Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зүтгүүрүүд АНУ-аас гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй АНУ-ын "Progress Rail A Caterpillar" компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн эхний ээлжийн зүтгүүрүүд Монгол Улс руу хөдөлсөн болохыг ЗТХЯ-наас мэдээллээ.

SD70ACe/LW серийн зүтгүүрийн техникийн үзүүлэлт:

  • 5,000 тонн жинтэй гарт тэргийг татах 4,500 морины хүч буюу 3,355кВт чадал
  • Хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-AC цахилгаан дамжуулгын систем
  • Хөдөлгүүрийн цахилгаан форсунк
  • HTCR загварын радиаль тэргэнцэр
  • Олон улсын хүрээлэн буй орчны EU Stage IIIA түвшний шаардлагыг хангасан
  • Ашиглалтын үеийн зардлын хялбар засвар үйлчилгээ, өндөр найдвартай бүтээцээр оновчтой.
зураг
 

"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд нийт зургаан багц ажил байгаагийн нэг нь 16 зүтгүүр, 810 ширхэг вагон нийлүүлэх тухай юм. Энэ дагуу "400 вагон оруулж ирсэн. Тавантолгой төмөр зам өөрсдөө ашиглаж байгаа. 16 ширхэг зүтгүүр өнөөдөр үйлдвэрлэхэд бэлэн болсон. Бүх эд анги нь үйлдвэр дээрээ очиж, угсрахад бэлэн болсон. Энэ дэлхийд байж болох хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй, АНУ-д үйлдвэрлэсэн зүтгүүрийг бид захиалсан. Ирэх онд зүтгүүр орж ирнэ" хэмээн төслийн гүйцэтгэгч "Бодь интернэшнл" группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан 2022 онд мэдээлж байсан юм.