ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн хамаарал бүхий компани Бортээгийн уурхайд ₮715 тэрбумын ажил гүйцэтгэсэн"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг өнөөдрийн сонсголоор хэлэлцсэн юм.

Энэ үеэр Тавантолгой Оператор Түншлэл буюу Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Овоот толгой ресурсес ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Шинжээч танилцуулж, Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг танилцууллаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах үйл ажиллагаанд оролцсон компаниудын улс төрд хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдийг танилцуулсныг хүргэж байна. 

ШИНЖЭЭЧ: 2020-2023 онд зарлагдсан "Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонсгох" тендер нь 799 тэрбум төгрөгийн дүнтэй, Үнэлгээний хороо нь олон удаа солигдсон. Нээлттэйгээр гурван удаа тендер зарласан. Нэг удаа шууд гэрээ байгуулахдаа нээлттэй ил тод зарлаагүй байна. Зөвхөн мэдэж байсан этгээд л оролцох боломжтой байсан. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ямар далд гар, эрх мэдэл, ийм хүчтэй байдлаар нөлөөлөөд байсан талаар мэдэхийн тулд Тавантолгой Оператор Түншлэлд оролцсон "Монгол майнинг энд эксплорэйшн" ХХК, "Овоот толгой ресурсес" ХХК, "Эрдэс майнинг оператор" ХХК гэсэн дөрвөн компанийн харилцаа хамааралтай танилцана. 

зураг
 

"Эрдэс майнинг оператор" ХХК-ийн тухайд...

  • "Эрдэс майнинг оператор" ХХК-ийг Р.Батхишиг, Батын Даваадулам нар хамтран эзэмшдэг. Р.Батхишиг нь "Эм Жэй Ти" ХХК-ийг Зандаахүүгийн Хишигтогтохтой хамтарч байгуулсан нэгдмэл сонирхолтой этгээд байна. Зандаахүүгийн Энхболд нь энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан. 
  • Зандаахүүгийн Хишигтогтох нь Амаржаргалын Гансүхийн 100 хувь эзэмшиж буй "Кэй Эйч Кэй" ХХК-ийн хамтарч байгуулсан байна. Амаржаргалийн Гансүх нь тухайн үед Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Зам тээврийн сайд байсан нөлөө бүхий этгээд юм.
  • Батын Даваадулам нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ширнэнбандийн Болдхуягтай хамтран "Тив транс" ХХК-ийг байгуулсан байна. 

"Овоот толгой ресурсес" ХХК-ийн тухайд...

  • Тус компанийг "Эйшн Карго Сервис" гэх хуулийн этгээд үүсгэн байгуулсан. Мөн Беларусь улсын иргэн Slobsky Leonid хамтран байгуулсан байна. Энэ хүн Хөгжлийн Банкны сонсгол дээр Халтмаагийн Баттулгатай нэгдмэл сонирхолтой этгээдээр танилцуулагдаж байсан. 
  • Хөгжлийн Банкны хамаарал дээр гарч ирсэн хүмүүс энэ компани дээр дахин гарсан. 
  • "Монгол хьюндай автоматив" ХХК-ийг тогтоогоод аваарай. Нүүрсчдийн маф оффисоо барьсан газар нь тус компанийн нэр дээр байсан. 

"Эрдэс майнинг оператор" ХХК-ийн тухайд... 

  • Тус компани нь Дугарсүрэнгийн Отгонлхагва гэх эцсийн өмчлөгчтэй. Гүйцэтгэх захирлаар нь Гончигжавын Батболд ажиллаж байгаа. Хөгжлийн Банкны сонсголын үеэр гарч ирсэн Мөнхсаруулын Чингүн 50 хувийн эзэмшиж байсан. 
  • "Хөхдэй хайрхан" ХХК-ийг Доржпаламын Амар, Мөнхсаруулын Чингүн, Энхболдын Билгүүн, ОХУ-ын иргэн Галсанов Сергей Дугарович хамтран байгуулж байсан. Доржпаламын Амар нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн төрсөн дүү юм. 

Мөн үдээс өмнөх сонсголын үер улс төрд хамаарал бүхий этгээдийн "Эрдэнэс Монгол" ХК-ийн худалдан авах үйл ажиллагаанд оролцсон, харилцаа хамаарлыг танилцуулсан юм. 

Тэрбээр "Спейшл майнинг сервис" ХХК нь 2019-2023 оны хугацаанд "Эрдэнэс Монгол" ХК-аас 706 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гурван гэрээ байгуулсан байна. 2021 онд зохион байгуулсан Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс, олборлолт, баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон. Энэ ажил нь 715 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байсан. Энэ компанид улс төрийн хамаарал гарч ирсэн. 

"Спейшл майнинг сервис" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар Батбаярын Баттулга ажилладаг. Б.Баттулга нь "Туулкашмер" ХХК дээр хувьцаа эзэмшдэг. Тус компанийн хувьцааг 2008 онд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн гэр бүлийн хүн Дамдинсүрэнгийн Хишигт эзэмшиж байжээ. 

Б.Баттулга нь "Дипродертийз" ХХК-ийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамт үүсгэн байгуулсан. Мөн Б.Баттулга нь "Чингисхаан голд" ХХК дээр 100 хувийн хувьцааг идэвхтэй эзэмшиж байна. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамтран эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан нэгдмэл сонирхол гарч ирсэн" хэмээн ярив. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
БУРУУ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.178.190] 2023/12/8
Ene odoo baahan yum bichij baisnaa garchig ni 1 hun taviad naasan, toirhiin toloo ursulduun yum uu haashaa yum be? Arai yu? Jinhene garuudiig ni ard ni nuugaad baigaa yum uu?
0 | 0 Хариулах
Мөөгий [66.181.161.170] 2023/12/8
Ди Ди Юу Кэй компанийг сайн шалгах хэрэгтэй дээ. Их том газар аваад зарсан. Дүүрэн гээд залуу манай найз Зоригоор заруулсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/12/8
Экс хотын дарга Сумаа гуай өмнө нь уул уурхайн сайд байхдаа Таван Толгойгоор бас л багагүй тоглосондоо. Түүний ашиг сонирхолд хамаарал бүхий хүний компани гарч ирэхгүй байна гэж байх уу! Ингэж бодохоор энэ сонсголд итгэл адраад байх юм.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.149] 2023/12/8
Oros, Belarusuudtai ix xolbootoi yum baina shuu. Suuliin 5 jiliin ETT, erdenes mongoltoi xolbootoi baiguulagdsan offtake geree, tendertei xolbootoi medee, ene xolboo sulbeeg ni il garga. Irgenshsen xelbereer business yavuulj chadaxgui gedeg ni todorxoi yum baina. Nogdol ashigaa avmaar baina.
0 | 0 Хариулах
Зочин [154.47.21.25] 2023/12/8
Шалгах биш дээ
0 | 0 Хариулах
Их Монгол [103.206.195.214] 2023/12/8
Муу лалрууд. Бүгдийнх нь хөрөнгийн хураагаад чоронд нь хийгээч
0 | 0 Хариулах
Z [202.126.89.165] 2023/12/8
албан тушаал, мэдээлэлд ойр байдлыг ашиглах хүнд гэмт хэрэг. Insider
0 | 0 Хариулах
Зочин [104.245.224.176] 2023/12/8
Ymr ajmar ajmar too yavaad bnaa burhan mine. Bid bol zugeer l huurhii ard tumen har mass l ym bna. Saihansambuu tuts ajiluuldag gdg bol bid tuts ch gui yu ch gui guilgachin l ym bna doo
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.119] 2023/12/8
Хөрөнгийг нь хураах хэрэгтэй баймаар чадахгүй л дэ хамаатан төрөл аалзний тор шиг болжээ яана вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2023/12/8
Та нар бондын 33 их наядын хэргийг мартсан шиг нүүрсний 40 их наядын хэргийг мартах л болно. Загасны ой санамжтай хүмүүс шүү дээ. Цагтаа бондын 33 их наядыг сөхсөн Энхжаргал маргааш нь огцорч байсан юм. "Зааа яаахав дэээ" гээд инээд алддаг нэг нөкөр байсан даа.
3 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/7
сайн байцгаана уу. ЮМ Л БОЛОХООР ЮМ БҮХЭНД ТӨРИЙГ БУРУУТГАДАГ. ТЭГДЭГГҮЙ ЮМ, ТЭГЖ БОЛОХГҮЙ. ҮГҮЙ Л ДЭЭ. УЧИР НЬ, АХУЙ ТӨР -ЗАСАГ -ЦААЗ ЭДГЭЭРТ ЯМАР ХҮН НАР, ЯМАР ХҮМҮҮС БИЙ БУЙ БАЙЖ БАЙГААГААС УГ ТУАЙН УЛС ОРОН, ҮНДЭСТЭН ХҮН АРД, ИРГЭДИЙН НЬ УЛСЫНХ НЬ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛ, ДЭГЖИЛ ДЭВЖИД ДЭВШИЛ МАНДАЛ ШУУД -ЭРС -БҮРЭН ХАМААРАЛТАЙ БАЙДАГ, БОЛДОГ. ХҮНИЙ УХААН - ХҮМҮҮНИЙ ОЮУ - ЦАДИГ БАЙХГҮЙ, ҮНДЭСТЭН АРД НЬ ОРХИГДМОЛ ТӨДИЙГҮЙ ӨНГӨЛӨН ДАЛДАЛТ НЬ АЛЬ АЛЬ ТАЛААСАА БИЙ БУЙ БАЙХ ТУСАМ, ИРГЭД ХҮМҮҮСИЙНХ НЬ ДАВАМГАЙ ДИЙЛЭНХ НЬ ХУУМГАЙ, БОЛОВСРОЛЖИЛТ НЬ УДААН МӨЛХӨӨ, УХААРАЛ СЭХЭЭРЭЛ ОЙЛГОДОХУУН НЬ ЦАРЦАНГИ БОЛЧИХДОГ, БОЛДОГ. ҮҮНИЙГ АХУЙ ТӨРД - ЗАСАГТ -ЦААЗАД ХҮРСЭН ОЧСОН СЭГҮҮД СҮГҮҮД ЗЭМҮҮД ХЭРГЭЭР АЛБААР ЗОРИЛГОТОЙГООР ИЙМ БАЙДАЛД, НӨХЦӨЛД УЛС ОРНЫГ Ч, ХҮМҮҮСИЙГ Ч ОРУУЛАХ СОНИРХОЛ НЬ Ч, АШИГ НЬ Ч ДИЙЛДЭХЭЭ БАЙДАГ БӨГӨӨД УЛААР НЬ ҮНДСЭЭР НЬ ГАЛДАН ШАТААЖ ҮНСЭН ТОВРОГ БОЛГООГҮЙ ЦАГТ НАРД ХУГАЦААНД ТЭДГЭЭР ЗЭМҮҮД АХУЙ ТӨРД -ЗАСАГТ -ЦААЗАД УЛАМ ДАВШИЛЖ ОРЖ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮХИЙ
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/7
ЭДГЭЭР 3 ЧАНДМАНИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛГОН ХУВИРГААД ЗОГСОХГҮЙ, ИЙН ӨНӨ УДААН ТОГТНОХ АТГАГААСАА УЛБААЛААД ХОЙЧИЙНХОО ЗАЛГАМЖУУДЫГ ТОРНИУЛДАГ ӨСГӨДӨГ БОСГОДОГ БҮТЭЭДЭГ. АХУЙ ТӨР -ЗАСАГ -ЦААЗ БОЛООД ХҮНИЙ УХААНА -ХҮМҮҮНИЙ ОЮУ -ЦАДИГ ХИЙГЭЭД УЛС ОРОН, ҮНДЭСТЭН АРД ИРГЭД, ХҮМҮҮС ТҮЙ Ч ХАМААГҮЙ, СОНИН БИШ. ИНГЭЭД Л ИНГЭСНИЙ ҮР НЬ ДҮН НЬ УЛС ОРОН НЬ ХҮН АРД НЬ, -ЁСТОЙ Л, ДУРАНДАА ХҮН БОЛСОН ГЭДЭГ ШИГ -, ЖАМЫН ЖАЯГИЙН ЁСЫН ХӨГЖЛИЙН ЯВЦЫГ ЯВДЛЫГ ДАГААД, ХҮССЭН Ч ЭС ҮЛ ХҮССЭН Ч УРАГШИЛСААР Л, МӨЛХСӨӨР Л БАЙДАГ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/7
Монгол минь яг ийм нөхцөлд, байдалд, ацанд орчихсон, дүүжлэгдчихсэн, АМИН НЬ БАГАЛЗУУРАГДЧИХСАН.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/8
Монголууд минээ, Ахуй төр - Засаг -Цааз + Хүний Ухаана -Хүмүүний Оюу - Цадиг хэмээх эдгээр 6 мяндсан торгон тунсаг тунамал, хас хаш чанд тунсаг тунамал, бодь биет жинхэнэ үнэн, мөн гол зүй гэрэл гэгээ гэгээрлийн гийлтийг үгүйсгэхгүй, алга хийхгүй, алга болгохгүй, ГЭРЭЛ ӨНӨ ОЛГО -LEAVE A LIGHT FOREVER
0 | 0
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/8
Хүний Ухаан
0 | 0
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/8
ГЭГЭЭГ ӨНӨ БАЙЛГА - LEAVE A LIGHT FOREVER
0 | 0
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/7
ТУХАЙН, ДЭВЖИЛ,
0 | 0 Хариулах
Дахиал Х.Баттулга [202.126.90.35] 2023/12/7
Энэ хулгайчаа шоронд хийчвэл Монгол ялах юмшиг байна даа.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.66] 2023/12/7
МАН-АН ы хэдхэн гэр бүл Монголын бүх баялгын 90% хувааж аваад л сууж байдгын байна шд, хөөрхий ард түмэн үлдсэнийг нь эсвэл энэ хэдхэн гэр бүлийн илүүчилсэн жаал жуул юмаар л өдөр хоногыг өнгөрүүлж амьдрахчаа аяддаг юм байна. Баялгын хувиарлалт Монголыг сүйрүүлэх вий дээ, 30 аад он давтагдвал олонхи нь цөөнхөө амьдаар нь дүүжилж шатаан хорсол гунигаа тайлах бий.
3 | 0 Хариулах
Zochin [202.9.40.125] 2023/12/7
Өмнөговь яваач унтаж байхад доллар цацаж байна штээ хатан эжий сарангэрэл улны баян шүү
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.48] 2023/12/7
Яасан их мөнгө вэ
0 | 0 Хариулах
Зочин [169.150.196.182] 2023/12/7
Тэгээд яахын хамааралтай гээд ямар хуулийнхан шалгах биш дээ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.17] 2023/12/7
Ийм гэмгүй царайлсан хулгайчдыг цэвэрлээчээ нөгөө шүүр энэ тэр юу болсон бэ
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.104] 2023/12/7
Зэвүүн хогнууд юм даа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.34] 2023/12/7
ene tuvdendorjid oroogui yum baihgui, ali ert batlah hamgaalah yamand baihdaa l heden arvan jiliin heregtseenii shineliin daavuu shahaj baisan jinhene hulgaich.
0 | 0 Хариулах
sdf [202.21.107.19] 2023/12/7
Женко энд ч бас орчихсон..аймшиг
1 | 0 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [51.254.114.205] 2023/12/7
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, хамгаалагчдын ард нуугдсан shit
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.13] 2023/12/7
нүүрсний хулгай чинь одоо ч үргэлжилж байгаа МАН-ы нууцад оруулсан оффтек гэрээний хугацаа дуусаагүй өнгөрсөн онд хүртэл хэд хэдэн гэрээ хийгдсэн бүгд нууц шүү үзээрийн.
2 | 0 Хариулах
[139.5.216.111] 2023/12/7
Богд уулын ам болгонд баригдсан баригдаж буй тэрбум давсан үнэлгээтэй хауснууд ашиг олдог эсэх нь тодорхойгүй сүр2 Англи нэртэй тансаг үнэтэй салон ресторан лаунжууд эзэн нь гэх 90.60 брэнд охидууд энн бүгд нүүрсний хулгай авлигалын мөнгө угаалт шдээ бүгд л мэдсээр байдаг уул нь боловсрол эрүүл мэнд гээд зөв зүйлдээ зарцуулагдсан бол!!!!
9 | 0 Хариулах
Зочин [103.41.93.65] 2023/12/7
Энэ улс бүр нэг урагшлахгүй байлгах урвагчдаар дүүрчээ
2 | 0 Хариулах
Сайхан юмаа [43.228.130.118] 2023/12/7
Нүүрсний сонсголыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан улс төрчид бүгд оролцоотой, мөнгө саагаастай байсан нь ТОДОРХОЙ боллоо. Ард түмний хүү Б.ЭНХБАЯР чамд талархаж байна.
9 | 4 Хариулах
Зочин [66.181.181.160] 2023/12/7
Худалч худалч
4 | 2 Хариулах
Зочин [103.57.93.200] 2023/12/7
Battulga-tai oir baisan, baidag buh humuusiig uurtei n hamt shorond hiichwel shuuh, prokuror doo itgeh blno
4 | 1 Хариулах
Зочин [66.181.186.190] 2023/12/7
Эрдэнэс таван толгой гэдэг төрийн өмчит компанид уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч тeхник тоног төхөөрөмж байдаггүй юм байна, байлгахыг ч хүсдэггүй юм байна, бүх ажилы нь нэр тодорхой хэдэн хувийн компани тeндeрээр гүйцэтгэдэг, хамаг мөнгий нь хэдэн их наядаар нь хуу хамж авдаг ийм л дүр зурагтай байна.
7 | 0 Хариулах
Zochin [202.9.41.17] 2023/12/7
Задeржани банди монголи
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.153] 2023/12/7
ХУЛГАИЧУУДИГ ХОРИХ У БУУДХУ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.19] 2023/12/7
Яамны хурган хийж бсан түвдэндорж мэтийн гарууд бол жинхэнэ бохир гаруудддаа. Хамааралтай компанидаа тендер аваад сурцан хулгай нар бгаашд.
5 | 0 Хариулах
Hmm [202.126.88.192] 2023/12/7
Toluulne dee
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.13] 2023/12/7
тавантолгойг МАНай сү.батболд чалкогийн гэрээгээр блоклож хаясан тэр нь 5 жил үргэлжилж 2017 онд дуусаж дараа нь хүүрэнсүгийн тавиулууд очиж үнэхээр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн. монголын гаргасан нүүрсний хэмжээ нүүрсний үнэтэй харьцуулаад хархад бараг 100 гаран их наядын хулгай МАНайхайн шаасан. 16000 мянган машин нүүрс хилээр хоосон гарсан гэдэг бүртгэл хүртэл хийж хулгайлсан. тэр оффтек гэрээнүүдийн талаар ярих ч юм биш. уурхайгаас 60-р аваад хил гаргаад 300 400-р зарсан гэрээнүүд шүүдээ. МАНингийн бүх сайд дарга нар энэ нүүрсний хулгайд холбоотой. одоо сонгуулиас өмнө нэг ийм жүжиг тавиад нөгөө хөгжлийн банк шиг хаах гэж оролдож байгаа.
7 | 1 Хариулах
Зочин [103.57.93.200] 2023/12/7
AN-aas garsan UIH, saiduud ylgaagui nuurs shaasan baih yum. MAN gj orilood baidag AN malnuud ehleed uursdiinhuu namaa tsewerleesei.
2 | 4 Хариулах
Зочин [66.181.190.44] 2023/12/7
Neg l olon daanaisan jeep huluglusun yaribagar tsaraitai hvmvvs vvsej bii bii blood bsii tom2 yarisan bvgd hulgaichuud bj
5 | 2 Хариулах
Зочин [66.181.189.81] 2023/12/12
Хөдөлмөрөөрөө баяжсан залуус олон байдаг болсоон
0 | 0 Хариулах