ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурыг энэ сард сүлжээнд залгана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96.5%-тай үргэлжилж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Зарим төрлийн туршилтуудыг эхлүүлж, энэ сарын 20-ны өдөр техникийн комисс ажиллуулан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80МВт суурилагдсан хүчин чадалтай, 200МВт.цагийн багтаамж бүхий литиум-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм байна.

Ингэснээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлнэ.

Засгийн газраас БНХАУ-ын ZTT ба ZEST компаниудын хамтарсан консерциумтай түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй, 80.9 сая ам.долларын гэрээг байгуулж, батарей хуримтлуурын барилга угсралтын ажлыг 2022 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эхлүүлж байв. 

Батарей хуримтлуурын технологи нь манай улсын хувьд шинэ бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Харин дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл хангах ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа ба Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 98%, дулааны хоёрдугаар цахилгаан станц 96%-ийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн ажлуудыг хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдрийн дотор дуусгахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
65
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Tumur [66.181.191.21] 2023/11/9
66.181.188.83-газрын хаанаас гарч ирсэн хөмөрсөн тогоо вэ ,эргүү тэнэг хог чинь , мэдлэг гэж яг л германы бербок , тэнэг хогоо, Монголын бүх ДЦС Орос Орон барьж өгсөн тэнэг хогоо , 90 -оноос хойш америк ,барууны барьж өгсөн ЦС байтугай , усан тээрэмч байхгүй ,тэгээд ч бусдаас хамааралгүй ЦС гэж ерөөсөө байхгүй , тэр тоног төхөөрөмж ,сэлбэг хэрэгсэл чинь бас л ХАМААРАЛ,эргүү тэнэг хогоо
0 | 2 Хариулах
Irgen [139.5.216.160] 2023/11/8
Anodiin davaagiin bateraag tavisan bol hyamd chanartai ene mungun eh orondoo uldeh bsan daa tegsen bol ed nar tsavchij chadahgui l dee goln tsavchaa shdee
3 | 1 Хариулах
zochin [59.153.115.231] 2023/11/8
ter chin xudlaa gar bnlee , delxiid baixgui zai yopond zaxialgaar uildverlluulsen gej xudlaa shaagaad bnlee . sumtai xunii ugend itgeed baival ooroo asuudaltai l gesen .. davaa metiin gertee delxiid baixgui zai xiideg ulger .
2 | 2 Хариулах
Irgen [103.254.123.103] 2023/11/8
Хийж бүтээгээд тэр нь ажиллаад өчнөөн хэмнэлт гарахаар бүтээгдэхүүн байна лээ. Өөрийнх нь оппис дээр очоод үзчихсэн дээр байх өө. Тамын тогооны үлгэрийн баатар минь
2 | 0 Хариулах
Tumur [66.181.180.210] 2023/11/9
Очоод үзээд дараа нь хэлэх үг байвал хэл
0 | 1
Tumur [66.181.180.210] 2023/11/9
Нэлээд хэдэн цэцэрлэгүүдэд тавьсан байгаа, худлаа амаараа хуцаж байхаар явж очоод ҮЗ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.146] 2023/11/8
Та нар боддоггүй харсан болгондоо итгэхээ хэзээ болих вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.114] 2023/11/10
Итгэж чадахгүй байна
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2023/11/8
Сайн ажил болж. Шөнийн "үнэгүй " тогоор цэнэглээд өдөр нь буцааж нийлүүлэх биз дээ. Ногоон автобус шиг хулхийг авчихаагүй байгаасай
0 | 0 Хариулах
Зоч [103.57.93.253] 2023/11/7
Атомын цахилгаан станц орос барьж өгнө гэж 10 жил, барьж байгаа нь энэ гэж дахиад 10 жил,хүлээлгэж өгнө гэж дахиж 10 жил болоход түрүүчээсээ зэвэнд идэгдээд хэн ч хэрэглэх аргагүй балгас болох биз.Одоо орос чанар ийм л болсон
4 | 1 Хариулах
Tumur [66.181.180.210] 2023/11/9
Өмхий тэнэг хог ,франц өөртөө ацс барих гэж 10-15 жил болдог
0 | 1 Хариулах
Зочин [180.189.162.154] 2023/11/7
Азийн хөгжлийн банк л Монголд бодитой дэмжлэг өгөх юм даа.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.59] 2023/11/7
Тэгсэн бүр дурдаа ч үгүй байдаг гэнээ. Сонин юм
3 | 1 Хариулах
Зочин [66.181.188.98] 2023/11/8
Тийм байна. 7 буудлын Должин авгай монгол даргын ажил гээд шуугиж байна аа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.203] 2023/11/7
3-Р СТАНЦЫН БЭЛТГЭЛ ХЭР БАЙНА ВЭ ? 4,2 НЬ ЯАХАВ 98 ХУВЬТАЙ БАЙДАГ ЮМ БАЙЖ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.230] 2023/11/7
Энэ чинь маш эөв. Шөнө орос руу үнэгүй гаргадаг эрчим хүчээрээ цэнэглээд, ачаалалтай цагаар нийлүүлнэ. Харин ч ашигтай.
3 | 1 Хариулах
Tumur [66.181.180.210] 2023/11/9
Эргүү хог , цахилгаан түгээхийн тайланг Хар ,тэнэг новш
0 | 2 Хариулах
Зочин [202.131.248.226] 2023/11/7
bid yaagaad atomiin tsahilgaan stants yardaggui yum bol????
4 | 0 Хариулах
Зочин [185.177.126.153] 2023/11/7
тендерт францын компанийн технологи илүү байсан гэх. булхай орсон байх магадлалтай.
3 | 0 Хариулах
Ничоз [202.9.47.56] 2023/11/7
Энэ ч яахав гал унтраасан л арга хэмжээ. Lio-ion батарей нь яг л бидний хэрэглэдэг гар утасны батарейн технологи, насжилт дэндүү бага, хэдхэн жил болоод л нураад хэрэггүй болно. Бүтэнээр солино, дахиад бөөн мөнгө. Хамгийн зөв шийдэл бол усан цэнэгт усан цахилгаан станц юм аа.
7 | 6 Хариулах
Зочин [66.181.187.238] 2023/11/7
Юм мэддэг хүн байна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.160] 2023/11/7
Хятадын санжүүжилтээр Эгийн голын усан цахилгаан станц эхлээд явж байтал юу боллоо доо бариулахгүй байна шүү дээ. Багануурт бас нүүрсээр ажилладаг барих гэтэл юу болсоныг санаж байгаа л байлгүй дээ.
0 | 2 Хариулах
Tumur [66.181.180.210] 2023/11/9
Эргүү тэнэг хогоо,Багануурт хятадууд өөрийнхөө орон сууц барьж байсан нь үлдсэн , ДЦС-хувьд гаргасан зардлаа хүүтэй нь олтлоо зөвхөн хятадууд мэдэж цахилгаан зарах нөхцөл байсан ...гэх мэт маш олон Монголд огт ашиггүй нөхцөл ,болзлууд байсан новшоо , новшоо ,хяталын хамааралд орох дуртай ,яасан их хүсэлтэй хог вэ
0 | 1 Хариулах
Хотын иргэн [202.131.249.106] 2023/11/8
2000 удаа цэнэглэж болдог. 5 жилийн дараа солино. Хятад дэлхийн баттерей үйлдвэрлэгч. УЦС - аа барина.
0 | 2 Хариулах
Tumur [66.181.180.210] 2023/11/9
Эргүү тэнэг хог ,Дэлхийн Дулаарал болж байхад үхсэн хатсаны уцс ,тэр баруун европоо хар ,хамаг уцс нь зогсчихоод байна
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.175] 2023/12/1
Буриадуудтай байлдмааргүй байнаа
0 | 0 Хариулах
Ganaa [66.181.182.36] 2023/11/7
Ymar ch hereggui hog.hairan mungu
1 | 6 Хариулах
Зочин [111.109.36.34] 2023/11/7
France technology-oor Aqua energy company-aar buur sain hiilgeh baisan ajliig deer dooroo meden budilsaar Hyatduudaar hiilgej baigaa bololtoi. Yamartai ch ajil hereg bolgoj baigaa yaamai daa.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.238] 2023/11/7
Чойжилсүрэн мэтийн ажил хийдэг ч үгүй новшнууд хурдан далд орвол сайн байна. Ганц цахилгаан станц л барьчихаж чадахгүй юм даа
7 | 2 Хариулах
Зочин [202.126.88.230] 2023/11/7
Эгийн голын УЦС баригдцан бол ийм зардал өндөртэй цэнэг хуримтлуур шаардлагагүй байх байлаа
12 | 2 Хариулах
Зочин [104.28.248.177] 2023/11/7
Буруу бодсон байна. УЦС баригдсан ч хэрэгтэй шүү.
6 | 0 Хариулах
хариулт [59.153.114.158] 2023/11/7
ЭГийн голоос гадна манай эрдэмтэд усан ЦС барьчих арваад байршлыг нь тогтоочихсон байна. Бүр хямд далан бага барьж их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх байршил байгааг ч тодорхойлчихжээ .Түүнийгээ барьж байх хоорондоо ЭГийн голын асуудлаа яриад явах хэрэгтэй юм шиг байна шүү. Тэгээд баръя гэхээр мөнгө байхгүй гэх мөртлөө хулгайч авилгачид нь банкинд битгий хэл гэртээ ч багтахгүй мөнгөтэй байх юм . Бас цахилгаан хуримтлуур барьдаг нь зөв . Учир нь өдөртөө ачаалал ихтэй байснаа шөнө ачаалал эрс багасдаг. Үүнийг л зохицуулах хэрэгсэл юм . Шөнийнхөө илүүдэл цахилгаанаа нөөцлөөд өдөртөө ачаалал ихтэй үед нийлэх нь ашигтай юм.. Нүүрсний ЦС огцом зохицуулага хийж болдоггүй учир энэ хуримтлуураар зохицуулах сайн талтай
7 | 0 Хариулах
Зочин [118.235.10.90] 2023/11/7
Hehhe chaavaas tolgoi n ajildag bol stants baridag bgaadaa hairan mungu teriigee bas ajil hiisen umshig niitelch ntr medrel2
3 | 5 Хариулах
Ganaa [66.181.182.36] 2023/11/7
Harin tiin enuunii togoo hurimtluulaad bariad bn gj yu bhav.manai ajlaar neg jijgevtriig avsan olniig ch uzlee hereggui hog yum blee yuun togoo bariad bh haha
0 | 1 Хариулах
Зочин [203.98.76.69] 2023/11/7
Насжилт айхтар уртгүй ч гэлээ 1 мвт нь 1 сая доллар боломжийн юм биш үү. Дахиад 240 сая доллар гаргаад 3 г барьчихаач.
8 | 3 Хариулах
Зочин [202.131.227.42] 2023/11/7
Ашгүй дээ. Эрчим хүчний хараат байдлаас юуны өмнө гараад эрчим хүч хэрэгтй гэсэн хүн бүрт өгдөг болчих хэрэгтэй байна. Томхон үйлдвэр барих гэхэд эрчим хүч нь алга дэд бүтэц нь алга ийм байхад хөгжил ярихад хэцүү
7 | 0 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/11/7
Хятадууд манай эрчим хүчийг сайжруулахад хэрэндээ туслаад л байх юм. Оросууд болохоор цахилгаан станц та нар бариад яадаг юм, манайхаас л худалдаж ав гээд дээр нь байнга үнээ нэмэх юм. Манай ДЦС, УЦС, эрчим хүчний хуримтлуур барих бүх саналуудыг эсэргүүцсэн. Сая сүүлд л нэг мини АЦС барих санал гаргасан. Тэр нь ч но-той санал
24 | 6 Хариулах
Зочин [104.28.248.177] 2023/11/7
Тэрийг хэзээч барьж ашиглалтанд оруулахгүй. Барих гэж 30 жил болох биз. Өөрсдөө ч хоцрогдсон технологитой хогын санаатай улс гэдгийг дэлхий нийтээрээ харж байна. Оросуудаар бариулснаас Хятадуудаар бариулсан нь найдвартай болсон байна.
10 | 2 Хариулах
Hujaa hurliizaa ogt tiim bishee.medleggui gar [66.181.188.249] 2023/11/7
Delhiid orosuud atomiin stansiin hamgiin sain tehnilogotoi shuu. Iimees delhiin 14 orond atomiin stans barij baigaa ch de.Vvnd Hyatad , enhtheg, turk, egyrt , aljir, finland , serb ungar, vetinam bangaladash orond shuu. getel orosuud hyatad atomiin stans barij ogj bhad bid hujaagaar bariulan gej soliorood baih hujaa yum daa. Orosuud delhiid bgaa atomiin stansiin 60 hubiin blokiig zovhon orosuud barisan baidag yum za. Orosiin tehnilogo ayulgui tul uls oronuud bariulij bgaa bol harin Fransaar bol neg oron barilahgui bga. yagaad fransiin tehnilogo hotsorogdoj muudsan deer fransd bgaa bvh stansuud huurchirsan tul evropiin oronuud haahiig shaardaj bgaa shu. Orosuud delhiid hamgiin sain uraniig bolovsoruuldag tul orosoos amerikuud 40 hubiin, frans 14 hubiin uranaa avdag shuu. medehgui baij bitgii burj bai hurliizaa..
3 | 2 Хариулах
Hujaa hurliizaa ogt tiim bishee. [66.181.188.249] 2023/11/7
Bid mongolchuud odoo Hyatadiin erchim hvchees haraat oron bolood bna. manai ulsiin importoor avdag tog tsahilgaanii 72 hubiig hyataadaas 28 hubiig orosoos avch bna. Bid oyuintolgoid jil bvr 160 say dollariin tog tsahilgaan hyatdaas avch bna. deer ni bas 6 hiliin boomt gashuun suhait, bichegt, shivee hvren tog tsahilgaan avdag da. Ta nar hurliizuud orosiin 28 hubiig poporch bainga yriidag hujaagaas abdag 72 hubiig ogt yrihgui shu. deer mongoliin bvh usan stans hujaagiin turbin bolon tonog tohooromjtoi tul odoo selbeg heregselee hyatadaas absaar bna .iim hujaa hurliiz ta nar orosoos ih tog avdag gej buraad baih yum da. hujaagiin tog orosiihoos vnetei shuu. yun hudalaa orosiih vnetei gej gvtgeed bna. delhiid oros shig hyamd vnetei tsahilgaan bhgui shu. bas orosiin togonii 80 hubi atom stan usan stans , hiin stansaas abdag bol delhiid hamgiin eko bolon doo..
3 | 1 Хариулах
Tumur [66.181.191.21] 2023/11/9
66.181.188.83-газрын хаанаас гарч ирсэн хөмөрсөн тогоо вэ ,эргүү тэнэг хог чинь , мэдлэг гэж яг л германы бербок , тэнэг хогоо, Монголын бүх ДЦС Орос Орон барьж өгсөн тэнэг хогоо , 90 -оноос хойш америк ,барууны барьж өгсөн ЦС байтугай , усан тээрэмч байхгүй ,тэгээд ч бусдаас хамааралгүй ЦС гэж ерөөсөө байхгүй , тэр тоног төхөөрөмж ,сэлбэг хэрэгсэл чинь бас л ХАМААРАЛ,эргүү тэнэг хогоо
0 | 1 Хариулах