Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэхийг Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй.
11:30 цагийн байдлаар Солонготын давааг нээх, Байрмын давааны цасыг цэвэрлэх ажил хийгдэж байгаа аж. Тодруулбал
- Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг Шуурхай ажлын хэсэг гарч ковш-1, пикап-1, инженер-1, замчин-4 нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх ажил хийгдэж байна. /Увс АЗЗА ТӨХК/
- Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай, шуурхай ажлын хэсэг хоёр ковшоор хунгарласан цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна. /Жол ХХК/
- Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг шуурхай ажлын хэсэг цэвэрлэж байна, Хашаатын хөтөл 116-118км-н хооронд зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. /Ховд АЗЗА ТӨХК/
- Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны 397-398 дах км-т хүчтэй цасан шуурга шуурч байна. Шуурхай ажлын хэсэг цасыг цэвэрлэж авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. /Завхан АЗЗА ТӨХК/
- Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэж дууссан, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дах км-т цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байна. /Хэнтий Харгуй ТӨХК/
Эх сурвалж: Зам Тээврийн Хөгжлийн Төв ТӨҮГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!