ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Номинчимэг: Уурын зуухнаас гарч байгаа агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавин, стандарт тогтооно

Б.Манлай
2023 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, холбогдох албаныхан болон дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлд дулаан, уур үйлдвэрлэгч 174 уурын зуух ажилладаг. Үүний зарим нь мидлинг буюу угаасан нүүрс, зарим нь шигшсэн нүүрс хэрэглэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах болон хотын бусад асуудалд хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, уурын зууханд технологийн шинэчлэл хийх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвлөлдөж, санал солилцлоо.

Түүхий нүүрс буюу шигшсэн нүүрс хэрэглэж байгаа уурын зуухнуудыг хамгийн боломжит хугацаанд газ болон агаарын бохирдол гаргахгүй цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг судална.

Мөн уурын зуухнаас гарч буй агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавин, стандарт тогтооно. Ингэснээр уурын зуухнуудын агаарт ялгаруулж буй бохирдлын хэмжээг тухайн стандартад нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ нь тогтоосон стандартаас давж болохгүй” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан, уур үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс гадна мидлинг түлдэг барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтад оролцлоо. Хотын захын бүсэд байдаг хотхонууд болон Тэрэлж, Налайх орчимд байрладаг амралтын газруудын зуух тодорхой хэмжээнд асуудал үүсгэдэг. Уг асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, ирэх оны тавдугаар сарын 15-н гэхэд технологийн өөрчлөлт хийх, үнэ тариф, тээвэрлэлт болон орчны нөхцөлийг сайжруулан ажиллахаар болов.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд төрийн зүгээс тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлбэл технологийн дэвшил хийх боломжтойг онцолж байна. Тиймээс энэ талаар судлан, тодорхой зохицуулалт хийж, түлшний хэрэглээг өөрчлөх боломжтой” хэмээлээ.

2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 23, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн халаалтын 645 зуухны 489-ийг сайжруулсан түлш, баяжуулсан нүүрсний хэрэглээнд шилжүүлэх, төвлөрсөн дулаан, цахилгаан болон хийн халаалтад холбох байдлаар хэрэглээг нь өөрчилжээ. Ингэснээр 138,539 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.212.117.236] 2023/12/22
Хот тойрсон амралт сувиллын газрууд бүгд нүүрс түлж байна. Тэнд очсон хүмүүс агаарт биш утаанд .... Тэднийг цахилгаанаар халаадаг болгооч ээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.236] 2023/12/22
Одоо болтол стандартгүй, хяналтгүй байдаг юм уу Нүүрс түлдэг уурын зуухнуудыг бүгдий нь зогсоо Цахилгаанаар халаадаг болгооч ээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.90] 2023/12/9
Odoo ungursuuun MANgasuudaa, EOK chine utaagui bolchihloo geed baisan daa
0 | 0 Хариулах
Зочин [202.179.15.10] 2023/12/5
маш шинэлэг санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа манлайлагч мундаг эмэгтэй гэж харж байгаа, их юм хийх байхаа
0 | 0 Хариулах
Хүүеэ [202.21.113.58] 2023/12/4
нүүрснээс нь салгана гээд тэрнээсээ илүү хортой шахмал түлш рүү шилжүүлээд байхаар яаж агаарын бохирдол буурах вэ дэ
1 | 0 Хариулах
Зочин [43.228.131.42] 2023/12/4
Улс орны үндэсний аюулгүй байдлын төлөө томоохон шийдэл, шийдвэрүүдийг зоригтой гаргаад эхлүүлэх чадвартай залуу боловсон хүчнүүдээ дэмжээд өгөх хэрэгтэй дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.27] 2023/12/3
Хүн ардаа хорт утаагаар хомроголон устгах үйл ажиллагаа буюу genocide үйлдэж байгаа (үүнийг зориогүй байж болно, гэхдээ үр дүн нь Монгол үндэстнийг доройтуулан устгах тийш чиглэгдээд ирсэн) монголын төрийг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [93.42.66.107] 2023/12/3
Боловсролтой залуу боловсон хүчнүүдээ бид дэмжээд өгөх хэрэгтэй!!! Ийм мэдлэг боловсролтой эх орноо гээд хийж бүтээе гэсэн зөв зүйтэй санал санаачлага гарган ажиллаж байгаа хүмүүс л одоо бидний амьдарч байгаа улс оронд их юм хийнэ.
1 | 0 Хариулах
Зочин [69.136.233.55] 2023/12/3
Havar Zun n ahiad gal tylj utaa gargahgyi yum shig martaad ajil yilchilgeegee hiij yvuulah chadvaraa aldaad baidag n ynen SHIZO toig n haruulaad bgaan bn shyy !!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.104] 2023/12/3
Шууд нүүрс түлдэгээ зогсоож чадахгүй байгаа юм чинь ядаж стандарт тогтоогоод зуухны яндангаас гарах хорт хийг хянаад тэр аж ахуй нэгжид утаагаа багасгах үүрэг өгөөд явах нь зөв шдээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.103] 2023/12/2
Энэ хүүхэн eр нь ярьж байгаа юмаа ойлгодог болов уу
2 | 1 Хариулах
Атаархуу [59.153.112.197] 2023/12/3
Huts uheech chi
0 | 1 Хариулах
АРД [66.181.189.202] 2023/12/2
Шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгч байсан хууль бус хэргээ аргалуулсан энэ ший янгууны царайтай балай авгай бол жинхэнэ залины хүүдий шүү. Нөхөр нь Оюу толгойд ажилладаг бас нэг луйварчны хүүхэд дээ
6 | 0 Хариулах
Зочин [93.42.66.107] 2023/12/2
Тийм шүү! Одоо ажиллаж байгаа уурын зуухнуудад технологийн шинэчлэл хийж, стандарт тогтоох нь маш зөв.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.82] 2023/12/2
Шигшсэн нүрс хэрэглэж байгаа энэ олон уурын зууханд технологийн шинэчлэлт хийх маш зөв алхам шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.9] 2023/12/2
Данхын яаралтай огцруулах хэрэгтэй
3 | 0 Хариулах
Bayar [202.126.88.143] 2023/12/2
Зөв зүйтэй санал. Ямар ч улсад дагаж мөрддөг стандарт гэж байх ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [43.224.235.7] 2023/12/2
Санаа нь зөв л дөө. Нэг уурын зуух л гэхэд бараг 100 айлтай тэнцэх утаа гаргаж байгаа. Тэгээд түүхий нүүрс түлж байгаа. Тэхээр ядаж уурын зуухнуудаа шийдчихвэл утаа бууруулахад нэмэртэй л байх.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.9] 2023/12/2
Энэ нэг эргүү мал шиг авгай хотын утаатай тэмцэж бнда. Нчэбатаараа хүмүүсийг чаддаг ажлыг нь хийлгээчээ. Баахан хуульч чирээд ирэхийн
2 | 0 Хариулах
Атаархуу [59.153.112.197] 2023/12/3
Тэнэгт
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.126] 2023/12/2
Замын түгжрэл, утаа, луйварчдад мөнгө завших боломж.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.52] 2023/12/2
МАНай хулгайч хүүрэнсүг утаагүй болгоцон гээ биздээ. утаатай байна гээд зураг оруулхаар худал мэдээ тараалаа гээд барьж хоридог биздээ. өмхий долоогчидоо
4 | 0 Хариулах
North [46.114.231.39] 2023/12/2
Бас л мөнгө идэх арга нь
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.200] 2023/12/2
uug n zuw l sanaa. ESP shuultuur 98-99% utaa shuuj chadna. Ghdee tsahilgaan ih iddeg, tuuniig n tsewerlej baih hun geed zardal gardag. Ghde medeej baishingaa hii, tsahilgaanaar halaasnaas l hymd tusna.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.200] 2023/12/2
Ghdee uuriin zuuhnuuddaa het daramt uguud baiwal nuguu gazruud n jijig zuuhaar solichwol buur balai yum bolno doo.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.114] 2023/12/2
Энэ нэг зуух ярьсан хүүхэн хаанаас гараад ирвээ зөв ажил хийлдээ зуух халаагуур тараагаад үр дүнгүй байсан өөрцавчих аргаа олохгүй бна уу
2 | 0 Хариулах
зочин [66.181.190.47] 2023/12/2
Өвөлжин хорт утаагаар амьсгалж хавдараар өвчилж дээ. Юун 5 сар бэ. Дараа жил хүртэл өвчил гэсэнтэй агаар нэг
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.197] 2023/12/2
Utaa tugjrel yahue humuusee aria tom harj surii tuiliin tuya ulaan haragdlaa hari garigiihan dowtolvol yh be? Tsumiin bumbug manai ulsad bga bil u yj uurdiiguu hamgaalah be? Orosoos tsumiin tehnologiig ni awah heregtei bn
3 | 0 Хариулах
Heregtei 🍃 ✅ [202.126.89.172] 2023/12/2
Nvvrs tvlj , diesel mashin unaj bga humuus oorsdoosoo aldaag haih
4 | 0 Хариулах
Сэрээд сэрээд [66.181.161.169] 2023/12/2
Ёооох яанаа, одоо яамаар юм бэ монголчуудаа
5 | 0 Хариулах
suragchdiin amraltiig [139.5.216.222] 2023/12/2
naashluulmaar bna
1 | 0 Хариулах
санал байна [139.5.217.13] 2023/12/2
АРАЙ гайгүй цаг агаартай байсан НАЙРАМДАЛд цаг агаар муудаж байна. НАМУН гэх сувилал барьж халаалтыг нь нүүрсээр шийдсэн байна. Нэгэнт агаарын бохирдолтой тэмцэж байгаа юм бол халаалтыг цахилгаанаар шийдэх боломж байхад нүүрс түлж бас нэг агаар бохирдуулагчтай болжээ. Мэдээж хотын захиргааны албатууд зөвшөөрсөн байгаа. ЭНЭ асуудлаа цэгцлэх хэрэгтэй дээ
3 | 0 Хариулах
Зочин [174.192.66.66] 2023/12/2
Mongold 5 r tsahilgaan stantsaa shineer barihgvi l bol halaaltiig tsahilgaanaar shiideh bolomjgvi odoogiin hvchin chadal hvreltsehgvi
0 | 0 Хариулах