2013 оны тайлан тооцоо гарсаар байна.
Өнгөрсөн жил манай улсын батлагдсан нийт орлого ба тусламжийн хэмжээ 6,3 их наяд төгрөг байсан бол нийт зарлага 6,6 их наяд төгрөг байгаа юм.
Ингэснээр манай улсын төсвийн тэнцэл -340,8 тэрбум төгрөг буюу алдагдал ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн тусгай шаардлагыг хангаж байна.
Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж буй үр дүнгийн үзүүлэлтүүд:
| Үзүүлэлт | 2012 | 2013 бат | 2013 ХБГ |
|---|---|---|---|
| Нийт орлого ба тусламжийн дүн | 4,975.80 | 6,338.10 | 5,903.80 |
| Тогтворжуулалтын сан | 94.7 | 49 | 45.8 |
| Тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн | 4,881.20 | 6,289.10 | 5,858.00 |
| Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн | 6,017.80 | 6,629.10 | 6,197.80 |
| Тэнцвэржүүлсэн тэнцэл | -1,136.60 | -340.8 | -339.8 |
| Тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-нд эзлэх хувь | -8.10% | -2.00% | -2.00% |
| ДНБ | 14,012.90 | 17,000.30 | 17,000.30 |
ТАТВАР
Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг татвар төлөгчдийн шилдгүүдийг шалгаруулсан дүн олон хүний сонирхлыг татаад байна.
Шилдэг 10 татвар төлөгч аж ахуйн нэгжийн жагсаалтыг харвал доорх 10 байгууллага төсөвт 953,1 тэрбум буюу ойролцоогоор нэг их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.
Шилдэг 10 татвар төлөгчдийн жагсаалт нэлээд сонин дүр зураг харуулж байна. Тухайлбал эдгээр 10-ын долоо нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани.
Харин үлдсэн гурвын хоёр нь архи, ундаа, пиво, ус, тамхи үйлдвэрлэдэг компани буюу АПУ, Монгол тамхи СО эзэлж байна. Үлдсэн нэг нь Монголын үүрэн холбооны Мобиком корпораци.
Монгол Улсын шилдэг 10 татвар төлөгч эзлэх жингээр:
Зурган дээр ДАРЖ томруулж үзэх боломжтой.
Жагсаалтын нэгдүгээр мэдээж “саалийн үнээ” гэгдэх Эрдэнэт үйлдвэр уламжлал ёсоороо орсон байна. Үүнээс харахад Монголчууд ашигт малтмалаа ухаад л утсаар яриад архи, пиво, ундаа, усаа уугаад л тамхиа татаад байдаг улс шиг харагдаж байгаа биз.
Гэхдээ тэд шилдгүүд шүү дээ.
2013 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД /тэрбум төгрөг/
| Аж ахуйн нэгж | Төлсөн татвар 953.1 | 100% | |
|---|---|---|---|
| 1 | Эрдэнэт Үйлдвэр ХХК | 362.9 | 38% |
| 2 | АПУ ХК | 153.9 | 16% |
| 3 | Оюу толгой ХХК | 87.1 | 9% |
| 4 | Монголын Алт МАК ХХК | 82.9 | 9% |
| 5 | Тавантолгой | 57.4 | 6% |
| 6 | Энержи Ресурс ХХК | 54.1 | 6% |
| 7 | Монгол тамхи СО ХХК | 44.8 | 5% |
| 8 | Эрдэнэс Тавантолгой ХК | 39.6 | 4% |
| 9 | Бороогоулд ХХК | 36.3 | 4% |
| 10 | Мобиком корпораци ХХК | 34.1 | 4% |
| 953.1 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!