• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Буудлагынхан олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 1 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Индонезын нийслэл Жакарта хотод энэ сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

Тус тэмцээнд цэц сорихоор дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар тивийн шилдгүүдтэй хүч сорино.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар багтжээ.

Урт бууны төрөлд эрэгтэйчүүдэд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд О.Есүгэн, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Т.Золжаргал, О.Мөнхзул нар улсаа төлөөлнө.

Одоогоор манай улсаас буудлагын төрлөөр "Парис 2024" олимпын нэг эрх авсан нь О.Есүгэн юм. 

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанерод болох Дэлхийн цом билээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.155] 2024/1/4
Нянтайн Баяраад амжилт хүсэе
0 | 1 Хариулах
Ченж [202.9.46.20] 2024/1/4
Олимпийн эрх хямд үнээр зарна, өндөр үнээр авна.
0 | 0 Хариулах