ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо

ikon.mn
2023 оны 10 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 44 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар “Мост финтек” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэлээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор, үнэт цаасны гурав, хөрөнгө оруулалтын менежментийн нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тус тус зөвшөөрлөө.

Даатгалын байгууллагад аудит хийх эрх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг гурван компанид нэмж олгохоор, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр, банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлахын зэрэгцээ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдээр хоёр компанийг, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор харин гурван компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.254.138] 2023/10/26
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь байхгүй байхад Арилжааны зуучлагчийн тусгай зөвшөөрлөөр яах гэж байгаа юм? Монголын Хөрөнгийн Бирж гэж нэг дэлхийд байхгүй "худалдаа бүртгэгчийн үүрэг гүйцэтгэгч" компани чинь зүгээр л шимтгэлийн төлөөх бүртгэл хийж байна. Бирж гэдэг бол захиалгуудын тулгалтаар худалдагч, худалдан авагч хоёрыг тодорхойлж уулзуулах үйлчилгээ хийдэг байгууллага болохоос, чи чи тэр тэрэнд төд төдөөр зар, цэвэрхэн хийгээрэй, шимтгэл ахиухан өгөөрэй, АМНАТ-аа яаж аргалахаа өөрсдөө шийдээрэй гэдэг газар биш юм л даа, уг нь. Сү.Батболдоос болж Монголын санхүүгийн нэг том салбар 15 жил мөлхөж байна. Энэ чинь бусад улсын хувьд амин чухал санхүүгийн хэрэгцээ, хэрэглээ болчихоод удаж байна. Ядаж 2 хөршөөсөө ичдэг болоосой...
0 | 0 Хариулах