• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"PUBG MOBILE DEW LEAGUE MONGOLIA" тэмцээний хоёрдугаар season үргэлжилж байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Таван тивийн зааг дээр буй хүмүүсийг хүйс, нас харгалзалгүй нэг дор цуглуулж чадсан PUBG MOBILE тоглоом нь маш хурдацтай хөгжин мэргэжлийн спортын нэг болж түүнийг даган асар том зах зээл бий болоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай оронд мөн адил мэргэжлийн баг тамирчид олноор төрөн гарсаар байгаа бөгөөд дэлхий даяар идэвхтэй тоглож буй 1.3 тэрбум хүнээс МОНГОЛ улсын багууд тодрон гарч олон арван дэлхийн чансааны тэмцээний тэргүүн байрууд, шилдэг тоглогчийн шагналын эзэд болсоор байгаа нь энэхүү спортын төрөлд манай улс тэргүүлэх гүрнүүдийн нэг болох боломж байгаа хэмээн бусад орны тамирчид ярьж байгааг дурдах нь зүйтэй юм.

MOUNTAIN DEW MONGOLIA брэнд нь Монгол улсад бий болсон тэр л цаг үеэсээ эхлэн ИСПОРТ сонирхогч залуусаа үргэлж дэмжин DOTA 2, CSGO тоглоомын төрлүүдээр үндэсний томоохон тэмцээнүүдийг зохион байгуулж олон арван баг тамирчдыг төрүүлж гаргаад байгаа юм. Харин энэ оноос эхлэн ОЛОН улсын баг тамирчдыг хамарсан 10,000$-ийн шагналын сантай PUBG MOBILE DEW LEAGUE MONGOLIA тэмцээнийг эхлүүлэн амжилттай үргэлжилсээр байна.    

Тус тэмцээнд SOUTH ASIA бүсийн нийт 226 баг, 900 гаруй тамирчид болон АЗИЙН хамгийн шилдэг 22 баг тодруулбал Индонез улсын: Bigetron Red Vilians , Alter Ego , Persijia Evos, Тайланд улсын : Vampire esport Pakistan : Agon i8 Malasia : Faze Clan гэх мэт дэлхийн мэргэжлийн түвшний томоохон багууд Монгол улсын IHC, STE, 4MV, NB esport шилдэг 4 багуудтай нэгэн дэвжээн дор  өрсөлдөж байна. PUBG MOBILE DEW LEAGUE-н 5 орны хэл дээр 10 шилдэг тайлбарлагч гал гарсан ширүүн өрсөлдөөн бүхий тоглолтуудыг дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм.

Энэхүү лиг нь Монгол улсын И-Спортын түүхэнд тодоор үлдэх томоохон мөртэй тэмцээн болж байгаа бөгөөд нийт оролцож буй баг тамирчид болон зохион байгуулагчийн багт халуун баяр хүргэе. Монголын И-СПОРТ гэрэлт ирээдүйгээр дүүрэн байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.