Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Moody’s агентлаг: Ирэх 12-18 сарын хугацаанд ХасБанкны зээлийн чанар сайн байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын үнэлгээний Moody’s investors services агентлагаас 2023 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан тайландаа ХасБанк ХК-ийн зээлжих зэрэглэлийн “B3/тогтвортой” үнэлгээг хэвээр үлдээснээ мэдээллээ.

Энэхүү үнэлгээ нь ирэх 12-18 сарын хугацаанд ХасБанкны зээлжих чадвар тогтвортой байна хэмээн үзсэний илрэл бөгөөд Монгол Улсын макро эдийн засгийн орчин, бодлогын хүүний тогтвортой байдал нь Банкны активын чанар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагаанд эерэг нөлөөтэй болохыг тус агентлагийн тайланд дурджээ.

Түүнчлэн Moody’s агентлагаас ХасБанкны зээлийн багцын 20 гаруй хувийг бүрдүүлдэг бөөний болон жижиглэнгийн худалдааны зах зээл сэргэж, төлбөрийн чадвар сайжирч буйтай холбоотойгоор ирэх 12-18 сарын хугацаанд тус банкны чанаргүй зээлийн хэмжээ бага түвшинд байна хэмээн үзжээ. ХасБанкны хувьд жижиг, дунд бизнес, иргэдийн зах зээлд түлхүү чиглэж үйл ажиллагаа явуулдаг, зээлийн төвлөрөл харьцангуй бага байдаг нь мөн зээлийн чанарт сайнаар нөлөөлдөг бөгөөд 2023 оны 3-р улирлын байдлаар ХасБанкны нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 3.2% буюу системийн дунджаас 2.3 дахин бага байна.

 

Эх сурвалж: www.moodys.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.