ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гуам арлын захиргаа Өмнөд Солонгосын жуулчны амийг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэлд $50,000-ын шагнал амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн үдэш Номхон далайн Гуам арлын амралтын газарт Өмнөд Солонгосын нэг жуулчин буудуулж алагдсан юм.

Арлын захиргаа уг аллагатай холбоотой мэдээлэл өгсөн хүнийг $50,000-аар шагнах болсныг Баасан гарагт зарлажээ.

Тухайн өдрийн оройн 08:00 цагийн үед Гуам арлын аялал жуулчлалын бүс Тумон буланд байрладаг Tsubaki Towers зочид буудлын зүгт хохирогч эрэгтэй эхнэрийн хамт алхаж явсан байна.

Энэ үед хуучин загварын бараан өнгөтэй SUV ангиллын автомашин хохирогчийн араас ойртож очсоныг Гуам арлын цагдаагийн газрын дарга Стефен Игнасио хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Автомашинд явсан зорчигч хохирогчид буу тулгаад эд зүйлээ өгөхийг шаардсан байна.

Тэтгэвэрт гарснаа тэмдэглэх зорилгоор Гуамд ирсэн хохирогч маргааш өглөө нь шархаа даалгүй эмнэлэгт нас баржээ.

АНУ-ын газар нутагт тооцогддог Гуам нь Хавайн арлуудаас баруун зүгт 6,257 км зайд оршдог, 170,000 орчим хүн амтай арал юм.

Далайн зөөлөн дулаан уур амьсгалтай уг арал ойролцоох Азийн орнуудын иргэдийн аялж, амрах нэг гол чиглэл болдог.

Өнгөрсөн оны эхний есөн сард Өмнөд Солонгосоос 270,000 орчим жуулчин ирсэн нь бусад улсуудын жуулчдаас хамгийн олон нь байжээ.

Гуам аралд бас АНУ-ын цэргийн томоохон бааз байрладаг. Арлын эдийн засаг АНУ-ын төсвийн зардал болон аялал жуулчлалын орлогоос өндөр хамааралтай юм.

Тиймээс хамгийн олон жуулчин ирдэг улсын иргэний аминд халдсан хэргийг шуурхай илрүүлэх нь Гуамын эрх баригчдын хувьд чухал болоод байна.

Хэргийн дараа Гуам арлын захирагч хохирогчийн эхнэрийг хүлээн авч уулзжээ.

Дараа нь тэр Инстаграм хуудсандаа видео мэдэгдэл цацсан юм.

“Би түүнийг тайвшруулж, тэвэрч, аргадаж, хамтдаа уйллаа. Би эхнэр, ээж хүнийхээ хувьд түүний зовлонг мэдэрч байна” гэж захирагч Лу Леон Герреро мэдэгдэлдээ өгүүлжээ.

Тэр бас хэргийг шийдвэрлэхэд туслахыг Гуамын ард иргэдэд уриалсан байна.

“Гуам бол аюулгүй, тайван газар. Бид зөвхөн ард иргэдийнхээ төдийгүй гадаадын зочдын аюулгүй байдлыг хангахын төлөө чадах бүхнээ хийсээр байх болно” гэж захирагч мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.42] 2024/1/8
Хамгийн олноороо ирдэг орны жуулчин учраас гэдэг нь цаагуураа монгол мэтийн жижкэн цөөхөн жуулчин ирдэг улсын иргэд хохирвол тоохгүй ээ л гэсэн үг. Мөнгө бүхний дээр гэж энэ.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.183.169] 2024/1/8
Гэхдээ л буу зэвсэг чөлөөтэй эргэлддэг Америкт хүн амины хэрэг Оросыг бодвол бага гардаг юм байна. 100,000 хүн тутамд Америкт 4.96 хүн амины хэрэг гардаг бол Орост 8,21 тийм хэрэг гардаг юм байна. Харьцуулахад Монголд 6,18 хүн амины хэрэг 100,000 хүн тутамд гардаг гэж байна.
1 | 0 Хариулах
Заас [202.9.46.211] 2024/1/7
Хаха хоорондоо том том хуцалцсан өлөн гуйлгачин ул чацага нэрэндээ яг таарагсад бүх баялгаа нам нам дагасан өлөн авилгач том жижиг шимэгч нарт тонуулчаад худлаа том том хуцан наад улс орнууд чинь авилгачид хулгаачууддаа хатуу ял өгдөг шудрага ниигэмтэй ул малуудаааа
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.153] 2024/1/7
Эд зүйлээ өгөөд л амьд мэнд сална биз, хоосон баатарлаж байж буудуулжээ, айж явбал аминд өлзийтэй гэж
1 | 4 Хариулах
Зочин [66.181.177.219] 2024/1/7
mal
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.30] 2024/1/7
Загвар нэртэй янхан буджаргал хиймэл төрөлх хамар нь хамарын нүх нь хойшоо голын яс нь булууны яс шиг бүлт үсэрсэн одоогийн хамар нь царай
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Хамгийн олон жуулчин ирдэг улсын иргэний хэргийг хурдан шуурхай илрүүлнэ гэж байгаагаар америк улс дэлхийн улс орнуудыг баян ядуу хөгжилтэй хөгжилгүй гэдгээр нь алагчилдаг улс гэдгээ харууллаа. Монголын гэнэн учраа мэдэхгүй залуучуудын шүтдэг ардчилсан америкийн ямар улс болохыг харцгаа.
2 | 16 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Монголын учраа мэдэхгүй гэнэн залуучууд америк америк ардчилал гээд шүтээд байх юм. Америк улс наанаа ардчилал хүний эрх ярьж, цаагуураа ардчилал хүний эрхийг юман чинээ боддоггүй тоодоггүй хоёр нүүртэй зальтай хүнтэй адил. Америк улсад дэлхийн улс орнуудын газар нутаг эрдэс баялаг чухал болохоос дэлхийн улс орнуудын тусгаар тогтнол хүн ардынхан аж амьдрал огт чухал биш. Америк бол дэлхийн хорт хавдар.
8 | 18 Хариулах
Зочин [103.57.93.56] 2024/1/7
Orosiin бөгсний үс минь хойшоооо далдар!!!! Америзийг шүтээд бсан юм бхгүй шүүү лаларын Оросуудаас чинь мянга дахин илүү баян чинээлэг хүчирхэг улс!!!
10 | 4 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Хятад руугаа зайл пиздаа. Хужаагийн гөлөгнүүд орос хойд солонгос руу зайл гэж хуцдаг болж.
4 | 4 Хариулах
Зочин [5.161.207.12] 2024/1/7
chi hulmas minee hujaa ruugaa zailaa umhii hulmasaa lalaraa uheechee
0 | 1
Зочин [5.161.207.12] 2024/1/7
hoid taliin lalriin ulsaa har dain hiigeed myanga myangaar ni hun alaad saihan baina uu? oroz gichii mine hulmas mine yargachin mine
1 | 0 Хариулах
Зочин [5.161.207.12] 2024/1/7
oroz hulmasuudaa hairtai ah chine duudaad bainaleeshdee ochij oroz irgenshil awaachdee
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/8
Хятад руугаа зайлаа
0 | 0 Хариулах
Watt [23.251.121.254] 2024/1/7
Америк зүүнтэн социалистуудын гарт орчихсон. Бүх зүйлийг тэгшитгэх бодлого нь одоо бүх зүйлийг гажуудуулж байгаа. Эх орон , үнэт зүйл , гэр бүл ярьдаг хүмүүсийг тэнэг мангар гэж дуудсанаа LGBT, хүйс, цагаачидаа хүний эрх гэж хуцдаг социалист бодлого дэлхий дахиныг алж байгаа. МАН, ХҮН, АН бүгд зүүний социалист намууд.Тиймдээ ч аль нь ч төр барьсан байдал огт сайжрахгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.81] 2024/1/7
Mgld ch gesen so juulchid hamgiin h irdeg kuulchdiin ayulgui baidliig hangaj uilchilgee muutai une ihtei heden geruudiig tsegtsleh heregtei
4 | 2 Хариулах
Зочин [202.55.188.115] 2024/1/7
Монгол хүний амь хэдэн доллар бол 10000 доллар хавьцаа л бх
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Монгол хүний амь бараг үнэгүй.
2 | 3 Хариулах
Зочин [139.5.216.132] 2024/1/7
Xар Хорины хэдэн бөмбөөчид - 2 авдар архиар БОССОН ХӨХСӨН БООВ-уудын өрөөсөн чихийг нь огтлоод өгий- гэсэн санал тавьж байсан л даа.. Шинжээравдан, Бээжин энэ тэр бол хэдхээн хайрцаг хулхи виски хүрэх байх
1 | 0 Хариулах
мояа [185.220.101.167] 2024/1/7
Мөнгө орлогоо бодоод жүжиж өгч дээ, нэмэргүй дээ олон үндэстний улсууд Гайти Мексик Доминикан эл Сальвадор Бразил Колумб АНУ бүгд гэмт хэргийн үүр уурхай иргэншсэн нийгэм гэхэд хэцүү иргэнших ч гүй иргэншинэ гэдэг нэгдмэл соёл үүссэнээр бий болдог зүйл газар газрын эрлийз холимог газар тийм нэг соёл тогтохгүй
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Латин америкийн орнууд хар тамхины худалдаа гэмт хэргийн гаралтаараа алдартай орнууд. Ийм аюултай орнуудаас америк улсад цагаачилсан дүрвэгсэд цагаачид америк улсын иргэдийн болон америк улсад байнгын оршин суугчид жуулчдын аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулдаг юм. Америкийн ардчилсан намынхан хүний эрх гээд латин америкийн африкийн исламын улс орнуудын цагаачдийг америк улсад цагаачлуулж байгаа нь маш аюултай. Трампын мексекийн газар нутгаар дамжин ирж байгаа аюултай цагаачдын эсрэг хана хэрэм босгосон зөв шийдвэр байсан.
8 | 1 Хариулах
Зочин [103.57.95.254] 2024/1/7
Хамгийн олноороо ирдэг орны жуулчин учраас гэдэг нь цаагуураа монгол мэтийн жижкэн улсын цөөхөн жуулчин ирдэг улсын иргэд хохирвол тоохгүй ээ л гэсэн үг. Мөнгө бүхний дээр гэж энэ.
6 | 2 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Америк улс тараа таниулж байгаа нь тэр.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.182.78] 2024/1/7
Тэдэнд мөнгө л илүү чухал байдаг.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
АНУ-ын засгийн газар галт зэвсэгийг хяналтгүй замбараагүй худалдаалж, гэмт хэрэгтнүүдэд хулгай дээрэм аллага үйлдэх боломжийг олгож байна. Үүнд америкийн засгийн газар буруутай.
4 | 4 Хариулах
мояа [185.220.101.167] 2024/1/7
Олон үндэстний улс болхоор яах ч арга байхгүй бууг хориод харин хутга мэс зодоон нүдээн хулгай бүүр ихсэнэ буу өгөөд өөрийгөө хамгаал гэдэг нь аргаа барсандаа л авч байгаа арга хэмжээ АНУ ЗХУ шиг тарж бутарч үндэстнүүд цулаараа тус тусдаа амьдарч байж л зүгээр болно
1 | 3 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Захын нэг олон үндэстний орон америк улсад бие биенээ арьс өнгө шашин шүтлэгээр гадуурхах үзэн ядах үзэгдэл гарч байгаа юм чинь дэлхийн бүх улс орнууд дэлхийн бүх үндэстнүүд нэгдээд нэг улс болчихвол арьс өнгө шашин шүтлэг үндэс угсаа гаралаар нь ялгаварлах үзэгдэл улам гаарч аллага дээрэмийн гэмт хэрэг хяналтаас гарна. Америк улс дэлхийн бүх орнуудыг задалж, дэлхийн бүх улс үндэстнийг нэгтгэж нэг улс болгож дэлхийн бүх хүмүүсийг захирах хорт бодлого хэрэгжүүлж байгааг ухаарна уу? Америк улсад дэлхийн бүх улс орнуудын газар нутаг эрдэс баялаг нь чухал болохоос дэлхийн улс орнуудын тусгаар тогтнол ард түмний амьдрал тийм ч чухал биш. Америк бол хоёр нүүртэй хамилеон хүнтэй адил.
5 | 2 Хариулах
Зочин [103.57.95.254] 2024/1/7
Юм хоёр талтай нөгөө талаараа мексик, африк, араб мэтийн орнуудаас жил болгон асар их хууль бус цагаачид ирж байгаа үед иргэд нь өөрсдийгөө хамгаалах зэвсэгтэй байх нь тийм ч буруу зүйл бас биш.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.218] 2024/1/7
Мексикийн хилээр дамжин америк руу цагаачилж байгаа латин америкийн орнууд, африкийн орнууд, исламын орнуудын дүрвэгсэд цагаачдыг хүлээн авсаар америк улсад галт зэвсэгийг чөлөөтэй хяналтгүй замбараагүй худалдсаар байх юм бол америк улсад аллага дээрэм гарсаар байх болно. Үүнийг таслан зогсоох ганц арга бол мексикийн хилээр америк руу цагаачилж байгаа латин америк африк исламын цагаач дүрвэгсдийн эсрэг хилийн маш хатуу хориг тавьж, хилээ чангалж, мексикийн хилээр ирж байгаа дүрвэгсдээс сэтгэцийн хувьд цоо эрүүл, гэмт хэрэг үйлдэж шоронд хоригдож байгаагүй, хар тамхи мансууруулах бодис огт хэрэглэдэггүй, боловсролтой эсвэл ур чадвартай, ажилсаг хөдөлмөрч хүмүүжилтэй дүрвэгсдийг хүлээн авч, дээрх шаардлагыг хангаагүй дүрвэгсдийг хэзээ ч хүлээн авахгүй хил дээрээс хөөж явуулах арга байна.
4 | 0 Хариулах
Зочин [5.161.207.12] 2024/1/7
uund chi bolon chinii bie unelegch ger bul chin buruutai yasan. yasan tom yaridag hulmas ve chi
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/7
ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ СОЛОНГОСЧУУД ЭНГЭЖ ХАНДАЖ БАЙНА. ЦААНАА УЛС НЬ ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БОЛХООР БАЙНА. ГЭТЭЛ МАНАЙ УЛСЫН ИРГЭН МАЛАЙЗАД ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР АЛУУЛХАД ЖИЖИГ БУУРАЙ УЛС ГЭЭД ҮЛ ТООСОН. МАНАЙ ТӨР ЗАСАГЧ МУУ АЖИЛСАН.
7 | 0 Хариулах
Зочин [103.57.95.254] 2024/1/7
Манай улсын дээдчүүлээс олон жилийн дараа ерөнхийлөгч Баттулга л анх удаа иргэнийхээ амийг нэхэж ар гэрт нь бүх талын дэмжлэг үзүүлсэн байды.
1 | 2 Хариулах
Зочин [59.153.112.216] 2024/1/7
ingej
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.196] 2024/1/7
Солонгос хүн алсан учраас бусад жуулчдыг алснаас илүү алуурчин зовох ёстой гэв
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.148] 2024/1/7
Битгий тэнэгт муу хар орк писта
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.136] 2024/1/7
Ойлгожийноо би чамайг солонгост харласнаасаа эхлээд манай солонгост гэж улихыг чинь сонссон
0 | 0 Хариулах