Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Innovation Investment" нээлттэй хувьцаат компани боллоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

QPay үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч “Инновэйшн Инвестмент"-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны “ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ” өнөөдөр 10:00  цагт Монголын Хөрөнгийн Биржийн байранд боллоо. Ийнхүү анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлснээр хүн бүр ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ болж, Монголын хамгийн том төлбөрийн сүлжээг эзэмших боломж нээгдэж байна.

Монголын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг бүтээж чадсан “Инновэйшн Инвестмент" ХХК нь технологийн хөрөнгө оруулалтын компани гэдгээрээ онцлогтой.

зураг
 

Нийт 3.2 сая хэрэглэгч, 14’000 гаруй системийн холболттой байгууллагуудтай QPay нь “Инновэйшн Инвестмент" ХХК-ийн хөгжүүлсэн бүтээгдэхүүнүүдийн томоохон төлөөлөл бөгөөд нийт 40 гаруй системийг 100% дотооддоо хөгжүүлэн зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.

ЦАН ЦОХИХ ЁСЛОЛЫН НЭЭЛТЭД ОРОЛЦСОН ЭРХМҮҮДИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

зураг
 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:

“Инновэйшн Инвестмент" нь Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа IPO хийж байгаа гаднын хөрөнгө оруулалттай технологийн компанийн бөгөөд Монголбанк талархалтай хандаж байгаа юм. Мөн дараа дараагийн технологийн салбарын компаниудыг хөрөнгийн зах зээл дээр гарахад нь бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх болно.

зураг
 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал:

“Инновэйшн Инвестмент" компани QPay үйлчилгээг анх 2020 онд зах зээлд нэвтрүүлж байснаас хойш өнөөдрийг хүртэл  бүхий л арилжааны банкууд, 200 мянга гаруй бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж нийтдээ 3.2 сая хэрэглэгчидтэй болсон байна. Энэ нь харьцангуй богино хугацаанд олон нийтэд танигдаж, Монгол улсын бэлэн бус төлбөр тооцооны систем тэр дотроо цахим арилжааны системд өөрийн байр суурийг эзэлж чаджээ хэмээн харж байгаа юм.

зураг
 

“Инновэйшн Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх:

Бид Монголын хөрөнгийн бирж дээр анхны технологийн компанийн IPO-г хийж байгаадаа баяртай байна. Мөн бидний энэхүү IPO нь ирээдүйд Монгол улсаас дэлхийд гарах технологийн компаниудын суурийг тавьж байгаа гэдэгт бид бүхэн итгэл төгс байгаа юм.

Хөрөнгө оруулагч та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ipo.i-investment.mn веб сайт болон үндсэн андеррайтер Өлзий анд Ко Капитал, туслах андеррайтер Инвескор Капитал ҮЦК-уудын албан ёсны сувгуудад хандан аваарай. Мөн өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалах боломжтой юм.

Анхдагч зах зээлийн арилжаа 2023.12.04 – 12.08 өдрийн хооронд явагдах болно.
зураг
 

Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч

Инновэйшн Инвестмент

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.