ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Төрхүү: Бүх тоног төхөөрөмж, давс, бодисоо дүүргүүдэд хуваарилсан. Иргэд дүүргүүдээс шаардах ёстой

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 1 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн шөнө цас орсонтой холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүүгээс зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний талаар тодрууллаа.

Тэрбээр "Зам дээр тогтсон цасыг цаг алдалгүй арилгах зорилгоор 500 гаруй ажилчин, 80 гаруй тоног төхөөрөмж болон автомашин ажилласан. Энэ үеэр 79 тонн давс, 149 тонн бодис халтиргаа гулгаанаас сэргийлж, цацсан юм. Түүнчлэн Гүнтийн даваа болон Айдасын даваа орох замыг хааж, тогтсон цасыг нь цэвэрлэхээр ажиллаж байна. 

Өмнө нь Нийслэлийн ажлын албанд бүх тоног, төхөөрөмж, давс зэрэг бодисыг төвлөрүүлж байсан бол өчигдрөөс бүх дүүргүүдэд хуваарилж өгсөн. Ингэснээр тухайн дүүрэгт болж буй аливаа зүйлийг Засаг дарга нар хариуцаж ажиллана. Тиймээс иргэд энэ тал дээр идэвхтэй шаардлага тавих хэрэгтэй" гэв. 

Түүнчлэн шинээр зам, талбай цэвэрлэх тоног, төхөөрөмжүүд үе шаттайгаар шаттайгаар орж ирэх аж. Эдгээр төхөөрөмжийг мөн дүүргүүдэд хариуцуулахаар төлөвлөжээ. 

Мөн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн бүсийн 50 метр зам талбайг цэвэрлэх үүрэгтэй. Талбайн зам мөсөө цэвэрлээгүйгээс иргэдэд хохирол учирвал тухайн ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгох хуультай гэдгийг хотын менежер сануулав. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [103.57.92.134] 2024/1/5
Одоо бодис давс цацаж хүний хөрөнгийг зэврүүлдэг Туул голыг бохирдуулдаг Орхон Сэлэнгэ голоос хүн мал ундаалдаг шүү дээ Иймхэн юмыг санаж сэрдэггүй дарганцарыг яалтай билээ. Давс цацдаг улс байхгүй болсон. Нарийн хайрга цацаад эргээд ашигладаг. Гэмт хэрэг шүүхэд өгч хохиролоо барагдуулья
1 | 0 Хариулах
дүдель [202.21.108.32] 2024/1/5
Гаднаас бодис худалдаж авч мөнгө үрээнэ. Бас тэрнийгээ цацах гэж их зардал гаргана. Тэгж байхаар энэ гудамжинд ажилгүй архи уугаад зогсож байгаа хөдөөнөөс ород ирсэн, хөл гар нь бүрэн бүтэн залуусыг дайчилж цас цэвэрлүүлэх хэрэгтэй ш дээ. УБ хот одооноос хамаагүй цөөхөн хүнтэй байхдаа энэ зам талбайн цасаа тохижилтын ажилчдынхаа хүчээр цэвэрлээд болоод л байдаг байсан ш дээ.
0 | 0 Хариулах
Зочид [66.181.189.47] 2024/1/5
Ерөнхий менежер Н.Баярааг яагаад өөрчилж байгаа вэ!!! Хотын дарга ажлаа сайн чамбай гүйцэтгэдэг Баярааг яагаад өөрчлөв! Энэ шинэ хүн нь давсыг Хятадаас авна гээд байдаг мөнгөөр л авна. Гэтэл Увс, Ховд аймгуудад давс хичнээн их байдаг билээ, тэндээс авч болдоггүй юм байх даа. Одоо давс цацсан газар хаана байгаа юм. Замаар явж байгаа хүмүүс хавьтагч унаад Гэмтэлд өдөрт хичнээн олон хүмүүс очиж байна! Зурагтаар байнга гарч эмч нар хүртэл ярьж байна!!! Тэр сайн ажилладаг Баяраа хүүг дахиж тавих хэрэгтэй байна, хотын дарга.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.15] 2024/1/4
haana tsatssan ym bol end tendgvi gulgaa murguldsun mashinuud unuudur law dulaahan bsan daws tsatssan bsan bol huldhuurgvi dulaahan bsandaa yrd shunch bas dulaahan bsan tsas orsonch dulaan bhad tsatsan daws tsas hailj huldhuurgvi l bsan hudlaa shaagaad bhiimaa yadaj bhad manuusiig ergvvtvvlne gej boddog ym bhdaa hulfaichuudchin ain
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.196] 2024/1/4
Худлаа шаа! Замууд нилдээ машин байтугай хүн явганаар явахад хальтирч уначих гээд хэцүүл байна лээ ш дээ!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.180] 2024/1/4
Наад нөхрөө больдоо, ямарч хэрэггүй хөдөөний хүүхдүүд ирээд төгсдөг ХААДС, эчнээгээр сурдаг Удирдлагын академи хоёр төгссөн тэгээд газрын албанд нүдээ аниад гарын үсэг зурж байсан харваас ийм хун яаж хотын менежер хийх юм бэ!. Ямар тэнэг хүн бодсон ч ёстой лөөлөө!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.114.170] 2024/1/4
ene mangariin bolovsrol ch dee . namchin l gar har zaluugaasaaa
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.180] 2024/1/4
Ц.Төрхүү нь 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль, 2002 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч мэргэжлээр, 2007 онд Удирдлагын академийг хулхидаж төгссөн. Түүний хувьд 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байв.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/1/4
иргэд ер нь юуг ч шаардаж болно, түц зайлуулах, зам янзлах, өргөтгөлийг нураалгах, гараш чөлөөлүүлэх гэх зэрэг, өөрсдөө л шаарддаггүй
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.198] 2024/1/4
Налуувтар болон сүүдэрлэг замуудад голчлон цацах хэрэгтэй. Эсвэл одоо жижиг жижиг ажлуудыг хийх заавар зааварчлагатай болмоор ч юмуу. Зарим нь энгийн юмыг а б-гүй заалгаж байж ажлаа хийдэг шинжтэй ч юм шиг.
3 | 0 Хариулах
үнэрээ [139.5.219.144] 2024/1/4
шаал худлаа хаана цацсан юм. давстай цас шал өөр байдаг шүү. ер нь цацаад хэрэггүй мөнгө идэхээ боль
3 | 2 Хариулах