Төрийн ордонд
09:30 цагт Нүүрсний гэх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
11:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гурилын үнийн өсөлтийн талаарх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлэл сонсоно.
Улсын их дэлгүүрийн долдугаар давхарт
09:30 цагт Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан “Сайн дурынхны хүч" форум зохион байгуулагдана.
ЭМЯ-ны Б танхимд
12:00 цагт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад элэгний хорт хавдрын дархлаа эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр хорт хавдрын эмчилгээ, судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Рош” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
“Blue Sky” зочид буудлын 3 дугаар давхарт
15:00 цагт Бүгд Найрамдах Кыргыз улсын аялал жуулчлалын боломж, чадамжийг сурталчлан таниулах "Tourism Road show-2023" арга хэмжээг хийх болсон талаар тус улсын Элчин сайдын яамнаас уулзалт зохион байгуулна.
Туушин зочид буудлын Соёмбо танхимд
17:00 цагт Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-ний үр дүнг танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!