Сонсголгүй иргэдийн 3х3 сагсан бөмбөгийн Ази, Номхон Далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны долдугаар сарын 25-29-нд Монгол Улсад зохион байгуулагдахаар болжээ.
Анх удаагаа болох уг тэмцээнийг зохион байгуулахад олон нийтийн хандив шаардлагатай байгаа тул Монголын Сонсголгүй Иргэдийн 3х3 Сагсан Бөмбөгийн Холбооны тэргүүн Б.Батбаяр хандивын аян эхлүүлжээ.
Хандив нь тэмцээний шүүгчийн төлбөр, заалны түрээс, тамирчдын замын зардал болон Монгол Улсыг төлөөлөн оролцох багийнхны бэлтгэлийн заал, өмсгөл зэрэгт зарцуулагдах юм байна.
Хандивын данс: ХААН банк 5007697462 (Б.Батбаяр)
Холбогдох утас: 99651160 (Зөвхөн зурвасаар харилцах боломжтой)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!