Математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих "Eduten" платформыг хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангийн багш нарыг бэлтгэх сургалтыг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ) зохион байгуулжээ.
Тодруулбал 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 10-ны өдрүүдэд платформыг сургалтад нэвтрүүлж, бага боловсролын 4,248 багш, 700 сургалтын менежерийг танхимын болон цахим сургалтаар бэлдэв.
Сургалтыг Үндэсний дэмжлэгийн баг, “Eduten” платформын сургалт арга зүйн баг, үндэсний сургагч багш нар удирдан чиглүүлж аймаг болон нийслэлд БШУГ, НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Сургалтын үр дүнд:
Платформыг сургалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ийнхүү хангаснаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс буюу энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн ерөнхий боловсролын 3, 4 дүгээр ангид долоо хоногт нэг удаа математикийн хичээлийг “Еduten” платформ дээр зохион байгуулна гэж БЕГ-аас мэдээлэв.
Уг платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200,000 гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай аж. Мөн багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!