ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг Алтан гадас одонгоор шагнажээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг энэ үеэр тэмдэглэн хэллээ.

Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцааг шат ахиулахад онцгой хувь нэмэр оруулсныг мөн онцлов.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Кобаяши Хироюки тэмдэглэж, цаашид харилцааг бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа.

Элчин сайд Кобаяши Хироюки өнгөрсөн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монгол Улсын төр, засаг болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [94.241.162.200] 2023/11/21
Яг үнэн шүү.БХ-ын сайд найзыгаа огцруулаад чээ. Оронд нь мэдлэгтэй залуу хүнийг тавиад өгөөч. Тэгэхгүй бол өөрийн чинь ард түмэн огцруулан шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.47] 2023/11/21
өөр ажил хиилдээ одон медал тараахаас өөр ажил мддгү бдгү юмуу хачин юм бндаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.110] 2023/11/21
хүүрэнсүг өмхий хятадын тавиул хулгайч
4 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2023/11/21
Одоо энэ шагналыг орсын элчинд өгчихвөл харин нэгмөсөн хог болно шүү
2 | 2 Хариулах
Зочин [66.181.180.88] 2023/11/21
хөөрхийсийг ингээд л явуулдаг юм дөө
2 | 0 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [146.70.109.70] 2023/11/21
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбм БАНКНЫ хамгаалагчдын ард нуугдсан хулгайч
1 | 2 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [146.70.109.70] 2023/11/21
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбм БАНКНЫ хамгаалагчдын ард нуугдсан хулгайч
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.44] 2023/11/21
Өөр хийх ажилгүй
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.114] 2023/11/21
Үнэ цэнэгүй одон
6 | 0 Хариулах
Зочин [202.21.107.134] 2023/11/21
Япон хүн наад төмрөөр чинь яахын? Ёстой хог биз дээ. Хүк чааваас нэг муу залиараа авлигадах гэсийн бх даа. Монголын мафийн босс , банк тоногч, архаг залилан ч Хүк Японд өнөөдөр ямарч нэр хүндгүй болсоон.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.88.193] 2023/11/21
Ноолууран цамц өгвөл японууд авилга гээд авахгүй байх авбал авилгын хэргээр шоронд орно. Үүний оронд одон медал өгвөл хэл амгүй амар юм. Хүүк мундаг ухаантай байна.
0 | 1 Хариулах