• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Зул Алдар хаан” баатарлаг тууль хайлав

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр “Зул Алдар хаан” баатарлаг тууль хайллаа.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, Монгол Улсын боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор О.Отгонбаатар нар монгол тууль хайлах зан үйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн талаар зочдод тайлбарлав.

Дараа нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав нар “Зул Алдар хаан” тууль хайллаа.

Ёслолын үеэр “Монгол туульс нь үндэстний хэл, соёл, түүх, утга зохиол, урлаг, уран сайхны сэтгэлгээний нэг гайхамшигт эх сурвалж болох нь” сэдэвт илтгэл тавьсан байна.

Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Hhe [202.126.89.23] 2023/11/17
Negen medee nii sait baij l genee Ter ni commentoi ym genee
1 | 0 Хариулах