Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Модон луу жилийн сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боллоо.

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. 

Ийнхүү улсын аварга О.Хангай сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд анх удаа түрүүлж байна. 

Харин их шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын аварга П.Бүрэнтөгс, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.