Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ эмч, мэргэжилтнүүд хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээнд хоёр шинэ эмчилгээ, технологийн аргыг амжилттай нэвтрүүлжээ.
Тодруулбал төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийж, амжилттай болсон байна.
Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасаг, цээжний мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд хийжээ.
Цаашид эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэх зорилт тавьсан болохыг тус эмнэлгээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!