17 дахь удаагийн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд 1000 орчим уран бичигчид оролцож, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Уралдааныг монгол бичгээр хэвлэгддэг цорын ганц тогтмол хэвлэл болох “Хүмүүн бичиг” сонин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын 4-нөөс бүтээлүүдээ хүлээн авсан юм.
Оролцогчид,
“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг зохион байгуулж эхэлсэн цагаас эхлэн шилдэг оролцогчдын шагналыг үе үеийн Ерөнхий сайд нар гардуулдаг уламжлал ёсоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын сайхан бичигтнүүдэд шагналыг гардуулаа.
Ялагчид нэгдүгээр байр 200 мянга, хоёрдугаар байр 150 мянга, гуравдугаар байр 100 мянган төгрөгийн шагналтай бол мэргэжлийн багшийн болон уран бичлэгийн ангилалд тэргүүн байр эзэлсэн хүмүүсийг уралдааны ерөнхий ивээн тэтгэгч “Жем интернешнл” компани хилийн чанадад болон эх орноороо тойрон аялах эрхээр урамшуулах юм.
Мөн 11 дүгээр ангийн сурагчдаас шилдэг дөрвөн оролцогчийг шалгаруулж, 2014-2015 оны хичээлийн жилд МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль, МУБИС-ийн Монгол судлалын сургуульд урилгаар элсэж, сургалтын зардлаа “Төрийн сан”-гаар даалгаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!