Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон нуурын гудамжинд 320 машин болон унадаг дугуй, скүүтерийн зогсоол байгуулж байна

Б.Манлай
2023 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн.

Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Уг газрын 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол, Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам байгуулна.

Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэг, унадаг дугуй, скүүтерийн зогсоол, автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөжээ.

Хотын төв буюу төлбөртэй бүс рүү орох иргэд тээврийн хэрэгслээ дээрх зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтерээр явах нөхцөл бүрдэх юм хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.

зураг