2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” долоо дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ.
Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хуулийн 14 дүгээр зүйл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/222 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд энэхүү сонгон шалгаруулалтыг явуулж байгаа ажээ.
Сургалтад хамрагдсанаар:
Сэтгэл зүйч нь сургуулийн нөхцөл байдалд сэтгэл хөдлөл, боловсрол, нийгэм, зан үйлийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүдэд тусалдаг туслагч байдаг. Иймд салбар яам болон Боловсролын ерөнхий газраас зохион байгуулагдах мэргэжлийн болоод бусад сургалтад сэтгэл зүйчдийг хамруулж тасралтгүй хөгжлийг дэмжин ажилладаг.
Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
I шатны шалгаруулалтаар Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцах бол II шатны шалгаруулалтаар баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгох юм байна.
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” долоо дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчдийг 2023 оны аравдугаар сарын 4-нөөс 30-ны өдрүүдэд бүртгэнэ.
Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!