Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.
Тус хуульд тусгагдсан хөрөнгийн зах зээлтэй холбоотой онцлох заалтуудын талаар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр хөрөнгийн зах зээлтэй холбоотой онцлох заалтуудын талаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай дараах мэдээллийг өгсөн юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 1/20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай хэсэг нэмэгдсэн:
20.4.Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.
20.5.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.”
2/23 дугаар зүйлийн 23.16, 23.17 дахь хэсэгт:
23.17.Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.”
3/25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт:
“25.8.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд ногдуулж, суутгана.”
“18.13.Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 18.3-т заасны дагуу тодорхойлно.
2/22 дугаар зүйлийн 22.5.15, 22.5.16, 22.5.17 дахь хэсэгт:
22.5.17.Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.”
3/24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт:
“24.5.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-д заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд суутган, төсөвт төлж тайлагнана.”
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийн “өмнө хүлээсэн” гэсний дараа “татварын хуульд зааснаас бусад” гэж нэмсэн" хэмээн тайлбарлалаа.
Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ “МХБ-ээр дамжуулаад арилжаа явагдаж байгаа. Ирэх оноос эхлээд брокероор дамжиж явах үйл ажиллагаа хэрэгжээд, холбогдох 17 журам зааврыг СЗХ болон МХБ, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагууд мөрдлөг болгон ажиллаж байгаа. Нээлттэй компаниудын ногдол ашгийн татварыг 50 хувиар бууруулах зохицуулалт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээдийн ногдол ашгийн орлого болон бондын хүүгийн орлогоос олж байгаа татварууд 10 байснаа 50 хувь болж буурсан юм.
Цаашид хөрөнгийн зах зээлийн өсөлтийг тогтвортой хадгалах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн татварын бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор ХХОАТ-ын тухай болон ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Мөн өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Монголын санхүүгийн зах зээлийг олон улсад танилцуулах өдөрлөгүүдийг амжилттай зохион байгуулсныг хэлмээр байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!