Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Уянга: Хүйтэнд 0 зогсолтод хүргэж байгаад хуурамч автобуснуудаа явуулж магадгүй учир бүгд хяналт тавих шаардлагатай

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ногоон автобусны дуулианы талаар нийслэл болон холбогдох байгууллагуудаас ажлын хэсгийнхэн мэдээлэл авах гэсэн боловч ирэхгүй байна. УИХ-аар ногоон автобусны талаар нээлттэй сонсгол хийх болон авах арга хэмжээний талаар ярилцсан болохыг АН-ын бүлгийн дарга хэлэв.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга "Ногоон автобусны асуудлаар иргэдийн мэдэхийг хүсэж байгаа мэдээллийг авах зорилгоор АН-аас ажлын хэсэг байгуулагдсан. Нэг сар ажиллахад явагдаж байгаа ажиллагааны процесс болон хийгдсэн дүгнэлтийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагаар танилцуулгаа явуулсан.

Нэг сарын дараа манай ажлын хэсэг хүчин мөхөстөх байдалд хүрч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд хандлаа.

Шинээр томилогдсон Хотын дарга Х.Нямбаатар 318 тэрбум төгрөгийн автобусны парк шинэчлэлттэй холбоотой худалдан авалтын ажиллагааны талаар бидний шаардсан гурван мэдээллийг бодитой өгөхгүй, нуун дарагдуулсан байдалтай байна.

600 ногоон автобусны гэрээг цуцалсан мэтээр замхруулах тийшээ хандаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд явагдсан материал биш шууд худалдан авалттай холбоотой гэрээний хавсралт гэх гаалийн бүрдүүлэлт,  мөнгөн шилжүүлэг, хүлээлцсэн актыг авах гээд чадахгүй байгаа юм.

Иймд Ажлын хэсгээс УИХ дахь АН-ын бүлэгт:

  • Ногоон автобусны асуудлаар эрх бүхий этгээдүүдээс албан ёсны мэдээллийг авах
  • Ороод ирсэн гээд буй 134.5 тэрбумаар нийлүүлсэн 16 хүрэхгүй бүтээгдэхүүнтэй холбоотой
  • Дутаад байгаа 82 тэрбум төгрөг
  • 600 автобусны мэдээллийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд авч өгөх хүсэлтийг тавилаа.

318 тэрбум төгрөгийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой худалдан авалтын асуудлаар нээлттэй сонсгол явуулах зорилгоор хянан шалгах хороо байгуулах гарын үсэг цуглуулж эхэлнэ.

Өвлийн хүйтэнд 0 зогсолтод хүргэж байгаа; хуурамч автобуснуудаа нийтийн тээвэрт явуулж магадгүй учир иргэн бүр хяналт тавих шаардлагатай байна" хэмээн ярилаа.