ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:34 2024/01/11

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Тус хуульд доорх заалтуудыг тусгаж өгсөн байна. 

  • 3.1.6.Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
  • 3.4.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургалтын болон дотуур байрны орчинд, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хортой контент, бүтээлээс хамгаална.
  • 3.4.3.Цахим орчин болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүрээнд хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх хориотой, хортой контент, бүтээлээс хамгаалах орон тооны бус дэд зөвлөл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана.
  • 3.4.8.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хүүхдийг гүтгэсэн, заналхийлсэн, хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хувийн болон эмзэг мэдээлэл, зураг, дүрс, дуу авиа, хэн болохыг тогтоох боломжтой бусад мэдээллийг агуулсан контентыг бүтээх, түгээхийг хориглоно.

14:16 2024/01/11

УИХ-ын намрын нэгдсэн чуулган Төрийн ордонд хуралдаж байна. 

Үдээс хойших хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай" болон "Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Энэ үеэр тус хуулийн зарим утга нь дутуу байгаа учраас ажлын хэсэгт гүйцээн боловсруулах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгөв. 

Үргэлжлүүлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг болж байна.

ВИДЕО:

14:34 2024/01/11

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Тус хуульд доорх заалтуудыг тусгаж өгсөн байна. 

  • 3.1.6.Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
  • 3.4.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургалтын болон дотуур байрны орчинд, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хортой контент, бүтээлээс хамгаална.
  • 3.4.3.Цахим орчин болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүрээнд хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх хориотой, хортой контент, бүтээлээс хамгаалах орон тооны бус дэд зөвлөл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана.
  • 3.4.8.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хүүхдийг гүтгэсэн, заналхийлсэн, хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хувийн болон эмзэг мэдээлэл, зураг, дүрс, дуу авиа, хэн болохыг тогтоох боломжтой бусад мэдээллийг агуулсан контентыг бүтээх, түгээхийг хориглоно.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг