Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы хуралдаан хуралдана.
“Ногоон нуур” 1008 айлын орон сууцны хорооллын төслийн талбайд
10:00 цагт "Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн эрүүл ахуйн, аюулгүй ажиллагааны туршлагыг үзүүлэх сургуулалтыг зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
10:00 цагт Оёдлын холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Баярлалаа багшаа” аяны тухай мэдээлэл хийнэ.
11:00 цагт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон тухай мэдээлэл хийнэ.
Төрийн ордоны үндсэн хуулийн танхимд
11:00 цагт АН-аас УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан "но-той ногоон автобус"-ны ажлын хэсгийнхэн мэдээлэл хийнэ. Мөн сүүлийн өдрүүдэд сэтгэл эмзэглүүлж байгаа "хүүхэд"-тэй холбоотой хөндүүр үйл явдалд байр сууриа илэрхийлнэ.
Интер номд
14:00 цагт "Сэтгэшгүй" эмнэлгийн их эмч С.Хүрэлбаатарын “Хүний энергийн систем, өвчлөл, эмчилгээ” номын нээлт болно.
Чингисийн музейд
09:00-16:00 цагт Судасны мэс заслын эмч нарын олон улсын хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!