Дэлхийн хотуудын агаарын чанарыг бодит цагийн горимд хэмжиж харуулдаг Швейцарын IQAir группийн вебсайтад өнөөдрийн байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн муу агаартай хотуудын зургаадугаарт жагсаж байна.
Улаанбаатарын өмнө Энэтхэг, Пакистан, Иракийн хотууд оржээ.
Улаанбаатарын өнөөдрийн агаарын чанарын индекс 168 байгаа нь “эрүүл мэндэд хортой” гэсэн ангилалд орох үзүүлэлт юм.
Сүүлийн дөрвөн өдөр энэ үзүүлэлт дараалан муудсан байна. Тухайлбал Бямба гарагт 131, Ням гарагт 154, Даваа гарагт 154 байсан бол өнөөдөр 168 болж нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын агаар дахь PM2.5 тоосонцрын нягтрал Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвшөөрсөн хэмжээнээс 17.6 дахин өндөр байна.
Дэлхийн хамгийн бохир агаартай 10 хот өнөөдрийн байдлаар:
Дэлхийн хамгийн цэвэр агаартай 10 хот өнөөдрийн байдлаар:
Эх сурвалж: iqair.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!