Япон улсад арваннэгдүгээр сарын 20-ны өдөр "Олон улсын хагас марафон" гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Г.Хишигсайхан 1:10´32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Ахлах ахлагч Г.Хишигсайхан нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын шилдэг марафон гүйгчдийн нэг.
Тэрбээр "Улаанбаатар марафон-2023" тэмцээний 42 км-ийн зайд түрүүлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!