Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Монгол Улсын Засгийн газраас амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрстэж, 178 иргэн хохирсон харамсалтай явдал болсон.

Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой Комиссоос дэлбэрэлт болсон ослын талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Эх орон, ард түмнийг гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн ярив. 

зураг
 
Засгийн газар

 ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/347513154795995