Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг л цэнэглэлтээр цоо шинэ MacBook-ийн эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 11 сарын 20
Сурталчилгаа

Юнител группийн “Нэг л цэнэглэ” урамшууллын супер бэлгийн есөн эзэн тодорлоо. Хоёр сарын турш үргэлжилсэн тус урамшууллын хугацаанд Юнителийн хэрэглэгчид бүх төрлийн суваг ашиглан 9'900 төгрөгөөр дансаа цэнэглэж нэг л цэнэглэлтээр нэгжээ ч, датагаа ч авахаас гадна есөн хэрэглэгч цоо шинэ “MacBook Air” зөөврийн компьютер бэлэгт авчээ.

Macbook-ийн бэлгийн эзэд болсон хүмүүсийн сэтгэгдлээс хүргэе.

зураг
 

Б.Бат-Өлзий: Би Юнителийн дугаар бариад их удаж байна. Манай хүү 9’900 төгрөгөөр миний дугаарыг цэнэглэсэн юм. Нэг өдөр Юнителээс та бэлгийн эзэн боллоо гээд залгахаар нь их гайхсан. Би ийм урамшуулал явж байгааг нь ч мэдээгүй. Одоо гоё компьютертой болсон юм чинь өөрөө ашиглаж сурна аа. Ач зээ нартайгаа булаацалдах хэрэг гарах нь дээ. (инээв)

зураг
 

Б.Сүнжидмаа: Оюутан надад дата их хэрэг болдог болохоор дансаа 9’900 төгрөгөөр энэ сард их олон удаа цэнэглэсэн. Яг бэлгийн эзэн шалгаруулах өдрийн өмнөх өдөр битүүхэн горьдлого тээж байсан ч арай ч авчихна гэж бодсонгүй. Анх удаа ийм том супер бэлгийн эзэн болж байгаа болохоор сэтгэгдэл их өндөр байна. Төгсөх курсийн оюутан надад зөөврийн компьютер шиг хэрэгтэй юм гэж юу байх вэ. Баярлалаа танай хамт олонд.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.