ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Өдөрт 80,000 гаруй хүн хувийн такси үйлчилгээ үзүүлж байна. Ямар ч хяналт, стандартгүй байж болохгүй

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо.

"Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, шинээр 1,200-1,300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн"

зураг
 

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн төрлийг боловсронгуй болгож, дэлхийн томоохон хотуудын жишигт нийцүүлнэ. Үүнийг төр дангаараа хийж чадахгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, шинээр 1,200-1,300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн.  Эхний ээлжийн парк шинэчлэлийг хийхээр олон улсын нээлттэй тендер зарласан. Үнэлгээний хороо шуурхай ажиллаж, олон нийтэд нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ. Метро барих ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарлах бөгөөд  санхүүжилтийн 2-3 сонголт бий.

Уламжлалт нийтийн тээврийн хоёр дахь төрөл бол такси үйлчилгээ. 1996 оноос хойш хувийн аж ахуйн нэгжүүд таксины салбарт хэд хэдэн шинэчлэл хийж ирсэн. Харамсалтай нь 2007 оноос хойш нийтийн тээврийн хөгжих боломж жилээс жилд хумигдсаар, гол хоёр төрлийн нийтийн тээврийн шинэчлэл үр дүнд хүрээгүй. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 80 мянга гаруй хүн хувийн такси үйлчилгээ үзүүлж байна гэх тооцоолол гарсан. Ийм байдлаар ямар ч хяналт, зохицуулалт, стандартгүй явж болохгүй. Тиймээс такси үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлийн зүгээс ямар байдлаар зохицуулалт хийж, хувийн хэвшлээ дэмжиж болох вэ гэдгийг та бүхэнтэй хэлэлцмээр байна” гэв.

Хотын даргын зүгээс хувийн хэвшилтэй хамтран такси үйлчилгээнд шинэчлэл хийн, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрөл, хэлбэрээр нь ангилан олгодог болох тогтолцоог бий болгохоор зорьж байгаагаа онцолж байлаа. Үүнийг мөн УИХ-д өргөн барьсан анхдагч хуулийн төсөлд тусгажээ.

Тодруулбал Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Такси үйлчилгээний хяналт, зохицуулалтын тухай оруулсан. Тус хуулийн төсөлд "Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох бөгөөд уг зөвшөөрлийг нийслэлээс олгоно" хэмээн тусгасан байна.
зураг
 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Нийтийн тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлуудыг хөндөх учраас тэр чиглэлийн компанийн удирдлагууд өнөөдрийн уулзалтад ирсэн. Өмнө нь түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хэрхэн сайжруулах талаар саналаа өгдөг, уулзаад л өнгөрдөг байсан. Хотын шинэ дарга хурдтай ажиллаж байна. Асуудал биднийг хүлээхгүй, улам ужгирна. Иймээс хурдан шийдэхгүй бол болохгүй” гэдгийг онцоллоо.

зураг
 

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч  А.Ганхуяг “Такси үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа нь үнэн. Нэг жишээ дурдахад энэ зун л гэхэд “Оюу толгой” ХХК-д ажилладаг 17 хүн 2.5-3.5 сая төгрөгийн цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байна. “Таксинд хоёр долоо хоног явахад 2.5-3 сая төгрөгийн орлого олж байхад тэр хол явж ажиллаад яах вэ” гэсэн хариулт хэлж байх жишээтэй.

Улсдаа баялаг бүтээх ёстой хүмүүс замын түгжрэлд хувь нэмэр оруулж, таксинд явж байгаа гэсэн үг. Гол нь бид дата, судалгаанд тулгуурлан, асуудлыг цогцоор нь харж, шийдэл гаргах хэрэгтэй” хэмээлээ.

"Хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа"

зураг
 

“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг “Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Үүнийг шийдэхээр ажиллаж байгааг сонслоо. Түгжрэлийн шалтгаан, нөхцөлийг зөв тодорхойлох нь чухал. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр Евро-5 шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ Евро-5 шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн” гэв.

зураг
 

“UBCab” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээний салбарт Улаанбаатар хот бодлогогүй явж ирсэн. Би энэ салбарт 7-8 жил ажиллаж байна. Манайх 38 мянган жолоочтой. Өдөрт 50-60 жолооч нэмэгддэг. Такси үйлчилгээ бүртгэлтэй, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Техник технологи хөгжихийн хэрээр нэг таксинд нэг хүн суугаад явахаас илүү хуваалцах хэрэгцээ нэмэгдэж, нэг хотхон, бүсэд амьдарч байгаа хүмүүс энэ үйлчилгээг хуваалцдаг болсон. Бид энэ хүрээнд Замын үйлчилгээний журам боловсруулж ЗТХЯ-д хүргүүлсэн” гэлээ.

"Банкны салбарынхан такси үйлчилгээний шинэчлэлт дээр санхүүгийн түрээсийн чиглэлээр хамтрах боломжтой"

зураг
 

Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд “Бид Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байгаа. Банкны салбарынхан такси үйлчилгээний шинэчлэлт дээр лизинг буюу санхүүгийн түрээсийн чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Мөн албан ёсны зөвшөөрөл, тэмдэгтэй такси үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Түүнчлэн МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс такси үйлчилгээтэй холбоотой дата мэдээлэлд тулгуурлан, оновчтой судалгаа хийж,  өмнөх алдаа дутагдлуудаа засан, цогц төлөвлөлт гарган, хамтран ажиллах боломжтойг онцолж байлаа.

Ийнхүү нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимтай зөвшилцсөнөөр такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллах тухай Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.132] 2023/11/14
communism hiih ni de
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.174] 2023/11/13
gants shirheg bodit amidral deer heregjij hiigdsen ajil bnu? hudlaa olon yum tsuuraad l yavah yum, hiisen buteesen yum neg ch bhgui.
0 | 0 Хариулах
Zochin [124.158.65.243] 2023/11/13
Taksii duudlagiin 8 orontoi, alban esnii taksii duudlagiin utsand duudlaga ogood 1-r emneleg orono gelee. Uuchilaarai oir taksi alga ta tur baiznaad dahin zalgana uu gesenii daguu zalgasan chini 8 minutiin daraa hat ongiin taksii ochino gelee. Bayrlasanaa heleed chamdantai ymaa / emnelegt hevteh baisan ym/ avaad garaad nileen huleev. Suugaad hodolloo. Ta haa hureh bilee? gev. 1-r emneleg gesen chini 1-r emneleg chini haana baidag ym gev. Bagshiin deediin zamiin urd gelee. Bagshiin deed chini haa bilee? geb. Yu be chi chini alvan esnii tsksi biz dee geseb. Tiimee2 gev. Tegeed yaagaad ochih gazaraa meddeggui ym gesen duugarsangui. Tegsenee huntei yriad l asuugaad baiv. Tegj tegdj arai hiij neg ym 1-r emnelgiin zuun haalganii tend ochiv. Ochison baih estoi tsag maani ch ongorchihloo. Bi gedeg hun boon stress. Iimerhuu l jolooch baih ym bilee. Hojim taksii duudaad ochih gazaraa medeh esehiig ni asuudag bolsonshuu.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2023/11/13
Та нар маргааш жоохон таксинд яваад мөнгө олох тухай бодооч!! Гацаж зогсоод хийсэн бензинээ ч нөхөж олохгүй дээр нь баруун хөлний чинь өвдөгөөр хатгана түгжирч зогссоор байгаад жоохон баримжаатай шаааацгааа!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2023/11/12
Нэг их такси хийгээд олигтой мөнгө олчих түгжрэлгүй замтай ч юм шиг 10-20 жилийн өмнөх яриагаараа шшааж өгөх юмаа!! Гуцаж болно жоохон олигтойхон хуцааж!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2023/11/12
Дахиад хэлье жинхэнэ ориг таксичид хотын төвөөр тэгээд түгжрэлд ямар ацаа хийгээд бензинээ дээр нь цагаа шатаагаад гацаад зогсож байх уу!! Түгжрэл дунд такси хийгээд хэн мөнгө олоод байгаа юм ингэж сэтгэж байгаа эргүү малнуудыг одоо идэшний цагаар бүгдийг нь нядалаач улс хөгжихгүй байгаа гайнууд тэнэг сэтгэдэг малнуудаа болж байгаа шүү!! Түгжрэлд такси хийж мөнгө олно гэж ямар ацных нь юм байдын!! Зүгээр хотын аль нэг замаар явахдаа зам дагуу нэгнийгээ бусдыгаа дайж авч явааг л такси гэж гэж элийрээд байх юм, жинхэнэ такси нь тэгж явдаггүй юм!! Сайн хар ажигла бод зөв дүгнэлт хий
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2023/11/12
80000 битгий хэл 8000 такси багтах түгжрэлгүй зам байна уу? Түгжрэл дотор хэн такси хийх үү!! Зүгээр зам дагуу ханьсах гэдэг маягаар л ихэнхи нь зорчиж байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.167] 2023/11/12
МАН үнэхээр суга нийслэл удирддаг гэдгийг харуулаад байгаа. Нийслэл улс төрөөс ангид бие дааж хөгжихгүй бол бөөн эрх ашиг хөөсөн гаруудаас болоод Ногоон автобус, такси үйлчилгээ гээд дээрдэхгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.167] 2023/11/12
таксинд яваад ажлаасаа гарсан нтр арай худлаа яриад байна уу даа. Энэ хэд нь тэгээд яг автобус, нийтийн тээврээр явдаггүй царайтай, нээх такси нтр баридаг хүмүүс биш шиг л байхын, Ийм гарууд ийм асуудлыг яридаг гэхээр бүтэхгүй манай хот......... хот төлөвлөгч, судлаач нар нь хаана байна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.39] 2023/11/12
Одоо хувийн таксиг хориглож албан ёсны такси үйлчилгээгээ сайжруулж чанаржуулах хэрэгтэй байна. Таксинд явж хэдэн төгрөг олоод ажил хийх дургүй хүмүүс ихэсээд байна л гэх юм
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.4] 2023/11/12
Болохгүй хүнээ хотын дарга болгож дээ ийш тийш үсчээд тэнэг 2 санаа гаргаад байх юм энэ хүнээс бушуухан хагацах юмсан
0 | 1 Хариулах
НЭР [66.181.176.14] 2023/11/11
Манайхаас өөр улсад ТАКСИ-нд хувийн машин явадаггүй шүү дээ, Энийг цэгцлэх болсон. Нуль дээрэмчид 3000 гаодаг газар 50 нэхнэ, 3км гардаг газар 5км гэж нэхнэ, Зүгээр л дээрэмчид шүү. Таксинд дээрэмдүүлээгнүй хүн бараг үгүйдээ. Би мөнч их дээрэмдүүлсэн шүү. Зүгээр л татвараа төлдөг буух эзэн буцах хаягтай таксигаар үйлчлүүлмээр байна. Гадаад хүмүүс бүүр цочирдож гайхдаг юм билээ, тэднээс хүссэн мөнгөө нэхдэг гэсэн. Албан ёсны дэлхийн стандартын такситай болж Монгол эрүүлжинэ. Миний мэдэх гадаад дотоод маш олон хүн дээрэмдүүлсэндээ...
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.117] 2023/11/11
Нямбаатар аавдаа авгай авахыг заадаг бацаан шиг харагдаад байхын өөрөөсөө хэтэрсэн том том юм ярьсаар байтал хугацаа нь дуусна дараагийн дарга нь гарч ирээд дүүжин тээврийн болиулаад драганбг буцаагаад авчирна ингэж тоглохоо больвол яасын
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.183] 2023/11/11
СОНГУУЛЬ ХҮРТЭЛ БҮХ ЮМЫГ ЯРЬЖ ЭНД ТЭНДГҮЙ ҮСЧИНЭ ШДЭЭ
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.17] 2023/11/11
Богино эргэлтээр явахад такси ашигтай шүү.....
0 | 0 Хариулах
Wavy [59.153.84.210] 2023/11/11
Эхлээд төр зүгээр өөрсдөөсөө хамаарах ажлуудаа хийчихээ, дараа нь наад хувь хүмүүсийн асуудлыг шийд, автобусаа нэм, замуудаа хангалттай нэмж барь, орц гарцуудыг нээ, орон нутагт бизнес эрхлэхэд татварын хөнгөлөлт хангалалттай үзүүл
1 | 1 Хариулах
Wavy [59.153.84.210] 2023/11/11
Дээр нь шатахууны стандартаа евро 5 болго, үнэ чөлөөл, гуйж байна, дээр нь наад нийтийн тээвэр гэсэн угжирсан салбараа зах зээлийнх нь зарчмаар ажиллуул, битгий үнэ барьж татаас өгөөд бай, иргэд хариуцлагатай байх хэрэгтэй, төлбөрө төлөөд автобус таксигаар зорч
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.8] 2023/11/11
Такси үйлчилгээг цэгцлэх цаг нь болсон.тийшээ бол явна ийшээ явахгүй гэж солиордог такси гэж хаана байхав дээр нь бохир заваан байнга урдуур хойгуур дайрч дүрэм зөрчиж түгжрэл үүсгэнэ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2023/11/12
Офицер луу гэр лүүгээ харих замдаа зам дагуу хүн авах нь түгжрэл ихэсгэхгүй байх давуу талтай, түүнээс шал эсрэг 3 зүг лүү явбал буцаад л гацаанд нэрмээс болно ганц хүний төлөө 2 дахин түгжирч зам дээр дараа болдог юм байгаа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.20] 2023/11/11
Ene bol mash zov bugdiig ni oor ajil hiileg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.244] 2023/11/11
улныхнаа дайрч байхаар төрийнхөн гээд машин хөлөглөсөн юмууд автобусандаа л суу гээд эхлээч. дарга сайд нэртэй алцгарууд бол бүр чиг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.244] 2023/11/11
тэгээд л эмзэг бүлгийнхнээ дайраад. тэд нар чинь өндөр хүүтэй зээл авчихсан машин авах гээд та нар шиг хүүгүй зээл, хахууль авдаг хүмүүс улныхнаас дээрэлхэх юм даа.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.80] 2023/11/11
Зарим орк нь гар өргөх хүн хайгаад явж өгөхгүй зам таглана. Таксиг цэгцлэх цаг болсон.
3 | 0 Хариулах
Данко [129.41.87.3] 2023/11/10
Таксинд гар өргөдөг, автобусанд суудаг хүмүүс Улаанбаатарт эрс цөөрсөн. Цөмөөрөө л нэг машин авч унаад түгжрээд Настан буурал эмээ минь гэдэг дуугаа гингэнээд өөрсдийн сонгосон авилгачидаа хараагаад суудаг болсон байна билээ.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.107.4] 2023/11/12
Хуцаарай
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.249] 2023/11/10
Гэр хорооллын нийтийн байрнуудад оюутнууд байдаг гэж бодож байна уу? Нөү шүү дээ. Тэд нар чинь бүгд хөдөөнөөс ирж халтуур хийдэг халтуурчид. Дугаар гардаггүй өдрөө зарим нь архиа ууна, зарим нь нутаг руугаа явна. Бусад цагт Улаанбаатарын гудамжинд түгжээ үүсгэж, хэрэг тарьж явдаг. 1.5 сая хүнтэй хотод 700 мянган машин байгаа нь гайхалтай байгаа биз. Ядаж гурван хүний нэг нь машин барьж чадна, нөгөө хоёр нь хүүхэд, хөгшид гэвэл 500 мянган машин байгаа биз. Үлдсэн 200 мянга нь, за бараг 300 мянга нь хөдөөний халтуурчид. Бат-Үүлийн гаргасан дугаарын хязгаарлалт ийм олон халтуурчдын армийг бий болгосон. Дулааны улиралд зарим нь нийтийн байр ч түрээсэлдэггүй. Шууд л машиндаа хоноод л өмхий үнэртүүлж явдаг. Дугаарын хязгаарлалтыг цуцлаад сар болоход л эд нар ажилгүй болж гэртээ харьцгаана. Түгжрэлээс салъя гэвэл дугаарын хязгаарлалтаа цуцал.
5 | 0 Хариулах
Зочин [124.158.105.146] 2023/11/13
санал нэг, хөдөөнөөс таксичид ирээд замаа мэдэхгүй нил заваан үнэртэй сэжгийн
0 | 0 Хариулах
bultii n [139.5.219.53] 2023/11/10
hori
0 | 0 Хариулах
lol [66.181.184.211] 2023/11/10
Нийтийн тээвэр сайн зам сүлжээ сайн хөгжсөн газар хэн такси барьж мөнгөө үрэх вээ. хааж боож хясаж шийдэхээс өөр шийдэлгүй асуудлын гол цөмөө барьж шийдээчээ алаанзуудаа.
3 | 0 Хариулах
lol [66.181.184.211] 2023/11/10
пиддаануудаа uber гээд америкд хувийн таксинууд өчнөөнөөрөө яваад болоод бн ллруудаа. Асуудлын голоо ойлгоочээ малнуудаа метро барь хурдны тойрог зам уулзваруудыг давхар болгох Хөдөөгийн хагжил ажлийн байруудыг бий болгох гм өчнөөн шийдэл бн шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [158.247.230.198] 2023/11/10
Орос, Казахстаны туршлагыг ашиглах. Тэд мөн өмнө нь таксигүй байсан бөгөөд хэн ч хаана ч зогсох боломжтой байв. Одоо тэд бүгдийг цэгцэлж чадсан.
2 | 0 Хариулах
Зочин [158.247.230.198] 2023/11/10
Хэлэх хүн цөөхөн ч зорчигчоо авах, буулгахдаа хүн бүр хаана ч зогсоод замын хөдөлгөөнийг хаадаг нь ерөнхийдөө түгжрэл үүсгэдэг гол асуудлын нэг юм. Энэ нь улсын татварын орлогыг хасч, зорчигчдод аюултай. Мөн төрийн нэр хүнд унасан, энгийн таксигүй хөгжингүй улс ганц ч байхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.11] 2023/11/10
тэгж ярьвал хотын унаагүй болсон хүнийг зөөгөөд хотод тустай ажил хийж байгаа юм биш үү
0 | 0 Хариулах
Уншигч [103.57.94.121] 2023/11/10
Энэ бол ярих хэлэлцэх, шийдэх ёстой хамгийн эхний ажил шүү, шуурхай ажиллаарай, амжилт. 27500 с өмнө ярих хийх ёстой ажил шүү,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.44] 2023/11/10
ЗОРИЛГОГҮЙ ЯВЖ БАЙГАА ООРКУУД НЭЭРЭЭ ЗӨНДӨӨ БАЙНА АА. ТЭР ООРКУУДЫГ НЭЭРЭЭ ЯАНА АА. ЯМАР Ч ДОХИО ӨГӨЛГҮЙ ГЭНЭТ ХАЖУУГААС ОРЖ ИРНЭ, ТЭГЭЭД ОСОЛ ГАРГААД ЗАМ ДЭЭР ХИЙМЭЛ ТҮГЖРЭЭ ҮҮСГЭНЭ.
7 | 0 Хариулах
MCS [139.5.217.235] 2023/11/10
Дандаа манайхан сууж байна шд. Бараг Голомтоос бусад нь
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.77] 2023/11/10
Янзлах нь зөв.Гэхдээ одоохондоо асуудал түвэгтэй.Ар гэрээ л тэжээж ун.Өнөөдөр дор нь өөрчлөлт болохгүй
0 | 0 Хариулах
Tetgeveriinhan [202.126.90.144] 2023/11/10
Taxi barih ni Singapore t bol Elite ajil ym bilee
2 | 0 Хариулах
Зочин [202.21.114.93] 2023/11/10
Зарим хувийн таксинуудаас нээх муухай сонин шивтэр үнэртээд байдаг ш дээ юу үнэртээд байдаг юм бол гайхаад байдаг юм. Тожиго можиго биш байгаа базарваань.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.254] 2023/11/10
Монгол хүний сайхан амьдрах боломжийг хулгайлсан МАНАН-гийхан бүгдээрээ үхэж далд ороосой! 80 мянган такси ч гэх шиг ёстой худлаа шааж байх шив дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2023/11/10
Ихэнх суудлын машин унасан оркууд халтуур хийж амьдардаг байх.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.189.68] 2023/11/10
ЭХЛЭЭД АКУА ХОРООЛОЛОО БУУЛГААД СТАНДАРТГҮЙ НОГООН АВТОБУСНУУДАА ЭХЛЭЭД БУЦААЧИХ ТЭГЭЭД ДАРАА НЬ ӨӨР СТАНДАРТ ЯРЬ. БАС ХОТЫН ДАРГЫН СТАНДАРТ БИЙ ШҮҮ ШИЗО МИНЬ.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.177.31] 2023/11/10
энэ жил лалар таануусыг төхөөрнөө. дараа дараагийн амь нас гэж байхгүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.226] 2023/11/10
хедеенеес ирж гай болоод бга эр, эм халтуурчдыг зайлуулаачээ!
4 | 1 Хариулах
Зочин [66.181.160.22] 2023/11/10
БҮР НЭГ АМЬДРАЛААС ТАСАРЦАН ХУЛГАЙЧУУД
4 | 4 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/11/10
bitgii shaatsgaagaad bai tagjiisan pendiisen novshnuud
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.74] 2023/11/10
таксигаа Нью Йоркийн такси шиг ижил өнгөтэй, таних тэмдэг, стандарттай болгох хэрэгтэй, тоогийг нь хязгаарлаад. мөн машинууд хувиараа халтуур хийдгийг хорих хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.122] 2023/11/10
Huviin taxi ete yaah be ng standartta ulsaar n metro hiilged uguuch, mungu n baivch irgedee tegj jargaahguie gedeg setgelee gants udaa hayaad daraa dahin songogdohoo bodooch
0 | 0 Хариулах
Сүхээ [103.254.123.161] 2023/11/10
Энэ үеэлүүд төлөвлөөд л чиглэл өгөөд л ард түмэн биднйи амь амьдрал энэ хооронд сүйдэж дууслаа даа жаахан бодит байвал яасын хотын дарга, ЕС хоёроо.
11 | 1 Хариулах
Зочин [103.57.92.153] 2023/11/10
Нянгар минь метроны ТЭЗҮ байгаа шдэ. 17.7 км Жайкагийн хийсэн ТЭЗҮ яасан. АН -ыхан хийлгэсэн болохоор болохгүй юм уу. 3 шугам хийх санхүүгийн чадамж байхгүй . Ганцхан шугам л эхлээд барьчихаач. 1300 хүртэл атус худлаа . Нийтийн тээврийн шинэчлэлд 700 автобус хангалттай. Хөрсөн дээрээ буугаачээ
11 | 0 Хариулах
Зочин [174.192.131.235] 2023/11/10
Harin tn ter tusliig yawuulchihwal ardchilsan nam hiitsen bolj haragdah gd zawaaruulj bgn
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.74] 2023/11/10
Тэр такси чин олддоггүй ш дээ зам дээр зогсоод такси барих гээд үз л дээ хэцүү шүү дээ жаахан ханатай ярих хэрэгтэй үнэндээ тэр халтуурчид чин л хөл дүүжлэх ганц найдвар болдог байгаа шүү
11 | 1 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2023/11/10
Зам түгжрэхээ боливол такси олддог болно бас автобус хүртээмж сайтай ая тухтай болчихвол хүн болгон таксинд суух гээд байхгүй. Юмны дам нөлөө гэж айхтар юм байна, таксинуудыг нэмлээ гээд такси олддог болно гэсэн үг биш. Ихэнх таксинууд хий явахгүй гээд энд тэнд үнэтэй хорооллын гадаа зүгээр зогсож байдаг болсон байна лээ. Энэ бол хүртээмжтэй үйлчилгээ биш, хүн Баянхошуунаас ч таксигаар үйлчлүүлэхэд нээлттэй олддог байх ёстой. Тэгэхээр энэ асуудлыг үндсээр нь өөрчлөх ёстой байх
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2023/11/12
Та 2 жоохон онолтой сэтгэгдэл бичиж, ер нь түгжрэлд ямар нь тэнэг юм шиг такси хийх вэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/11/10
Ub Cab monopoly байхаа болиод өөр өрсөлдөгч гарч ирж зах зээлийн зарчмаараа өрсөлдөөн үүсгэж үйлчилгээгээ сайжруулмаар байна.
13 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2023/11/10
Наад оркууд чинь халтуур хийж талхны мөнгөө олдог юм.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.187.153] 2023/11/10
UB сав-ын Отгонбаяр нянгаас өмнө цэгцэлчихсэн юм биш үү
5 | 0 Хариулах
За да [59.153.114.64] 2023/11/10
бараг л үнэн хэлчлээ.. шууд л албан дугаартай хаяг олгоод.. FRID ээр бүртгэчихээч... тэгээд % тахи д сууж яваад осолд орвол цагдаа , эмнэлэг , түргэн очуулахыг хориглох хэрэгтэй.. ганц зарлачихад л иргэд чинь ухаантайшд.. суухчгүй, гол нь үнэ тарифыг зарла, олон арга байна ооо..
2 | 2 Хариулах