Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах юм байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг томилогдсон байна.
Харин хоёр дахь орлогчоор УИХ-ын даргын зөвлөх асан, хуульч, судлаач О.Номинчимэгийг томилохоор болжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нар чөлөөлөгдөхөөр болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
|