• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Gоlomt Capital Championship" уралдааны ялагч К.Манчук 100,000,000 төгрөгийн эзэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 28
Сурталчилгаа

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголын хамгийн өндөр дүнтэй буюу 100,000,000.00 төгрөгийн шагналын сантай “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг 2023.03.13-аас эхлэн 40 долоо хоногийн туршид амжилттай зохион байгууллаа.

зураг
 

Тус уралдаан шударга өрсөлдөөн дор өрнөснөөс өөрийн ам.долларын хөрөнгө оруулалтаа 182.56% хувиар өсгөж чадсан оролцогч Көкен овогтой Манчук ялагчаар тодорч 100,000,000.00 төгрөгийн эзэн боллоо.

Удаах байранд орсон оролцогчид өөрийн хөрөнгө оруулалтаа 72.77% болон 70.08% хувиар тус тус өсгөж чадлаа.

Gоlomt Capital Championship гадаад арилжааны уралдааны явцад олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр тогтмол хангаж чадавхжууллаа.

зураг
 

Тодруулбал, ментор Н.Энхбаяр /Эдийн засагч, судлаач/ “Олон улсын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал”, “Ойрх дорнодын халуун цэг, цаашдын өрнөл, болзошгүй үр дагавар” сэдвээр ментор Б.Хулан /CFA/ “Хөрөнгө оруулалтын сэтгэл зүй” сэдвээр, А.Шумилов /CFA, FRM/ “Хөрөнгө оруулалтын багцын удирдлага”, Р.Дарханбаяр /Голомт Капитал ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын ахлах шинжээч/ “Суурь шинжилгээ” зэрэг сэдвээр хичээл орлоо.

Мөн бид уралдааны явцын талаарх мэдээллийг 7 хоног бүр өөрийн цахим сувгууд болон мэдээллийн ивээн тэтгэгч Lemon Рress-тэй хамтран тогтмол хүргэсэн бол уралдааны үнэн бодит, хараат бус байдалд олон улсын Нексиа Аудит компанийн салбар Нексиа Глобал Монголиа Аудит ХХК хөндлөнгийн хяналт тавьж ажилласан юм.

Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан тус платформд тулгуурлан явагдлаа.

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP”- ОНЦЛОХ СТАТИСТИК

Нийт 8 төрлийн гадаад валютаар 1890 удаагийн арилжаа хийж, 569 төрлийн давтагдаагүй хувьцаанд хөрөнгө оруулжээ.

зураг
 

Gоlomt Capital Championship гадаад арилжааны уралдаанд идэвхтэй оролцож, хөрөнгө оруулалтаа тодорхой хувиар өсгөсөн нийт оролцогчдодоо цаашдын хөрөнгө оруулалтын замнал нь дардан байж, шийдвэр нь оновчтой байхыг хүсье!


Голомт Капитал ҮЦК нь дэлхийн 33 улсын 150 хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй 600+ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 25 валютаар арилжаа хийх боломжийг харилцагчдадаа олгодог бөгөөд та ч бас дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавихыг хүсвэл бид таныг замчлах болно.

Гадаад арилжаанд оролцох: forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
-------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх:
📲 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
📲 8006-9977 /Хонконг, Шанхай, Шинжен/

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ГАЙХМААР
7
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.