлчийтөл долоож байгаамаа эд нар. Бас л нэг нийтийн тархийг бохирдуулагчид.
12 | 1 Хариулах
Зочин [66.181.161.16] 2024/2/19
ИЙМ НЭГ БОЛОВСРОЛГҮЙ ГАР НИЙГЭМИЙГ ЦОЖРООЖ ЯГ ЯАХ ГЭЭД БНА.
9 | 0 Хариулах
Зочин [202.126.94.245] 2024/2/19
хуцаа мөнгөний банди нар
10 | 0 Хариулах
Зочин [103.57.94.119] 2024/2/19
baba
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.79] 2024/2/19
МАНгаруудын суртал ухуулгын гурушнүүд
7 | 0 Хариулах
Зочин [66.181.189.141] 2024/2/19
Монголын түүхийг мушгисан орос пропагандаг уран сайханжуулдаг л биздээ
24 | 0 Хариулах
Зочин [66.181.182.126] 2024/2/19
Мөнгөний л төлөө залуус шдээ
18 | 0 Хариулах
Зочин [59.153.113.74] 2024/2/19
Chi ch gesen mongonii toloo end bichij bgaa bizdee
1 | 3 Хариулах
Зочин [202.21.108.18] 2024/2/19
Ман ы бөгс долоогч
16 | 0 Хариулах
Зочин [202.70.37.94] 2024/2/19
Монголын №1 авилгалч женко гийнхоо сонгуульд зориулсан кино хийгээ биз. Монголын хөгжих хамгийн потенциалтай 15жилийг гадны тагнуул женко ба түүний үлгэрийн баатрууд үгүй хийлээ та хэдийн үйлийн үр ,үр хүүхдүүд дээр чинь бууна даа
8 | 2 Хариулах
Зочин [66.181.161.92] 2024/2/19
гөбс долоогчид алчуурнууд
9 | 0 Хариулах
Зочин [66.181.178.184] 2024/2/19
Солонгос савангийн дуурь гээд л муу хэлээд байдаг. Тэд л харин жинхэнээсээ уран бүтээлээрээ муу муухай бүхэн заавал ялагддаг гэдгийг хэлдэг, харуулж чаддаг шүү. Манай уран бүтээлчдийн зохиол нь муу ч юм уу, одоо хөгжиж байгаа ч юм уу, болоогүй л байгаа шүү. Манайхан үйл явдал хэтэрхий хөөгөөд байдаг юм уу гэж боддог. Нэг их зодолдоод л, судалгаатай зохиолтой, нийгмийн оюун санааг дээшлүүлэх зорилготой байх хэрэгтэй байхаа.
9 | 0 Хариулах
Лалрууд зүгээр байна шүү [103.57.94.31] 2024/2/19
"Женко, МАН 2 минь мөнх оршиг" - Пантаастик корпрацийн угсаа залгамжлах ханхүү Тамир
14 | 0 Хариулах
Зочин [202.9.46.33] 2024/2/19
Ийм заваан юмнууд хийж Монголын урлагийг хорлохоо болино уу, эргүү хоосон толгойтууд аа!
16 | 0 Хариулах
Зочин [66.181.187.81] 2024/2/19
Мөнгийг нь өгвөл хэнийч боовыг хөхөх гарууд байж юун бүлт бүлт үсэрдиймдээ.
20 | 0 Хариулах
Зочин [103.57.95.80] 2024/2/19
Хошного долоогчид алиа салбадайнууд!! Сэтгэдэг ай күү нь алаан хядаан янхандалт гүйцээ!!
26 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/2/19
ӨӨРӨӨ ЖАГСДАГГҮЙ ЭРГҮҮ ГАРУУД БАЙЖ БУСДЫГ ЖАГС ГЭЖ МАЛ ЮМ ЯРЬДЫН. ГЭХДЭЭ ЭДНИЙ КИНО БОЛ БУСАД ТЭНЭГҮҮДЭЭС АРАЙ ГАЙГҮЙ. ГОЛ НЬ ТЭНЭГ ТЭНЭГ ЦАРАЙТАЙ, ГАХАЙ ШИГ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ЭРЧҮҮД КИНО БОЛГОН ДЭЭРЭЭ ДАХИН ДАХИН ТОГЛООД БАЙДАГ НЬ ХАЧИРХАЛТАЙ.
3 | 4 Хариулах
Зочин [124.158.105.146] 2024/2/19
Ярьж буй зүйлээс нь харахад МАН-ийн халаасанд орсон, ояа мояачууд юм байна гэж ойлгогдож байна. Одоогоор эдгээр залуусын хийсэн нэг ч киног үзэж үзсэнгүй
31 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/19
ҮЗЭЭД ХЭРЭГГҮЙ. ХҮЧИРХИЙЛЭЛ ХЭРҮҮЛ ЗОДООН Л БАЙНА ЛЭЭ. ХУДЛАА ЧУХАЛ ЦАРАЙ ГАРГАСАН ХУДЛАА ГАРУУД ГАРНА. 10 ЖИЛИЙН БАЦААНУУД ҮЗЭЖ ЗОЧИРОО АВДАГ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. ХООРОНДОО ЗОДОЛДОЖ.
3 | 0 Хариулах
Zochi [59.153.115.73] 2024/2/19
Sanhuujilt avch zahialgaarvhiidg gdgee yriad bgamuu, tgvl ymar yumnii uran buteelchid bh ve dee
4 | 0 Хариулах
ббб [45.117.35.40] 2024/2/19
яг үнэндээ женкогийн захиалгаар хий хоосон дайсан үзэн ядалт айдас бий болгох услтөрийн зорилготой тархи угаагчид шүү дээ.
22 | 1 Хариулах
Zochin [125.143.61.118] 2024/2/19
Гадны санхүүжилтаар тархи угаадаг бацаанууд.
14 | 0 Хариулах
Зочин [122.201.19.2] 2024/2/19
Meat riders of MAN
16 | 0 Хариулах
Зочин [66.181.176.55] 2024/2/19
Зура, Маш нууц, 37-р точка, Фантастик продакшн гэсэн байхын - уран зөгнөлт кино хийдэг залуу юм уу?
3 | 0 Хариулах