ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батзориг: Нийслэлийн 16 байршилд тээврийн хэрэгсэлд RFID нааж байна. Дууссан, хомстсон асуудал үүсээгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашины RFID наалт болон торгуулийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг Хангарди ордонд өнөөдөр мэдээлэл хийв. 

Өнөөдрийн байдлаар 128,300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгосон. Нийслэлийн хэмжээнд 16 байршилд тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил үргэлжилж байна.

2024 он гарснаар тээврийн хэрэгслийн улсын үзлэг оношилгоо эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тээврийн үзлэг оношилгоог цахим гэрчилгээнд шилжүүлэх ажлыг хамтатган хийж байгааг тэрбээр хэлсэн юм. 

зураг
 

Энэ талаар "Тээврийн хэрэгслийн эзэмшигчид машиныхаа гэрчилгээг цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд торгууль оногдуулахгүй.

Цахим гэрчилгээнд шилжээгүй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхэд цахим гэрчилгээгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэж хязгаарлалтын арга хэмжээ авахгүй.

Энгийн горимоор тээврийн хэрэгслээ цахимжуулах ажлыг иргэд хийх хэрэгтэй.

Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны тавьсан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн дугаарын хойд талын оронгоос хамааруулан нэгдүгээр сараас тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо эхэлсэн. Үзлэг оношилгоотой холбогдуулан тээврийн цахим гэрчилгээг хамт хийж байгаа.

Дээрх үндсэн шалтгаанаар тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил ачаалалтай болж эхэлсэн.

Өнгөрсөн долдугаар сард ЗТХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтарч 100 гаруй ажилтныг сургалтад хамруулсан байдаг. Эдгээр 100 ажилтан гурван ээлжээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа" гэлээ. 

"Улаанбаатар хотод автомашины цахим наалт дууссан, хомстсон асуудал байхгүй"

Үргэлжлүүлэн "Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Иймд энэ асуудлаар НЗДТГ-аас Авто Тээврийн Үндэсний Төвд хандсан.  

Тодруулбал цэгийн тоог олшруулж, И-март, Номин зэрэг сүлжээ дэлгүүрээр цахим гэрчилгээ олгохыг удаа дараа шаардаж байна.

Зөвхөн үзлэг оношилгоо хийж байгаа газраас гадна өөр цэгүүдэд нэмэлтээр хийж байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын байдлаар 4,470 ширхэг цахим наалт нийлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим наалт дууссан, хомстсон асуудал байхгүй. Одоогоор тендерээр нийлүүлэгдсэн өртөг нь 6,700 төгрөг бөгөөд автомашинд үнэ төлбөргүй наана. 

Систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-нд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөг гаргаад энэ ажлын хүрээнд хийгдээд явж байгаа. Систем хөгжүүлэлт эцсийн байдлаар дуусаагүй, нэгдүгээр улиралд бүрэн ашиглалтад оруулна гэсэн чиглэл өгсөн" хэмээв. 

"Өнөөдрийн байдлаар 436,000 машин торгуультай байна"

Шинэ хуулийн зохицуулалтыг талаар Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг нэмж хэллээ. 

Агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж торгуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ хуулийн заалт орж ирж байгаа.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шинэ хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш торгууль болон бусад төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. 

Шинэ зохицуулалтаар торгууль тавигдсанаас хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувийг хөнгөлнө. Харин 15 хоногоос хэтэрвэл 50 хувиар нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой журам гарна.

Өнөөдөр та хэдэн төгрөгийн торгууль авсан тухайн торгуулийг сайн дураар төлөх хугацаа хэтэрсэн бол таныг торгуультай гэж үзнэ. 

Статистик тоон мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар 436,000 машин торгуультай байна.

Хуулийн үйлчлэл эхлэх гэж буйтай холбогдуулан иргэд бэлтгэлээ базааж байгаа. Нийслэлийн татварын албанаас өгсөн мэдээллээр татвар төлөлт буюу торгуулийн хэмжээ адил хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт гарсныг нэмж ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Үхэж далд ормонцорууд [103.254.123.146] 2024/1/10
Дахиж л Хэнтий аймгийн гуйлгачин өлөн новшнуудыг гаргаж болохгүй шүү.
0 | 0 Хариулах
123 [202.21.118.164] 2024/1/5
Muusain llruud hutsalgui torguulia tuluud chadahgui bol nohoi tsarailaad yw
0 | 0 Хариулах
иргэн [103.254.123.185] 2024/1/5
7 машин бүрийн 4 нь торгуултай. Яг явуулахгүй бол замын ачаалал 60 хувиар буурна. Торгуулиа төлөх нь зөвөө. Хотын төсөв 4 тэрбумаар нэмэгдэнэ.
1 | 0 Хариулах
llruud [202.126.88.137] 2024/1/5
duugui amaaraa shoroogoo umh llruudaaa hohine sdanuud balai llruudiigaa 24ond dahiad songo
0 | 0 Хариулах
Butehgui MGL [103.212.119.146] 2024/1/5
Uher mongolchuud hurteh yostoigoo l hurtej bna. Hohi chin. Bolovsrolgui. Zarchimgui. Zurh zorig baihguu yum chin ta nart! Gants Avtobus ch avch chadahgui bgaa bizdee ta nar!
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.56] 2024/1/4
10-р сард оношилгоонд орсон. Цахим наалтыг тухайн салбар нэгч машинд өгөөгүй шүү. Яахаараа ингэж худлаа ярьдаг байна
4 | 0 Хариулах
B [66.181.181.183] 2024/1/4
Наалгах гээд л очсон дууссан гээд 40минут зогсоод буцсан,ам ажил хоёр н дандаа зөрнө,[хориотой үг]
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2024/1/4
Юу гээд худлаа мэдрэлтээд бгаам вэ ..
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.24] 2024/1/4
Цахим наалт ч гэх шиг иргэдийг тамлаж байхын мөнгө шаамаар байгаа бол цаанаа шаа л даа
2 | 0 Хариулах
Ченж [202.9.46.20] 2024/1/4
Цахим наалт авна, зарна.
1 | 0 Хариулах
Galt [192.82.65.61] 2024/1/4
Хаа сайгүй зогсоод тараагаад наагаач бас л нэг очер дугаар ...
1 | 0 Хариулах
https://www.fcc.gov/engineering-technology/electro [202.131.225.197] 2024/1/4
Exposure to very high RF intensities can result in heating of biological tissue and an increase in body temperature. Tissue damage in humans could occur during exposure to high RF levels because of the body's inability to cope with or dissipate the excessive heat that could be generated.
0 | 0 Хариулах
RFID bolino uu [202.131.225.197] 2024/1/4
iim huchitei antenna 3 iig zeregtsuulchiheeer resonance uusch huniig bogino dolgionii zuuhand baigaa um shig bolgohgui u? naad t1 antenna nii chin door tugjireed zogsvol yahuu? urguidel ugchlul ntr um bolohgui u?
0 | 0 Хариулах
RFID bolino uu [202.131.225.197] 2024/1/4
RFID g olon niitiin teevriin heregsel hynaltand ashiglah turshlaga haana bidag be? Aguulah hun udaan bhgui gazar l heregledeg shde. Camera r shiideech naad hunii eruul mend chuhal shuu dee ta hedin heden tsagchaanaas.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.49] 2024/1/4
Ёстой муусайн малууд 5цаг зогсож байна бүгдийг нь шүршээд
0 | 0 Хариулах
Хурдан наа [202.70.37.221] 2024/1/4
хүнд сурталгүй, хурдан наа л гэж байна. 1-2 цаг оочерлоно гэж юу гэсэн үг вэ малаа. бензинд хэсэг оочерллоо, тортонд хэсэг оочерллоо, одоо RFID д уу хаха
6 | 0 Хариулах
Зочин [202.21.114.170] 2024/1/4
Ene neg nogoon avtobusnii avilgachingaa yaahiin be !!!! peediigeel baij baihiin
3 | 0 Хариулах